Та ухаантай, хүчтэй эр хүнтэй хамт амьдардаг. Тэр турник дээр 40 удаа суниах, эдийн засгийн хувьд хямрахыг огт тоохгүй. Харин 37,5-аас дээш халуунтай болох үед тайлбарлахад төвөгтэй зүйл тохиодог. Чиний нас биед хүрсэн эр нөхөр тань өвдсөн бол тэр сул дорой нялх хүүхэд шиг болж хувирдаг. Тэр өвдсөн бол зовж байна гэсэн үг. Та түүнийг халамжлан зовлонгоос нь салгах хэрэгтэй, гэхдээ маш болгоомжтой байх нь илүүдэхгүй.

Хөгжилтэй байх хэрэггүй

“Халуун 38 хүрчихэж. Би гэнэт үхвэл чи яах вэ?” гэж асууна. Мэдээж энэ нь танд инээдтэй санагдах хэдий ч үүнийгээ ил гаргах хэрэггүй. Учир нь тэр тоглоогүй бөгөөд та даажигнавал хоолойны өвчнөөс болоод үхэж ч мэднэ. Тэр өвдөж байхдаа бие нь бүхэлдээ муу байна гэж боддог. Үнэхээр өвдөж байгаа бас бага зэрэг айж байгаа. Тиймээс зүгээр л инээмсэглэх хэрэгтэй.

Аясаар нь байх хэрэгтэй

Түүний бүх зовиур, гомдлыг сайн сонс. “Энэ чинь зүгээр л нэг ханиад (шарх, зүсэгдэлт) шүү дээ” гэж хэзээ ч хэлж болохгүй. Хэзээ ч. Таны хайртай залуу дотоод сэтгэлдээ аль хэдийн хэд хэдэн удаа гар, хөлөө тайрчихсан байгаа. Түүнд тусламж хэрэгтэй. Жаахан л тэвччих, тэр удахгүй зүгээр болно.

Түүнийг халамжлахаа мартаж болохгүй

Өвчин бол яг л цаг хугацааны машин. Халуурж буй эр хүн өөрийнхөө 7 настай байсан үе дээрээ оччихдог. Тэр таниар ээж шигээ халамжлуулахыг хүсэж байгаа. Магадгүй тэр таниас толгойг минь бариад өгөөч, хажууд суугаад тэврээч гэж гуйгаагүй байх. Гэхдээ хүн бүхэнд халамж хэрэгтэй байдаг тул зүгээр л түүнийг тэврээрэй.

Туслахаасаа бүү цааргалаарай

Шөнө халуун нь нэмэгдэж, гэрт тань халуун бууруулах эм байхгүй байна уу? Эмийн сан руу явах гэж байна уу? Тэр 38,5 хүртэл халуурч байгаа энэ онцгой үед та түүнийг халамжлах хэрэгтэй. Таны хувь магадгүй өчүүхэн зүйл байж болох ч түүний хувьд хэцүү үе. “Өглөө болтол тэсээрэй. Унтчихвал халуун буурна” гэж хэлж болохгүй. Тэр таныг тун таагүй харж, эдгэснийхээ дараа ч гэсэн буруутгана.

Түүнтэй хамт бай

Хяналтыг гартаа ав. Хэрэг болж магад гэсэн зүйлийг эмийн сангаас авах хэрэггүй. Хөнгөн ханиад өөрөө зүгээр болчихдог. Чи зүгээр л халуун цай хийж өгч хажууд нь халамжлахад л болно. Хэрвээ өвчин нь хүнд бол эмч дууд. Эмч шаардлагатай эмийг бичиж өгнө. Харин үүний дараа тэр эмийг нь худалдаж авч ном журмын дагуу уулгах хэрэгтэй.

Эмчлэхээ мартаж болохгүй

Ихэнх эрэгтэй хүмүүс (мэдээж эмэгтэй хүн ч бас) өөрийнхөө эрүүл мэндийг бараг анхаардаггүй. Бас эмчлэх дургүй байдаг. Бие нь жаахан л дээрдэхэд ууж байсан эмийг булан руу шидчихдэг. “Би эдгэчихсэн. Зүгээр!” гэдэг үгэнд итгэх хэрэггүй. Түүнд эмчилгээгээ дуусгах хэрэгтэй гэдгийг эвтэйхэн хэлж ойлгуул. Өвдөж буй хоолой, өвдөг зэргийг дутуу эмчлээд орхивол дараа нь эмчлэгдэхгүй гэдгийг сануул.

67
Ха ХаХа Ха
19
ГоёГоё
18
ХөөрхөнХөөрхөн
13
ТэнэглэлТэнэглэл
10
БурууБуруу
6
ГайхмаарГайхмаар
6
БахархмаарБахархмаар
6
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2017/02/08 at 20:05

    Баярлалаа. Амжилт хүсье

  2. Martha Ma

    Martha Ma

    2017/02/08 at 20:44

    Janar Sarbai. johon huhed shig bga biz.

  3. Ragchaa Erdenetsetseg

    Ragchaa Erdenetsetseg

    2017/02/08 at 21:55

    Vnexeer tiim baidag ym bnlee kkkk

  4. Munxtuya Myagmarsuren

    Munxtuya Myagmarsuren

    2017/02/08 at 23:08

    Shal teneg um. Uvduj bga xund gej garchiglamaar um.

  5. Shirmenbaatar Shiinen

    Shirmenbaatar Shiinen

    2017/02/09 at 02:27

    Ho ho…? ? ?

  6. Зочин

    2017/02/09 at 09:58

    bi gantara amidardishd :(

  7. ssss

    2017/02/09 at 09:58

    bi gantara amidardishd :(

  8. С.Өсөхбаяр

    2017/02/09 at 16:13

    Зарим нь худлаа юм байна

  9. tulgaa

    2017/02/10 at 11:20

    За ийм эр хүн гэж хаашаа харсан юм байдаг юм. ёстой нэг эмзэг дэлбээ болохнээ энэ эрчүүд чинь.эрийн шинжгүй муусайн жогорхойнуудыг эрхтнийг нь тасдаад тайган болговол таарна. монгол эр хүн иймч байдаггүй байхаа.

  10. Чинзоригийн Чэцн

    2017/02/23 at 18:38

    Tulgaa menh . Che bas engene. MEDUU?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *