Нүүр Зөвлөгөө Цагаан хэрэглэл болон дотуур хувцасаа гайхалтай цагаан болгох 4 арга

Цагаан хэрэглэл болон дотуур хувцасаа гайхалтай цагаан болгох 4 арга

6
1

Цагаан хэрэглэл эсвэл дотуур хувцас маань заримдаа шаравтар туяатай болсон байдаг. Гараар угаахад төдийлөн сайн арилдаггүй шүү дээ. Тэгвэл та бүхэндээ дараах 4 аргыг туршиж үзэхийг санал болгож байна.

Нимбэгний шүүсээр цагааруулах

Нимбэгний шүүс нь цагаан өнгийг сэргээдэг бөгөөд хөлсний болон тосны толбыг арилгадаг.

Шаардлагатай зүйлс:

  • 250 мл нимбэгийн шүүс
  • 2 л ус

Хэрэглэх:

  1. Усаа буцалгаад нимбэгний шүүсээ хийнэ
  2. Хөрсөний дараа цагаан зүйлээ хийгээд 2 цаг байлгана
  3. Толботой хэсэгт шүүсийг дусаах ба үүний дараа ердийнхөөрөө хувцасаа угаагаарай.

 

Давс ашиглах

Давс нь толбо арилгахад нэн сайн бөгөөд ханцуй болон захны толбыг маш сайн арилгадаг.

Шаардлагатай зүйлс:

  • 1 цайны халбага давс
  • Тал нимбэгийн шүүс

Хэрэглэх:

  1. Давс болон шүүсээ холино
  2. Толботой хэсэгтээ түрхэнэ
  3. Хагас цаг хүлээгээд дараа нь ердийнхөөрөө угаана

 

Цагаан цуугаар цагааруулах

Цуу бол зөвхөн толбо арилгаад зогсохгүй эвгүй үнэрийг дардаг.

Шаардлагатай зүйлс:

  • 250 мл цагаан цуу
  • 2 л халуун ус

Хэрэглэх:

  1. Ус болон цуугаа холиод хувцасаа хийж 8 цаг байлгана
  2. Ердийнхөөрөө угаана

 

Жүрж болон нимбэгийн хальс, устөрөгчийн ислээр цайруулах

Цайруулахаас гадна маш сайхан үнэртэй болгодог.

Шаардлагатай зүйл:

  • 5 ширхэг нимбэг юм уу жүржийн хальс
  • 2 л ус
  • 2 цайны халбага устөрөгчийн исэл

Хэрэглэх:

  1. Усандаа хальсаа хийж буцалгана
  2. Хөргөснийхөө дараа хальсыг шүүж аван устөрөгчийн ислийг хийнэ
  3. Хувцасаа хийж 2 цаг байлгах ба дараа нь ердийнхөөрөө угаана

43
БахархмаарБахархмаар
15
ГайхмаарГайхмаар
12
ТэнэглэлТэнэглэл
12
ХөөрхөнХөөрхөн
10
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
4
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Т. Мөнхгэрэл

    Т. Мөнхгэрэл

    2017/03/10 at 15:17

    Ss

  2. Oyunjargal Batrenchin

    Oyunjargal Batrenchin

    2017/03/10 at 18:06

    jvjjhkuiiy

  3. Г. Хулан

    Г. Хулан

    2017/03/10 at 23:42

    Ss

  4. Anya Bold

    Anya Bold

    2017/03/11 at 00:19

    Tsogzolboo Otgonbayar

  5. Otgoo Huslen

    Otgoo Huslen

    2017/03/11 at 22:02

    Yahaar tugjigdsen bhu arai ymaa

  6. Ok Osoroo

    Ok Osoroo

    2017/03/11 at 22:51

    amjilt

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Таны тохой, хүзүү, өвдөг харлаад зун дуртай хувцсаа өмсөж чадахгүй байна уу?

Эмэгтэйчүүдийн хүзүү, суга, өвдөг, тохой нь хар гээд сэтгэл санаагаар их унадаг. Энэ нь ма…