
Шинжлэх ухааны алдарт Үндэсний газарзүйн сэтгүүл жил бүр өөрийн сэтгүүлүүдийн хуудаснаа хэвлэгдэн гарсан төрөл бүрийн ангиллын гэрэл зургуудаасаа хамгийн шилдгүүдийг тодруулдаг уламжлалтай. Үнэхээр гайхалтай гэхээс өөрийг хэлэх аргагүй болгодог тус сэтгүүлийн шилдэг зурагнуудаас 2013 оны гайхалтай газрууд, амьтад, байгаль гэсэн гурван ангиллын шилдэг зурагнуудыг түүвэрлэн үзэгч та бүхний мэлмийн өмнө дэлгэж байна. Дэлхий ертөнцийн ер бусын үзэсгэлэн, гайхамшгийг мэдрүүлэх эдгээр гэрэл зургуудаас хамгийн зүрхэнд ойрхон мэдрэмж төрүүлсэн нь том хотуудад үүрээ засах байгалийн материал олж чаддаггүйгээсээ болж, металл өлгүүрүүдээр өндгөө төрүүлж, үр зулзагаа өсгөх үүр хийсэн хэрээнүүдийн хатуу ширүүн боловч халуун дулаан үүр болон эцэг эхийнхээ хийсэн металл үүрэнд бойжиж байгаа өндөгний зураг байлаа.








































