Нүүр Таг: ч (Хуудас 12)

Таг: ч

Хамгийн содон өнгө зүстэй амьтад

Цасан цагаан хэрэм, тод шар өнгийн мэлхий, хурц ягаан өнгөтэй бутны хүрэлзгэнэ … Эдгээрийг сонсоход үлгэр ярьж байгаа юм шиг л санагдах байх даа. Гэхдээ эд бол үлгэрт гардаг зөгнөлийн амьтад биш, харин бодит амьдрал дээр байдаг онцгой содон өнгө зүстэй амьтад юм. Навчин дээр наалдамхай биеэрээ зугуухан мөлхөх үзмэн ягаан өнгийн эмгэн хумс гээд төсөөлөхөд ч санаанд багтмааргүй мэт. …

Хэнээр ч заалгалгүй төгөлдөр хуур сурч, гайхалтай ая бичсэн орон гэргүй тэнэмэл эр

Ryan хэмээх энэхүү гэр оронгүй эр Канадын Эдмонтон хотод амьдардаг. 30 шахам жилийн турш гудамжинд хоног төөрүүлж, өөрийн гэх орон гэргүй амьдарч ирсэн түүнд бурхан биширч шүтэм онцгой авьяасыг өгчээ. Хөгжмийн ер бусын авьяастай тэрээр хэнээр ч заалгалгүйгээр өөрөө төгөлдөр хуур хөгжмөөр тоглож сурсан төдийгүй киноны хөгжим байвал зохилтой гайхалтай сайхан аялгуу бичсэн байна. Эдмонтон хотын Черчилл Скверт төгөлдөр хуур …

Канадын Felino cB7 спорт машин

46 дахь удаагийн Salon International de Montreal-ын үеэр танилцуулагдсан Felino cB7 спорт машин нь Монреалын авто үйлдвэрлэгчийн бүтээл ажээ. Felino Cars авто брэнд хэвлэл мэдээллийнхнийг хамгийн сүүлийн үеийн спорт машинаа танилцуулахаар урьсан байна. Мотоспортын хувьд шинэ тоглогч биш ч 2010 онд спорт машины концепциудаа бүтээх шийдвэрээ гаргаж, 2 хүний суудалтай өндөр гүйцэтгэл бүхий спорт машинаа бүтээсэн юм. Олон улсын зах …

Гэрийн тэжээвэр амьтны онцгой нэмэлт хэрэгслүүд

Та гэртээ ямар нэгэн амьтан тэжээдэг үү? Мэдээж хэрэг тэрхүү амьтан чинь танай гэр бүлийн нэг гишүүн хэмээн тооцогддог учир түүнд хэрэгцээтэй бүхнийг авч өгөхдөө та гар татдаггүй л байх. Хүүхдүүдээс чинь ялгаагүй тэжээвэр амьтдад чинь зориулсан янз бүрийн зүйлс үргэлж бүтээгдсээр байдаг. Тиймээс тэдэндээ зориулаад ямар нэгэн онцгой зүйлийг авч өгөхөд болохгүй гэх газаргүй юм.

Нүдэндээ ч итгэмээргүй юм, өдгүй тахиа гэж байдаг хэрэг үү?

Чанаж шарахад бэлтгэж өдийг нь зулгааж цэвэрлэсэн тахиа ямар байдгийг мэднэ биз дээ? Гэтэл яг л тийм өдийг нь зулгаачихсан юм шиг нүцгэн арьстай мөртлөө амьд мэнд гүйж байгаа тахиа харвал та яах вэ? Төсөөлөхөд л аймшигтай санагдаж байгаа биз? Гэтэл Израйлийн Тель Авивын ойролцоох Rehovot Agronomy Institute-ийн генетикийн факультетад дэлхийн анхны өдгүй тахиаг бий болгосон байна. 2002 онд генетикч …

1965 оны дэлхийн мисс 50 шахам жилийн дараа ч өөрчлөгдсөнгүй

1965 онд Apasra Hongsakula гэгч тайланд бүсгүй Дэлхийн миссийн титмийн төлөө өрсөлдөж, энэхүү титмийн эзэн болж байсан түүхтэй. Дэлхийн миссийн титмийг хүртсэн анхны тайланд эмэгтэй болсон тэрээр 50 шахам жилийн дараа ч гоо үзэсгэлэнгээ алдаагүй байна. Эмэгтэй хүний гадаад болон дотоод гоо сайхныг илрүүлэн харуулдаг Дэлхийн миссийн тэмцээнд өдгөө ч залуу оролцогчидтой өрсөлдөж чадах Apasra Hongsakula-гийн тайланд нэрийг Pook гэдэг …

Фотошопын өчүүхэн ч оролцоогүй гайхалтай гэрэл зурагнууд

Гэрэл зургийг ерөнхийд нь засварласан болон засварлаагүй гэж хувааж болох мэт. Учир нь өнөөдөр гэрэл зургийн фотошоп программ ашиглан нүд алдам гайхмаар болгосон маш олон зургууд бидэнд хүрч байна. Тэгвэл өчүүхэн төдий засвар оруулаагүй атлаа яг л засвар хийчихсэн мэт итгэмээргүй бодит байдлыг харуулсан гэрэл зургуудыг засварлаагүй гэдэгт хамааруулж болж байна. Энд толилуулж буй эдгээр зургууд нь хоёр дахь ангилалд …

Motoped Survival Bike: Black Ops Edition мотоцикл

Дэлхий дахиныг нөмөрсөн зомбинуудын дайралт ирэх аймшигтай цаг үед таныг зугтахад туслах түүгээр ч барахгүй амьд мэнд мултарч чадахад гол үүргийг гүйцэтгэх мотоцикл бүтээгджээ. Санта-Крузд байрлах Motoped-ын багийнхан энэхүү мотоциклыг бүтээсэн бөгөөд Motoped Survival Bike: Black Ops Edition хэмээн нэрлэсэн байна. Үнэхээр тийм хар өдөр ирэхгүй байвал сайн хэрэг боловч Motoped Survival Bike: Black Ops Edition-той байхад бахархах зүйлтэй байна …

Дунгаар бүрсэн өвөрмөц байшин

Хятадын зүүн хэсэг дэх Шандун мужийн Чиндао хотын эрэг Линшан арал дээрх уламжлалт хятад сууцны эзэн бол Шиао Ёнгшенг гэгч эр бий. Линшан арлын жижигхэн эргийг эзэмшдэг тэрээр сууцныхаа уламжлалт барилгыг шинэчлэхээр шийдсэн ч дизайнерууд болон архитекторчдод өгөх их хэмжээний мөнгө байсангүй. Эцэст нь тэрээр өөрийн гэсэн шийдлийг олж чадсан нь далайн эрэг дээрээс түүж цуглуулсан дун, хясаануудаар 1500 м.кв …

Хамгийн ихээр дургүй хүргэдэг нөхцөл байдлууд

Хөлдүү цөцгийн тосыг шинэхэн зөөлөн талхан дээр түрхэх, нойтон гараа арчих гээд ариун цэврийн цааснаас таттал гарт наалдаад тасрах гээд заримдаа дургүй хүргэмээр тохиолдлууд бидэнд тохиолддог. Буруу бичсэн зүйлээ баллуурдах гэтэл баллуур бүр ч баллаж орхих ч үнэхээр уур хүрмээр шүү. Яг үүнтэй адил санаатай, санамсаргүй байдлаар үүссэн янз бүрийн таагүй, буруу зөрүү нөхцөл байдлууд болон агшин хормын зургуудыг үзэж …

Фотошоп-оор засагдаагүй гайхалтай гэрэл зургууд

Гэрэл зургийн төрөл бүрийн программ, график, засварын программ гэдэг зүйл бий болсноор гэрэл зургийн урлагт шинэ өнгө аяс нэмэгдсэн. Гэхдээ аливаа зүйл хэт хөгжөөд ирэхээр сонирхол татахаа больж ирдэг. Басхүү хүмүүс нэмэлт засвар чимэглэл, хиймэл зохиомол зүйлээсээ илүүтэй жинхэнэ байгалиараа байгаа зүйлээ эргээд сонирхож эхэлдэг. Мөн ямар нэгэн график засваргүйгээр зөвхөн анхаарал, мэдрэмж, бүтээлч сэтгэлгээгээр гайхамшигтай гэрэл зургийг бий болгож …

Төсөөлснөөс ч муухай болдог хөөрхөн бүсгүйчүүд

Бид бүгд гайхсан, баярласан, цочирдсон, уурласан, бухимдсан гээд сэтгэлзүйн янз бүрийн нөхцөлд нүүр царай маань өөр өөрөөр хувирдаг. Энэ бол цаанаасаа илрэх нүүр царайны хувирлууд. Харин зарим тохиолдолд зүгээр л хөгжилдөх гэж, цагийг зугаатай өнгөрүүлэх гэж зориудаар нүүр царайгаа янз бүр болгож хувиргах нь ч бий. Гэхдээ л дараах зурагнууд дээрх бүсгүйчүүд энгийн үедээ үнэхээр дур булаам сайхан бүсгүйчүүд байх …

Технологийн хөгжил бидний бодож байгаагаас ч хол явчихжээ

Грекийн τέχνη, techne буюу урлаг, ур чадвар, гарын ур дүй болон -λογία, -logia гэсэн үгсээс гаралтай Technology буюу технологи гэдэг ойлголтонд багаж хэрэгслийн цуглуулга түүний дотор оньсон техник, өөрчлөлт сайжруулалт, зохион байгуулалт, хүний хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааг хамаатуулан ойлгодог. Инженерчлэл гэдэг нь шинэ технологийг бүтээх, судлахыг хичээх арга барил, хичээл чармайлт юм. Технологи нь хүн төрөлхтөн түүнчлэн бусад амьтны …

Хаа ч явсан хувцасаа угаах боломжийг олгох Scrubba угаалгын цүнх

Scrubba бол анхны халаасанд багтах хэмжээний ‘угаалгын машин’ юм. Энэ нь аялал зугаалгаар явах гэх мэт хот суурин газраас алс яваа нөхцөлд угаалга хийх ажлыг төвөгтэй биш байлгахад тусална. Энэхүү бяцхан зөөврийн ‘угаалгын машин’-ыг энгийн үгээр тайлбарлавал дотроо нидрүүлэг бүхий уут гэсэн үг юм. Дотор нь ус болон угаалгын нунтаг, хувцсаа хийгээд гаднаас нь үрж нухсанаар угаалгын машинаар угаасантай адил …

1...111213Хуудас 12 - 13

Санал асуулга

Та аль үүрэн операторын хэрэглэгч вэ?

Та 2 сонголт сонгох боломжтой

Фэйсбүүк

Санал болгох