Хуучирч хэрэггүй болсон пянзыг гоёмсог таваг болгох нь

0

Хуучирч хэрэггүй болсон пянзыг гоёмсог таваг болгох ньDIY буюу Өөрсдөө хийцгээе уриаг дэмждэг, хэрэгжүүлдэг хэрэглэгчиддээ зориулаад хуучин пянзаар хийх жимс, гурилан бүтээгдэхүүн гэх мэт төрөл бүрийн хуурай хүнсний зүйлс хийх гоёмсог таваг хийх аргыг танилцуулж байна. Танд хэрэгтэй зүйлс гэвэл хэрэггүй болсон хуучин пянз, 15 см орчим өндөртэй сэнжтэй аяга эсвэл халуунд тэсвэртэй шилэн аяга, шарах шүүгээ. Эхлээд шарах шүүгээгээ 100-120 хэм хүртэл халаагаад аягаа шарах шүүгээний голд доош хөмрүүлэн байрлуулна. Хөмрүүлэн тавьсан аяганы ёроол дээр пянзныхаа шошгыг яг тааруулан тавихдаа тавагны дотор тал болгох хэсгээ доош харуулж тавих хэрэгтэйг санаарай. Ойроос харж байхад хэдхэн минутын дотор пянз хэлбэрээ алдан ирмэг хэсэг нь доош гулзайх бөгөөд энэ үед нь гаргаж аваад хүссэн хэлбэртээ оруулах боломжтой. Уярсан пянз нилээд халсан байх учир гараа түлэхээс болгоомжлохын дээр шарах шүүгээнээс гаргаснаас хойш 10-хан секундын дотор эргээд хатуурах учир яаравчлах хэрэгтэй. Хэрвээ хүссэн хэлбэртээ оруулж амжаагүй байтал пянз хатуурчихвал дахин шарах шүүгээнд хэдэн минут хийгээд дахин оролдоод үзээрэй. Мөн энэ дашрамд өгүүлэхэд аяганы оронд тохирох хэмжээний түмпэн зэргийг хөмрүүлэн тавиад хэлбэр гаргасан ч болно.

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *