Шинэ мэдээ

Холливудын одууд 2055 онд ямар харагдах вэ? [10 фото]

Дуулсан уран бүтээлийг нь шимтэн сонсож, тоглосон кинонуудыг нь үзэх дуртай Голливудын оддыг бид гарын арван хуруунаасаа хэд дахин илүүг мэднэ. Ид залуу насан дээрээ өөрсдийн дүрийг мөнхлөн үлдээж, хийж бүтээхийн их үйлсэд шамдан, нэрээ хүндээ өсгөж, карьер хөөн, олны хэл амны бай болж, папарацциудад өртөн амьдарч буй Голливудын одууд маань 46 жилийн дараа буюу 2055 онд ямаршуухан байдалтай харагдах …

Янз бүрийн ажил мэргэжлийг илэрхийлэн харуулсан нэрийн хуудаснууд

Орчин цагийн ажил хэрэгч хүмүүсийн хамгийн чухал хэрэглээ бол тухайн хүнийг ямар ажил мэргэжил, албан тушаалтай болохыг харуулах гэх мэтээр тэр хүний талаарх товч мэдээллийг хүргэж байдаг нэрийн хуудас гэгч зүйл билээ. Ямар нэгэн ажил төрөл, бизнес эрхэлж байгаа хүн бүхэн өөрийн нэрийн хуудастай байх нь харилцагчаа болон өөрийгөө хүндэтгэсэн соёлтой хэрэглээ гэдэгтэй маргах хүн үгүй. Тиймээс ч та бүхэндээ …

Хэрхэн 40 кг жин нэмж дараа нь тэрхүү илүүдэл жингээ хэрхэн хаяж болохыг харуулсан “амьд” нотолгоо

Доорх зурганд харуулсан залууг Paul James гэдэг. 32 настай энэ австрали залуу нэгэн бодибилдингийн клубын дасгалжуулагч төдийгүй урьд нь Токио Милан хотод болсон дотуур хувцасны коллекци танилцуулах шоунд оролцож байжээ. PJ бодибилдинг хэмээх энэ спортоор шимтэн хичээллэдэг болохоор илүүдэл жинтэй хүмүүст жингийн асуудлаасаа салах боломж байдгийг харуулахаар өөрєє 40 кг жин нэмсэн байна. Тийнхүү жин нэмэхийн тулд дасгал сургуулилтаа орхин …

Сонирхолтой зураг #161 [79 фото]

Гадаа ёстой үнэн онцгүй өдөр байнаа, тиймээ залуусаа! Өчигдөрхөн л халуун нар төөнөсөн айхтар халуун өдөр байсан чинь өнөөдөр цасан шамаргаар нүдээд яг л өвөл шиг. Ийм өдөр гадуур дотуур явж байснаас халуун кофе аягалж хажуудаа тавьчихаад компьютерынхоо дэлгэцийг тас ширтээд суух л хамгийн сайхан байх даа. За тэгээд дээрээс нь бидний зүгээс бэлтгэн оруулдаг “Сонирхолтой зураг” цувралыг үзэж өөртөө …

Nike брэндийн Nike Free 5.0 нэртэй шинэ загварын пүүз

Спорт хувцас хэрэглэл үйлдвэрлэгчдийн томоохон төлөөлөгч Nike брэнд гүйлт сонирхогчид болон гүйгчдэд зориулсан Nike Free 5.0 нэртэй шинэ загвараа гаргажээ. “Хөлөө нүцгэл” гэсэн уриа бүхий энэхүү шинэ загвар нь яг л хөл нүцгэн гүйж байгаа мэт сэтгэгдлийг төрүүлэхүйц маш хөнгөн, уян хатан, тогтвортойгоор хийгдсэн бөгөөд эрэгтэй эмэгтэй аль ч хүйсийн хүмүүст зориулагдан таван төрлийн өнгөний сонголттойгоор хийгдсэн байна. Материалын хувьд …

Ferry Corsten – We belong [клип] DVDRip

Нидерланд улсын алдарт Dj Ferry Corsten Ultra Records бичлэгийн студид “We belong” дууныхаа Radio Edit, Extended Mix, Bingo Players Remix, Muzikjunki Full Vocal Remix, Tritonal Air Up There Remix, Bingo Players Dub, Muzikjunki Dubmix гэсэн хувилбаруудыг бичүүлж 2009 оны 5-р сарын 11-нд “We belong” хэмээх альбумаа гаргаад байгаа ажээ. Мөн удалгүй тус дуундаа 80-аад оны стиль маягийг агуулсан өвөрмөц видео …

Teairra Mari feat Flo-Rida – Cause A Scene [клип]

“Cause A Scene” дуу нь рэппер Teairra Mari-гийн хоёр дахь сингл бөгөөд R&B дуучин Flo-Rida-тай хамтран дуулсан түүний хоёр дахь бие даасан “At That Point” цомогт нь багтсан дуу юм. Энэхүү дуун дээр The Runners продюсерээр ажиллаж 2009 оны 5-р сарын 12-ны өдрөөс эхлэн радиогоор цацагдаж эхэлсэн ба хэрэглэгчиддээ шинэ гарсан видео клипийг нь хүргэж байна. Дуучин: Teairra Mari feat …

Bontrust Finance-ийн өвөрмөц зар сурталчилгаа

Германы Bontrust Finance хэмээх нэгэн банк харилцагчдынхаа тоог өсгөж, харилцагч татах нэгэн өвөрмөц рекламыг хийлгэжээ. Энэхүү рекламаараа тэд харилцагчиддаа тэдний мөнгийг өсгөж өгөх болно гэдгээ амлаж байгаа ажээ. Тус банкны энэхүү рекламыг Grabarz & Partner Werbeagentur нэртэй зар сурталчилгааны агентлаг хийж гүйцэтгэсэн бөгөөд АНУ-ын 16 дахь ерөнхийлөгч Abraham Lincoln-ийн хөрөг бүхий таван долларын дэвсгэрт, БНХАУ-ын агуу их удирдагч Mao Zedong-ий …

Сонирхолтой зураг #160 [108 фото]

Сайн байцгаана уу? Яг одоо та оройн хоолоо идчихээд зуны намуухан оройн болзоондоо ч юмуу эсвэл зүгээр л салхинд гарах гэж байна уу? Тэгвэл гарахаасаа өмнө түрхэн зуур компьютерынхоо дэлгэцийн өмнө саатаад манай сайтын зүгээс та бүхний амралт чөлөөт цагт зориулан бэлтгэдэг “Сонирхолтой зураг” цувралын 160 дахь удаагийн дугаарыг хүлээн авч үзнэ үү. Таны энэ оройн амралтанд чимх инээд бэлэглэж, …

ThisWay нэртэй маш тохилог моторт унадаг дугуй

Шведийн дизайнер Torkel Dohmers маш тохилог ThisWay нэртэй унадаг дугуйг зохион бүтээжээ. Автомашин шиг хорт утаа ялгаруулж байгаль бохирдуулахгүй, эдийн засагт хэмнэлттэй энэ хоёр дугуйтай тээврийн хэрэгсэл нь бороо салхи мэтийн цаг агаарын тааламжгүй нөхцөл байдлаас хамгаалах бүхээг маягийн дээврээр тоноглогдсон аж. Олон төрлийн материалыг хослуулан хийсэн энэ дугуй нь маш хөнгөн жинтэй, ойролцоогоор 11-12 кг жинтэй юм. Ард болон …

Японы зохион бүтээгч залуу нүүргүй цаг бүтээжээ

Японы нийслэл Токио хотод байрладаг “100%” нэртэй загварын компаний дизайнер Hironao Tsuboi огт нүүргүй цаг зохион бүтээж түүнийгээ “Faceless” хэмээн нэрлэжээ. Тэрбээр өөрийн шинэ бүтээлээ Tokyo Design Week хэмээх наадам дээр тавьсан нь тэрхүү наадмын хамгийн шилдэг бүтээлд тооцогдсон байна. Цагны металл оосрын нарийхан завсрын хэсэг нь цагны дижитал дэлгэц болох бөгөөд гоёмсог металл оосорны цаана байрласан LED буюу гэрэл …

Сонирхолтой зураг #159 [100 фото]

Монгол орныг маань тэр чигээр нь дэнслүүлээд байсан төдийгүй гадаадын улс орнуудын ч чихийг дэлдийлгэж байсан ерөнхийлөгчийн сонгууль өндөрлөлөө. Хэдийгээр албан ёсны хариу хараахан гараагүй байгаа ч гэсэн хэн гэгч аавын хүү ард олны сонголт байсан нь тодорхой болчихоод байна. Нилээд олон хоногийн турш дан ганц сонгуулиар “амьсгалсан” эрхэм хэрэглэгчид та бүхнийхээ уйтгарласан сэтгэлийн чилээг гаргахаар “Сонирхолтой зураг” цувралынхаа шинэхэн …

Odonbat & Grooby Pres. Back To The Future: Episode 038

DJ & Producer Odonbat ба Grooby нарын 7 хоногийн хагас сайн өдрийн үдэш бүр та бүхэнд Hi-Fi радиогоор хүрдэг “Back To The Future” электро хөгжмийн Radioshow-г хэрэглэгчиддээ цаг тухайд нь хүргэсээр байгаа билээ. Энэ удаад тэдний цоо шинэхэн “Back To The Future Episode 038“-г хэрэглэгчиддээ хүргэж байна. Артист: Odonbat Альбум: Back To The Future: Episode 038 Жанр: Trance Төрөл: Radioshow …

Kama Balloon нэртэй цуврал animation-ы зураг болон видео

Видео реклам, загвар, хөдөлгөөнт цувралуудаар дагнасан Оросын Лобачев телевизийн нэгэн хөгжилтэй цувралыг та бүхэндээ хүргэе. Kama Balloon хэмээн нэрлэгдсэн энэ цуврал нь агаарын бөмбөлгөөр бүтээгдсэн хурц тод өнгийн хүүхэлдэйнүүдээр томчуудын “тоглоом”-ыг зугаатай байдлаар харуулжээ. Томчуудын амьдралын эротик хэсгүүдийг бяцхан хүүхдүүдийн сонирхон дурладаг агаарын бөмбөлгөн хүүхэлдэйнүүдээр орлуулан бүтээсэн энэ цуврал танд хөгжилтэй агшныг бэлэглэж чадна гэдэгт итгэлтэй байна. 0Гоё0Ха Ха0Хөөрхөн0Гайхмаар0Бахархмаар0Харамсалтай0Тэнэглэл0БурууБаярлалаа!

1...1,9831,9841,985...2,065Хуудас 1,984 - 2,065

Фэйсбүүк

Санал болгох