Нүүр Зөвлөгөө Хумсны будаг хүний биед ямар нөлөөтэй вэ?

Хумсны будаг хүний биед ямар нөлөөтэй вэ?

6
0

Хумсны будгийг байнга хэрэглэж болохгүйг бид мэднэ: хумс хэврэгшиж шаргалтддаг. Гоо сайхны уг бүтээгдэхүүн зөвхөн хумсанд муугаар нөлөөлөөд зогсохгүй хүний биеийн эрүүл мэндэд бүхэлдээ муугаар нөлөөлдөг болохыг судалгаагаар тогтоожээ.

Таныг хумсаа бүү буд гэж уриалж байгаа юм биш шүү. Хумсны будагны эрүүл мэндэд үзүүлэх сөрөг талыг л танилцуулахаар шийдсэн юм.

Эрүүл мэндэд нэн аюултай зүйл нь юу вэ?

Хумсны будагны аюул нь хорт бодисондоо байгаа юм. Орчин үеийн хумсны будганд хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлөх дараах орцууд оржээ. Үүнд:

  • Толуол (Toluene)уусгагч. Үүний тусламжтайгаар будаг жигд болж пигментээ хадгалж үлддэг байна. Толуол нь төв мэдрэлийн системд муугаар нөлөөлж сэтгэн бодох чадварыг доройтуулдаг. Толгой өвдөх, бие сулрах, ухаан алдах, дотор муухайрах – эдгээр шинж тэмдгүүд бол чанарын шаардлага хангаагүй хумсны будагнаас шалтгаалан илэрнэ.
  • Формальдегид (Formaldehyde)өнгөгүй хий бөгөөд үүний тусламжтайгаар будаг удаан хадгалагддаг. Харшилтай хүмүүс формальдегидтэй харьцвал химийн түлэгдэлт авч болзошгүй. Хүнд байдалд зүрхний хэмнэл алдагдах, бие чичрэх, хавдрын эх үүсвэр ч болж мэднэ.
  • Дибутилфталат (Dibutyl Рhthalate)үнэртүүлэгч. Энэхүү хортой бодисоос болж амьсгалын замын өвчин, эмэгтэйчүүдийн хувьд шээс, бэлгийн замын өвчлөл үүсэхэд нөлөөлдөг байна.

Эрдэмтэд 24 эмэгтэйчүүдийн дунд судалгаа хийжээ. Хумсаа будсанаас 6 цагийн дараа ихэнх эмэгтэйчүүдэд дифенилфосфатын хэмжээ нэмэгдэж трифенилфосфатын ялгаруулалт ихэсжээ. Энэ нь бодисын солилцоонд нөлөөлдөг. Харин 10 цагийн дараа дифенилфосфатын хэмжээ туршилтанд орсон бүх эмэгтэйчүүдийн хувьд 7 дахин нэмэгдсэн байв. Энэ бол сэтгэл түгшээх тоо баримт.

 

Эрүүл мэндэд хоргүй хумсны будаг хэрхэн сонгох вэ?

Зарим нэг хумсны будаг дээр тусгай тэмдэглэгээ хийсэн байдаг:

  • «5-Free» – уг будганд формальдегид (formaldehyde), үүний бас нэг бүтэц (formaldehyde resins), толуол (toluene), дибутилфталат (dibutyl phthalates) болон камфора (camphor) ороогүй болохыг илтгэнэ.
  • «3-Free» – formaldehyde, dibutyl phthalate болон toluene-ийн орцгүй.

Үүнээс хойш хумсны будаг худалдан авахдаа юуны түрүүнд будагны орцыг анхаарч байна уу. Таны эрүүл мэнд зөвхөн таны гарт.

18
БахархмаарБахархмаар
3
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Altanchimeg Dulmaa

    Altanchimeg Dulmaa

    2017/04/20 at 18:12

    Ээжийн Охин

  2. Батцэцэг М.

    Батцэцэг М.

    2017/04/20 at 23:00

    Ц’ Намуунзул

  3. Undraa Choijil

    Undraa Choijil

    2017/04/20 at 23:24

    Мөнхзаяа Батзориг

  4. Х. Намбардулам

    Х. Намбардулам

    2017/04/21 at 01:03

    Боогий

  5. Davaanyam Ganerdene

    Davaanyam Ganerdene

    2017/04/21 at 08:19

    Hvrlee Doogi

  6. Puujee Gantulga

    Puujee Gantulga

    2017/04/22 at 00:34

    Ss

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Энэ 3 орцыг холиод нүүрээ угааж үзээрэй, та илүү залуу харагдах болно

Гар угаах жор Бүх төрлийн арьсанд зориулсан хөөс Орц: Кокосын тос – ½ ц.х Кастилийн саван …