Дэлхийн хамгийн аюултай нисэх буух зурвасууд

0

Дэлхийн хамгийн аюултай нисэх буух зурвасууд


Хүн төрөлхтний агуу бүтээлүүдийн нэг, өнөө цагийн дэвшилтэт хөдөлгүүр, цаг хугацаа, орон зайг товчлон довтолгогч тэнгэрийн цагаан хөлгийн нисэх буух зурвас хамгийн аюулгүй, найдвартай байх ёстой нь гарцаагүй. Гэвч орон нутгийн нөхцөл байдал, газар нутгийн хүрэлцээ боломж зэргээс шалтгаалаад том талбай, аюулгүй нөхцөл байдал шаарддаг нисэх онгоцны нисэх буух зурвас зорчигчдод төдийгүй нисэх онгоцны нисгэгчдэд ч айдас, болгоомжлолыг төрүүлэх нь ч бий. Энд бид Дэлхийн хамгийн аюултай нисэх буух зурвасуудын талаарх фото мэдээллийг толилуулж байна.Шотландын эргээс баруун тийш орших Лонг Айлэнд нэртэй бүлэг арлууд дахь Барра арлын умард үзүүрийн Трайг Мор өргөн уудам элсэрхэг хоолойд орших Барра нисэх онгоцны буудал /Barra Airport/ нь далайн эргийг нисэх буух зурвас болгон ашигладаг Дэлхий дээрх цөөн хэдэн нисэх онгоцны буудлуудын нэг гэдгээрээ онцлог юм. Мөн уг нисэх онгоцны буудал зөвхөн өдрийн цагаар ажилладаг ба шөнийн цагаар уг нисэх буудлыг ашиглахыг зөвшөөрөөгүй байна.

Японы Нагоя хотоос урагш 35 км-ийн зайд, Исе Бей булан дахь хиймэл арал дээр орших Чубу Центрайр олон улсын нисэх буудал /Chūbu Centrair International Airport/ нь эргэн тойрон усаар хүрээлэгдсэн учир зорчигчдын хувьд усан дээр буух гэж байгаа мэт айдастай сэтгэгдлийг төрүүлдэг байна.

Бразилын Сао Пауло хотын зүрхэнд орших Конгонхас-Сао Пауло нисэх онгоцны буудал /Congonhas-São Paulo Airport/ нь тус улсын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй нисэх буудал бөгөөд түм түжигнэж, бум бужигнасан их хотын дунд оршдог гэдгээрээ аюултай мэт санагдуулдаг байна.

АНУ-ын Вашингтон мужийн Копалис Бич эрэг дээр орших Копалис Стейт нисэх онгоцны буудал /Copalis State Airport/ нь тус улсын хэмжээнд далайн эрэг дээр байрладаг цорын ганц нисэх буудал юм.

Францын Альпын нуруун дахь цанаар гулгах газарт байрладаг Коурчевел нисэх буудал /Courchevel Airport/ нь ердөө 525 метр маш богино нисэх буух зурвастай бөгөөд энэхүү нисэх буух зурвас нь 18.5%-ын налуутай аж. Энэ нисэх буудал нь Дэлхийн хамгийн аюултай нисэх буух зурвасуудын дунд 7-д бичигддэг байна.

Гибралтарын Гибралтар Олон улсын нисэх буудал /Gibraltar International Airport/ нь Британий далайн чанад дахь газар нутгууд руу нислэг хийдэг иргэний нисэх буудал бөгөөд Винстон Черчилл өргөн чөлөө гэгддэг авто зам уг нисэх буудлын онгоц хөөрч, газарддаг зурвастай хөндлөн огтлон байрладаг байдаг учир цаг тутамд онгоц нисэх буух үед авто замыг хаадаг байна.

Францын Сан-Бартелеми мужийн Сан Жин тосгоны нутаг дэвсгэрт Густаф III нисэх буудал /Gustaf III Airport/ нэртэй нэгэн нисэх буудал байдаг. Сан-Бартелеми нисэх буудал /Saint Barthélemy Airport/ гэж ч нэрлэгддэг уг нисэх буудал далайн эргийн налуу дээр байрласан богинохон нисэх буух зурвастай учир Дэлхийн хамгийн аюултай нисэх буух зурвасуудын 3-т бичигддэг байна.

Гонконг улсад 1925-1998 онуудад үйл ажиллагаагаа явуулж байсан Кай Так нисэх буудал /Kai Tak Airport/ нь Дэлхийн хамгийн аюултай 6 дахь нисэх буудал бөгөөд олон арван тэнгэр баганадсан барилгууд, уулсын өмнө талд оршдог уг нисэх буудалд онгоцоо газардуулахын тулд онгоцны нисгэгчид гайхалтай ур чадвар, дадлага туршлагатай байх шаардлагатай байдаг байна.

Японы Осака хотын Кансай олон улсын нисэх онгоцны буудал /Kansai International Airport/ нь мөн л хиймэл арал дээр, далайн усан дунд байрладаг.

Португалын Санта Круз хотод байх Мадейра нисэх онгоцны буудал /Madeira Airport/ нь эгц өндөр хадан цохионы яг ирмэг дээр байрладаг ба Дэлхийн хамгийн аюултай нисэх буудлын 9-д, Европын хамгийн аюултай нисэх буудал гэгддэг Гибралтарын олон улсын нисэх буудлын дараагаар буюу Европт аюул осолтойгоороо хоёрт ордог нисэх буух зурвастай юм.

Африкын Лесото хотын нисэх буудлын Матекане агаарын зурвас /Matekane Air Strip/ нь 600 метрийн өндөртэй хадан цохионы ирмэг рүү сунан тогтсон 400 метр урттай зурвас юм. Дэлхийн хамгийн аймшигтай нисэх буух зурвасуудын нэг болох энэ зурвасыг ихэвчлэн тус газрын холын тосгодод хүрэх гэсэн буяны байгууллагын ажилтнууд, эмч нар ашигладаг байна.

Гринланд дахь Нарсарсуак нисэх буудал /Narsarsuaq Airport/ нь Гринландын өмнөд хэсэгт орших цорын ганц нисэх буудал бөгөөд эгц налуу, хадан цохио бүхий урт нарийхан хоолойгоор хүрээлэгдэн орших энэ газар маш хүчтэй салхитай байдаг байна.

Бутан дахь цорын ганц олон улсын нисэх буудал болох Паро нисэх онгоцны буудал /Paro Airport/ нь далайн түвшнээс дээш 2236 метр өндөрт, 5000 гаруй метрийн өндөртэй Гималайн уулсаар хүрээлэгдэн оршдог. Нисгэгчдийн ур чадварыг хамгийн их сорьсон нисэх буудлуудын нэг гэгддэг уг нисэх буудал шөнийн цагаар болон манантай үеэр газардахыг хориглодог байна.

Антарктик дахь Пегасус Фиелд /Pegasus Field/ нисэх буух зурвас нь цэнхэр мөсөн талбар байдаг байна.

Карибын зүүн хойд зүгт орших Сан Мартины арал дээр орших Принцесс Жулиана олон улсын нисэх буудал /Princess Juliana International Airport/-ын нисэх буух зурвас нь эрэгт маш ойрхон байрласан байдаг ба эргийн дээгүүр маш бага өндөртэйгээр нисэх болдог байна.

Эквадор улсын нийслэл Кито хотод орших хуучин Марискал Сукре олон улсын нисэх буудал /Mariscal Sucre International Airport/ нь яг хотын иргэдийн оршин суудаг газарт байрласан гэдгээсээ гадна олон тооны галт уулсын дунд оршдог гэдгээрээ аюултайд тооцогдож байжээ.

Баренцын тэнгис дэх Свалбард нисэх буудал /Svalbard Airport/ нь Дэлхийн хамгийн умард хэсэгт оршдог нисэх буудал бөгөөд үргэлж цаг агаарын таагүй нөхцөл, хүчтэй салхитай байдаг газар юм байна.

Непалын Лукла хотод орших Тензинг-Хиллари нисэх буудал /Tenzing-Hillary Airport/ нэртэй жижиг нисэх буудал нь далайн түвшнээс дээш 2860 метрийн өндөрт оршдог ба хэдхэн зуун метрийн урттай нисэх буух зурвастай аж.

Гондурасын Тонконтин нисэх буудал /Toncontín International Airport/ нь уулс болон нутгийн иргэдийн сууцнуудын дунд байрладаг учир Дэлхийн хамгийн аюултай нисэх буудлуудын хоёрт бичигддэг байна.

Канадын Торонто дахь Торонто Айлэнд нисэх буудал гэж нэрлэгддэг Билли Бишоп Торонто Сити нисэх буудал /Billy Bishop Toronto City Airport/ нь нүцгэн эрэг дээр байрладаг байна.

Карибын Саба арал дээр орших цорын ганц нисэх буудал болох Жуанчо Е.Ираускуин нисэх буудал /Juancho E. Yrausquin Airport/ нь далайн ус рүү түрэн орсон хадан цохион дээр байрладаг байна.

Шинэ Зеландын Веллингтон дахь Веллингтон олон улсын нисэх буудал /Wellington International Airport/ нь богинохон зурвас замтайгаас гадна өндрийн ширүүн салхитай толгодорхог газар нутагт байрладаг гэдгээрээ аюултайд тооцогддог байна.

Антарктик дахь Виллиамс Фиелд /Williams Field/ нисэх буух талбай нь хоёр цасан нисэх буух зурвастай. Зөвхөн цана бүхий нисэх онгоц л газардах боломжтой бөгөөд 550 метрийн гүнтэй усан дээрх 80 метрийн зузаан мөсөн дээр нягтаршуулсан 8 метр өндөртэй цасан тавцан байдаг байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Зочин

    2013/02/28 at 16:53

    ub-n zam haana bn aa

  2. xoosh

    2013/02/28 at 17:12

    ub bhgvi bna 1st oroh bh aa

  3. Зочин

    2013/02/28 at 17:42

    уб байхгүй байна нтр юу хуцаад байгаан. өргөн дэлгэр тал нутагтай манай оронд нисэх буудлыг чадварлаг инженерууд хийсэн юм шүү 2 малаа

  4. McTavish

    2013/02/28 at 21:31

    юун улаанбаатар яриад байгаан. манай улсын нисэх буудал *** болохоос биш буух зурвас *** биш *** малнуудаа дандаа өөрсдийнхөө юмыг *** лж байдаг ийм здакууд зайлаасай

  5. Alexandro

    2013/03/01 at 01:38

    zarim ni ewguil yum

  6. Зочин

    2013/03/01 at 18:37

    axxa mgl ntr *** yumdaa,

    ta 2 yorn ongotsoor nisch vzsenuu?

    mongoloos nished mash tsewer orgon tom talbaitai, salhitai bdag ch taanartaa l tm ih salhitai bdiin bgaa biz.

    nisch vzeegui bol niseed vzeerei

  7. Monkhoo_619

    2013/03/11 at 18:21

    sonon l ym

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *