Шинэ мэдээ

Ирэх долоо хоногт эхлэх Baselworld 2011 худалдааны шоунд тавигдах цагнууд [49 зураг]

Дэлхийн цаг үйлдвэрлэлийн төв Швейцарь улсын Basel хотноо цаг болон үнэт эдлэл үйлдвэрлэгчдийн томоохон худалдааны шоу болдог нь Baselworld Watch and Jewellery Show бөгөөд энэхүү шоуны энэ жилийн үйл ажиллагаа энэ сарын 24-нөөс 30-ны хооронд болох юм. Цаг болон үнэт эдлэл үйлдвэрлэгчдийн хувьд маш чухалд тооцогддог энэхүү шоуны энэ жилийн шоунд дэлхийн тавь гаруй орны 2000 гаран компаниуд оролцож, өөрсдийн …

Дэлгэцийн бүтээлүүдийн бүх цаг үеийн хамгийн агуу 19 машин

Ямар нэгэн тааруухан хийгдсэн кино байлаа гэж бодъё. Харин хэн ч үзэхийг дурламгүй энэ кинонд үнэн “тасархай” машин байх юм бол тухайн машин тэр киног 200 хувиар сайжруулж чадна гэдэг. Энэ бол шинжлэх ухааны бодит баримт юм шүү. Yүний учрыг олох гэж толгойгоо гашилгах хэрэггүй, учир нь та бид бүгд машинд дуртай шүү дээ. Амьдралын маань салшгүй хэсэг болсон дөрвөн …

Adidas брэндийн шинэ сурталчилгааны видео “Adidas is all in”

Амстердам, Парис, Торонтод оффис бүхий Sid Lee хэмээх уран бүтээлийн үйлчилгээний пүүс болон Францын найруулагч Romain Gavras нарын хамтран бүтээсэн зар сурталчилгааны видеог эрхэм хэрэглэгч залуус та бүхнийхээ таалалд нийцүүлэхээр оруулж байна. Германы спорт хувцас хэрэглэл үйлдвэрлэгч Adidas брэндэд зориулагдан бүтээгдсэн “Adidas is all in” хэмээх энэхүү видеонд David Beckham, Lionel Messi, Derrick Rose нарын спортын алдартнууд мөн поп дуучин …

Mercedes SL65 AMG загвар дээр суурилан тюнинг хийсэн C25 Royale загвар [11 зураг + видео]

1989 оноос хойш Mercedes-ийн автомашинуудад тусгайлан тюнинг хийж ирсэн авто тюнингийн Carlsson компаний залуус энэ сард болж өнгөрсөн Женевийн олон улсын авто шоунд өөрсдийн тоноглосон нэгэн машиныг танилцуулсан нь Royale хэмээн нэрлэгдсэн С25-ын шинэ хувилбар байлаа. Энэхүү тоноглосон машин нь Mercedes брэндийн 1954 оноос хойш үйлдвэрлэж байгаа Mercedes-Benz SL ангиллын SL65 AMG загвар дээр суурилсан байсан ба компаний мэдэгдэж байгаагаар …

Alexia Sinclair-ын язгууртнууд: “The Royal Dozen” бүтээл [12 зураг]

Австралийн зураач, дижитал артист Alexia Sinclair хэмээх залуухан, авьяаслаг бүсгүй нь өөрийн хялбархан танигдахуйц, туйлын өвөрмөц, чамин бүтээлүүдээрээ алдартай. Тэрбээр түүхийн янз бүрийн цаг хугацаанд нийгэмд ихээхэн байр суурь, нэр нөлөө байсан гүнгүүд, ханхүү нар, генералууд, дипломатууд, ганган дэгжин эрчүүдийн зургуудаас бүтсэн “The Royal Dozen” хэмээх өвөрмөц цуврал бүтээл гаргасан байна. Хар бараан атлаа үзэгчийг татах онцгой увидасыг өөртөө шингээсэн, …

Ханан дээрх хэн нэгэн эрийн нууцлаг хар сүүдэр буюу өвөрмөц гудамжны зургууд [12 зураг]

Ямар нэгэн үг, тайлбар үгүй аниргүйн дунд цор ганц бас тэгээд учир битүүлэг хэн нэгэн эрийн сүүдэр хотын ханан дээгүүр хөлхөнө. Энэ бол гудамжны урлагийн бас нэгэн өвөрмөц төлөөлөл. Италид ажиллаж амьдардаг зураач Kenny Random Италийн гудамжнуудад дээрх онцгой бүтээлүүдээ туурвисаар байгаа юм. Энэхүү зураач эрхмийн бусдаас содон нэрнийх нь тухай үнэн эсэх нь үл мэдэгдэх дам яриа хүртэл тархаад …

Дотроо устай шилэн хундагануудаар Германы нэрт хөгжмийн зохиолч Bach-ын алдарт аялгууг тогложээ

Хүн төрөлхтөн соёлын хөгжлийнхөө явцад маш олон зүйлийн хөгжмийн зэмсэг зохион бүтээсэн. Мод, чулуу, металл, амьтны үс хялгас гээд л зүйл зүйлийн хэрэглэгдэхүүнүүдийг ашиглан бүтээсэн хөгжмийн зэмсгүүдийн дунд ус хийсэн шилэн лонх эсвэл шилэн хундага хүртэл гайхамшигтай сайхан аяз аялгууг тоглох нэгэн төрлийн хөгжмийн зэмсэг болж болохыг оюун ухаант хүн нээсэн. Италийн Bologna хотын уран бүтээлч, хөгжмийн урлагийн төлөөлөгч Robert …

Байгаль эхээс үзүүлэх нөлөөний учир шалтгааны улмаас амьдрахад хамгийн эрсдэлтэй газрууд

Байгаль дэлхий бол хязгааргүй өгөөмөр, баян тансаг оршихуй. Гэвч нэг уурлан хилэгнэхээрээ юугаар ч хорьж тогтоож болшгүй аюумшигт хүчээр бүхнийг сүйтгэх чаддаг. үүнийг саяхан болсон Япоын газар хөдлөлт, цунами нотолж байгаа юм. Энд бид галт уулын дэлбэрэлт, тэсвэрлэшгүй хүйтэн цаг уур, уул хад, нуур цөөрөм, өтгөн шигүү ой хөвч гэх мэтчилэн хүн оршин амьдрахад туйлын хүнд хэцүү нөхцөл байдлыг агуулсан …

Алдартай хүмүүсийн оюуны хөгжлийн үзүүлэлт [19 зураг]

Дэлхий дээр авьяас чадвар, ухаан мэдлэг, боловсрол, ур чадвараараа манлайлан алдар цуугаа мандуулсан маш олон хүмүүс байдаг. Хүн төрөлхтний түүхэнд гайхамшигтай эргэлт, өөрчлөлт шинэчлэлтийг хийсэн эдгээр олон хүмүүс бүгд л та бидний адил оюун бодолтой, ухаан мэдлэгтэй. Гэхдээ мэдээж хэрэг харилцан адилгүй. Тэгвэл та бидний мэдэх олон алдартнуудын IQ буюу оюуны хөгжлийн үзүүлэлт хэр болохыг дараах фото нийтлэлээс харцгаая. Хамгийн …

Хятадад шинээрээ шахуу Lamborghini Gallardo машиныг зориудаар сүйтгэжээ [20 зураг + 1 видео]

Хятадын Qingdao хотод хэсэг бүлэг хүмүүс бараг цоо шинэ гэж хэлж болох Lamborghini Gallardo маркын машиныг санаатайгаар эвдэн сүйтгэжээ. Италийн спорт загварын энэхүү чамин машины эзэн тус брэндэд өөрийн сэтгэл хангалуун бус байгаагаа машинаа эвдэх замаар мэдэгдэхийг хүссэн нь энэ юм байна. Энэ машиныг эзэмшигч машинаа зургаан сарын өмнө худалдаж авсан ч 2010 оны 11-р сарын 29-нд хөдөлгүүр нь ажиллахаа …

Дэлхийн хамгийн шилдэг цаасан онгоцыг хэрхэн хийх вэ? [12 зураг]

Хайртай хүү тань эсвэл хөөрхөн дүү чинь танаас цаасан онгоц хийж өгөхийг хүсвэл яах вэ? Мэдээж хийгээд өгөх нь ойлгомжтой. Гэтэл таны хийсэн онгоц жаахан хүүгийн, дүүгийн чинь хүссэнээр нисэхгүй бол та ямар арга хэмжээ авах бол? Дараа болъё гээд мартуулж орхих уу, аль эсвэл маш гайхалтай нислэгийг хийж чадах шилдэг цаасан онгоц бүтээхээр эрэл хайгуул, судалгаа шинжилгээ хийх үү? …

Сонирхолтой зураг #336 [190 фото]

Сүүлийн үеийн мэдээ мэдээллийн чиг хандлага голчлон Японд болсон гамшиг болон түүнээс шалтгаалан бий болсон нөхцөл байдал руу чиглэж байгаа энэ үед дэлхийн хүн бүрийн сэтгэлийг түгшээж, санааг зовниулсан энэ асуудлыг түрхэн зуур мартаад хорвоогийн өнгө гэрэлтэй, инээд хөөртэй агшнуудыг харж, мэдэрч, түүнээс амьдралын баяр баясгаланг мэдрээсэй гэсэн үүднээс “Сонирхолтой зураг” цувралынхаа ээлжит дугаарыг бэлтгэн орууллаа. Эцэст нь хэлэхэд япончууд …

Нано соно бялзуухай буюу Nano Hummingbird

Хүний хүч болон нарны эрчим хүчээр ажилладаг тээврийн хэрэгслийн цуврал бүтээж хөгжүүлдэг гэдгээрээ алдартай AeroVironment компани нь дотор болон гадны нөхцөлд аль алинд нь хэвийн ажиллах боломжтой нисэх хэрэгслийн шинэ төрлийг бүтээх гэрээг АНУ-ын Батлан хамгаалах яамны Defense Advanced Research Projects Agency (DARPA)-тай хийсэн хийсэн бөгөөд AV-гийн хийж байгаа төслийг DARPA-гаас санхүүжүүлж байгаа ажээ. Судалгааны ажил дээрээ явж байгаа нэг …

Авто тюнингийн Brabus компани дэлхийн хамгийн хүчирхэг SUV-ийг бүтээжээ [19 зураг]

Mercedes-Benz, Smart, Maybach зэрэг автомашинуудад tuning-ийг мэргэжлийн түвшинд хийдэг гэдгээрээ алдаршсан Германы Brabus компаний тоноглож янзалсан Brabus Viano Lounge Concept хэмээх машины талаарх фото мэдээллийг бид урьд нь та бүхэнд хүргэж байсан билээ. Тэгвэл энэ удаад тус компаний тюнинг хийж, тоноглосон бас нэгэн машины фото мэдээллийг автомашин сонирхогч хэн бүхэнд зориулан хүргэж байна. Brabus компани энэ удаад Mercedes-Benz-ийн G ангиллын …

1...1,8531,8541,855...2,067Хуудас 1,854 - 2,067

Санал асуулга

Та аль үүрэн операторын хэрэглэгч вэ?

Та 2 сонголт сонгох боломжтой

Фэйсбүүк

Санал болгох