Нүүр Зөвлөгөө Таныг буруу шийдвэр гаргахад хүргэдэг тархины алдаанууд

Таныг буруу шийдвэр гаргахад хүргэдэг тархины алдаанууд

5
1

Ямар нэг үйл явдал болоод өнгөрсний дараа л та буруу шийдвэр гаргасан гэдгээ анзаарч байсан уу? Үнэн хэрэгтээ таны гаргасан шийдвэр таны тухайн мөчид мэдэрч байгаа сэтгэл хөдлөлөөс шууд хамаардаг. Тийм учраас бид тэр болгон зөв шийдвэр гаргаад байдаггүй хэрэг.

Хэдий хүний тархи нь ямар ч компьютероос илүү боловч сүүлийн хэдэн арван жилүүдэд эрдэмтэд тархи ч гэсэн алдаа гаргадгийг олж мэдсэн юм. Энэ удаа бид хамгийн түгээмэл илэрдэг алдаануудын талаар тайлбарлах болно.

1. Амжилтанд хүрэгсдийн тогтолцооны гажуудал

Өнөөдөр та интернэтээс “Амжилтанд хүрсэн хүмүүсийн 8 зуршил”, “Ричард Брэнсоны танд өгөх зөвлөгөө”, “Леброн Жеймсийн бэлтгэлийн нууц” гэх мэт олон нийтлэлүүдийг олох боломжтой.
Ингэхдээ тэдгээр мэдээллүүд нь үргэлж амжилтанд хүрсэн ялагчдын тухай байдаг нь биднийг тэдэнтэй яг ижилхэн арга ашигласан ч ялагдаж, хохирол амссан хүмүүсийг мартахад хүргэдэг.
Леброн Жеймс шиг бэлтгэл хийдэг хэдэн мянган тамирчид байдаг ч тэднээс хэн нь ч NBA-д орж чадаагүй байдаг. Асуудал юунд байна вэ гэхээр бид үргэлж уулын оргилд хүрсэн хүмүүсийн талаар л зурагтаар үзэж, интернээс хардаг болохоор тэдний явсан зам хүн болгонд тохирдоггүйг ойлгодоггүйд байгаа юм.

Өөр тод жишээ бол: “Ричард Брэнсон, Билл Гейтс мөн Марк Зукерберг нар сургуулиа хаяад тэрбумтнууд болсон.” Амжилтанд хүрэхийн тулд заавал сургууль хэрэггүй. Сургуульд цагаа үрж байхаар хий гэсэн зүйлээ шууд хийж эхэл гэдэг ойлголт.

Маш олон хүмүүс тэдний жишгийг дагаснаас болж өрөнд орж, томоохон хохирол амсан эцэс сүүлдээ ямар ч боловсролгүй үлдсэн байдаг. Хэн нэгний амжилтанд хүрсэн арга нь танд ч гэсэн тохирно гэсэн үг биш юм.

Үргэлж хийсэн зүйл нь бүтсэн хүмүүсийн талаар харж, сонсох нь тэднийг дуурайвал болно гэсэн хийсвэр ойлголт бий болгодог байна.

Таныг буруу шийдвэр гаргахад хүргэдэг тархины алдаанууд 2

2. Алдагдлаас эмээх зан

Өөрийн зүйлээ алдана гэж айх нь амжилтанд хүрэхэд гарч ирдэг эрсдэлээс зугтахад хүргэдэг. 10 доллар авсан хүн тодорхой хэмжээнд сэтгэл ханамжийг мэдэрдэг бол 10 доллар алдсан хүн хэд дахин илүү харамслыг мэдэрдэг байна.

Алдагдлаас зугтах хандлага нь биднийг өөртөө байгаа зүйлээ хадгалж үлдэхийн тулд утгагүй шийдэл гаргахад хүргэдэг. Энэ нь өөрт байгаа зүйлээ хэт өндөр үнэлж шинээр гарч ирж байгаа боломжуудыг тоолгүй үлдээх шалтгаан болдог байна.

Жишээ нь та шинэ гутал авлаа гэж бодъё. Гэвч та өөрийн авсан гутлаа огт өмсөхгүй байсаар зарахад хүрвэл та мөнгөтэй болох гэж байгаадаа баярлахын оронд гутлаа ганц ч өмсөж чадаагүйдээ харамсах байх.

Өөр бас нэгэн жишээ байдаг нь гудамжинд дараалж тааралдсан ногоон гэрлүүд. Ар араасаа дараалж ассан ногоон гэрлүүд таны сэтгэлийг мэдээж баярлуулах нь тодорхой, гэхдээ таны саадгүй зам дээр машин хөндөлсөх юм бол өмнө нь мэдэрч байсан эерэг мэдрэмж тань огцом дургүйцлээр солигдож болох юм.

3. Хүртээмжтэй байдлын хьюристик

Энэ нь эргэн тойронд байгаа нөхцөл байдлыг л зөв эсвэл давамгайлсан гэж бодох явдал юм.
Сонин санагдаж болох ч Стивен Пинкерийн судалгаа биднийг хүн төрөлхтний хамгийн хүчирхийлэл багатай үед амьдарч байгаа гэж нотолсон байдаг.

Энэ дүгнэлтийг сонссон хүмүүс санал нийлэхгүй байх нь тийм ч сонин зүйл биш юм. Та бодож байгаа байх, тэгвэл яагаад өдөр бүр гэмт хэрэг гарсан талаар мэдээ сонсдог юм бэ?
Хэдийгээр дэлхийд гарч буй гэмт хэргийн тоо багассан ч гэсэн тэр бүх гэмт хэргийн тухай мэдээлэл танд нэгэн зэрэг хүрдэг нь танд хар бараан ертөнцөд амьдарч байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэгт байгаа юм. Орчин үеийн мэдээллийн урсгалыг 100 жилийн өмнө гарч байсан сонингийн газрууд хэрхэвч гүйцэхгүй.

Гэмт хэргийн тоо багассан ч дэлхийд болж буй эмх замбараагүй явдал бүр өдөр тутмын мэдээлэл болон та бидэнд хүрдэг гэсэн үг. Харин таны тархи хүртэж байгаа мэдээлэл дээрээ суурилж ертөнцийн тухай төсөөллийг бий болгодог.

Тэгэхээр хүн харж, сонссон зүйлээсээ шалтгаалж төлөвшдөг байна.

Таныг буруу шийдвэр гаргахад хүргэдэг тархины алдаанууд 3

4. Хязгаарын ойлголт ба нөлөөлөл

Манай гэрээс холгүй нэгэн түргэн хоолны газар байдаг. Тэр газрын гаднах самбар дээр “Нэг бургерийг ихдээ 6 төрлийн бяслагтай бэлтгүүлж болно” гэж томоор бичсэн байдаг юм.

Эхлээд би “Утгагүй юм, хэн нь 6 бяслагтай бургер идэж байхав дээ!” гэж бодсон. Дараа нь “Гэхдээ хэрэв би байсан бол ямар ямар бяслаг сонгох байсан бол?” гэж бодох эхэлсэн.

Энгийн нөхцөлд 1 бургерт 1 бяслаг л дагалдаж ирэх байсан, гэхдээ илүү их бяслагтайг захиалж болно гэдэг бодол нь хүмүүсийг илүү олон бяслагтай бургерийг амталж үзэхийг хүсэхэд хүргэдэг. Энэ үед хүмүүс тэр цөөн тооны бяслагийг нь дагаад бургерийн үнэ нэмэгддэг гэдгийг анзаардаггүй.

Энэ аргыг хэрэглэсэн бас нэгэн жишээ байдаг нь “Нэгийг авбал нэг үнэгүй” гэсэн тэмдэг юм. Энэ тэмдгийг харсан хүмүүс хоёр дахин их бараа авдгийг орчин үеийн бизнес эрхлэгчид тун сайн мэддэг учраас байнга ашигладаг байна.

Мэдээж хязгаарыг тэлэх эсвэл багасгах аргаар хэрхэн худалдаанд нөлөөлж болохыг харуулсан хамгийн том жишээ бол үнийн ялгаа юм. Хэрэв та дэлгүүрт 500 долларын цаг харвал хэтэрхий үнэтэйд тооцон цагийг авахгүй. Харин дэлгүүрт оронгуутаа таны нүдэнд эхлээд 5000 долларын цаг, дараа нь 500 долларын цаг үзэгдвэл та 500 долларын цагийг боломжийн үнэтэй гэж бодох болно. Ингэснээр таны хувьд үнэтэй зүйлийг хямд болгож харагдуулж байгаа юм.

5. Өөрийн үзэл бодлыг батлах хүсэл

Өөрийн үзэл бодлоо бусдад нотлохыг хүсэх хүсэл нь бидний үзэл бодолтой нийцэж байгаа мэдээллийг хүлээн аваад харш байгааг нь огт анзаарахгүй өнгөрөөхөд хүргэдэг.

Жишээ нь эхний хүн дэлхийн уур амьсгалд өөрчлөлт орж байгаа гэдэгт итгэж зөвхөн байгаль орчны хамгаалал мөн дэлхийн дулаарал гэсэн гарчигтай ном, нийтлэлийг уншдаг бол хоёр дахь хүн эсрэгээрээ дэлхийн дулаарлыг үлгэр домог гэж үзэн дэлхийн уур амьсгал сүүлийн 100 жил огт өөрчлөгдөөгүй гэсэн гарчигтай нийтлэлүүдийг сонгон унших болно. Ингэснээрээ эдгээр хүмүүс зөвхөн өөрсдийн үзэл бодлоо улам бататгах зорилготой мэдээллийг шүүн хүлээж авч байгаа юм.
Өөрийн үзэл бодлыг үгүйсгэнэ гэдэг бол хүн болгоны хийж чадах зүйл биш юм.

Бас нэгэн жишээ байгаа нь, хэрэв та Honda Accord машиныг зах зээл дээрх хамгийн шилдэг нь гэж үзэн худалдаж авсан бол таны машиныг магтаж бичсэн сэтгүүлүүдийг л уншиж сонирхох болно. Хэрэв та оны шилдэг унаагаар Chevrolet Impala шалгарлаа гэсэн гарчигтай нийтлэл олж харвал үргэлжлүүлж уншина гэж бодохгүй л байна.

Ихэнхдээ хүмүүс шинэ мэдээлэл биш өөрсдийнх нь үзэл бодлыг бататгасан зүйлийг л хайж байдаг.

Таныг буруу шийдвэр гаргахад хүргэдэг тархины алдаанууд 4

Энэ нийтлэлийг уншсаны дараа та “Тэгвэл энэ алдаануудыг яаж гаргахгүй байв вэ?” гэж эргэлзэж байж болох юм.

Юуны түрүүнд таны тархи алдаа гаргадаг гэж бодохгүй байх нь зүйтэй. Таны тархины юм бүхэнд өгсөн тодорхойлолт болгон зөв байдаггүй гэдгийг л та эндээс олж харж байгаа юм.

Учир нь бидний тархи энэ бүх үйлдлийг хэтэрхий сайн хийдэг болохоор эргээд муугаар нөлөөлөх нь олонтаа харагддаг. Яг энэ үед өөрийн оюун санаагаа юу хийж байгааг дүгнэн ухаарах нь л хамгийн зөв арга зам юм.

2
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

5 Сэтгэгдэл

  1. Anu Anna

    Anu Anna

    2016/11/16 at 16:12

    ss pls

  2. Зорилго Зорилт

    Зорилго Зорилт

    2016/11/16 at 16:55

    Love Kaka

  3. Love Kaka

    Love Kaka

    2016/11/16 at 16:56

  4. П. Жавхлан

    П. Жавхлан

    2016/11/16 at 23:47

    Mandah Mandu

  5. zochin

    2016/11/17 at 13:11

    ooriin uzrl bodoldoo unench bna gedeg ni tarhinii gajuudal. gevch yaahiin argagui chinii zov gedegiig batlahch medeelelch bas chamtai ijil tarhinii gajuudal gargasan hun baij boloh aj. tiimees medeelliig ooriin bodloor huleej avah busadtai yariltsah

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Тэрбум төгрөгийн шагналын сантай Shake & Win шинэ жилийн урамшуулал эхэллээ

СКАЙтел компани шинэ оны баярыг угтан энэ жилийн хамгийн том шагналын сантай Shake & W…