Шинэ мэдээ

Ус соруулах машины усыг голын ус руу шахаж байна

Урин дулааны цагт бороо хур их орох нь хөдөө орон нутагт бол өвс ногоо сайн ургаж, зуншлага сайтай байхад хотод бол олны хөлөөр боссон тоос шороо нь дарагдахад тустай. Гэвч ус ихтэй аадар бороо, удаан хугацаагаар зүсэрч орсон борооны дараагаар Улаанбаатар хотын гудамж талбайд том том усан тойрмууд тогтоход хүргэдэг. Нийслэл хотын өнгө үзэмжинд нөлөөлөхөөс эхлээд хотын иргэдийн зорчих замд …

Инженерүүд аюулгүй ажиллагааны дүрмэнд дэндүү хайхрамжгүй хандах үеэр …

Инженерүүд, ажилчдыг ажилд гарах бүрт хөдөлмөр аюулгүй ажиллагааны мэргэжилтэн ажлын аюулгүй ажиллагааны талаар зөвлөмж, зааварчилгаа өгч гаргадаг. Гэтэл өдөр бүр нэг хэвээр ажиллаж, хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрмийг дагаж баримтална гэдэг залхуутай хэрэг байдаг бололтой. Тиймдээ инженерүүд, ажилчид сүүлдээ энэ тал дээр нилээн хайнга хандах тохиолдлууд гардаг аж. Дараах зургуудад амь нас, эрүүл мэндээ дээсэн дөрөөн дээр дэнжигнүүлэн тавьсан инженерүүд, ажилчдыг …

Лааг мөнх ашиглах боломжийг олгох шинэ шийдэл

Хүн төрөлхтний хөгжлийн эхэн үед, цахилгаан эрчим хүч гэдэг зүйл нээгдээгүй байх үед хүний өдөр тутмын амьдралын чухал хэрэглэгдэхүүний нэг нь лаа байсан. Одоо цагт бол гоёл чимэглэлийн зорилгоор ихэвчлэн ашиглагддаг энэ зүйлийн нэг гарцаагүй тал бол хайлж урсан дуусах юм. Гэхдээ хайлж урссан лааг ч дахин лаа болгон ашиглах санаа нэгэн зохион бүтээгчийн санаанд оржээ. Уран бүтээлч Benjamin Shine …

Шинжлэх ухааны сонирхолтой зургууд

“Шинжлэх ухааны сонирхолтой зургууд” хэмээн нэрлэгдсэн энэхүү фото багцад юмсыг бидний урьд өмнө нь харж байгаагүй талаас нь харуулсан зургууд багтсан. Дэлхий ертөнц дээр ер бусын гайхмаар маш олон зүйлс байдаг ба заримыг нь бид өндөр хүчин чадалтай гэрэл зургийн аппарат, дуран, технологийн тусламжгүйгээр харах боломжгүй юм. Энгийн нүдэнд үл үзэгдэх бичил ертөнцийн сонирхолтой зургуудыг тухлан үзэхийг урья. Энэ бол …

Зуны улиралд заавал мэдэж байх ёстой 10 арга

Зун цаг бол жилийн дөрвөн улирлын хамгийн гайхалтай нь гэдэгтэй маргах хүн гарахгүй л болов уу. Голын эрэг, шорлог, зайрмаг, аялал зугаалга гээд дурлахгүй байхын аргагүй сайхан зүйлсээр дүүрэн зуны улиралд мэдэж байх ёстой зарим зүйлсийн талаар уншигчидтайгаа хуваалцъя. Эдгээр аргууд нь зуны улирлыг улам ч зугаатай болгоход тань туслах учир алгасалгүй уншиж, мэдэж аваарай. 10. Нарны шилнүүд Зуны хурц наранд …

Хөл бөмбөгийн санамсаргүй ‘дотно’ агшнууд

Хөл бөмбөгийн спорт нь хамгийн эмоцитой, сэтгэл хөдлөлөөр дүүрэн спортын нэг төрөл байж магадгүй. Тоглогчид болон хөгжөөн дэмжигчдийн аль аль нь сэтгэл хөдлөлөө дээд зэргээр илэрхийлж чаддаг учраас тоглогчдыг талбай дээр цамцаа тайлахыг  хориглосон бизээ. Ямартай ч сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй гайхалтай агшнуудаар дүүрэн хөл бөмбөгийн спортын санаандгүй бий болсон ‘гүн гүнзгий’ мөчүүдийн зургуудыг үзэцгээе. Хэдийгээр энэ агшнууд санамсаргүйгээр хийгдсэн …

Microsoft компани анхны Android үйлдлийн системтэй Nokia X2 ухаалаг гар утсаа танилцууллаа

Microsoft компани энэ оны эхээр Nokia төхөөрөмжүүд болон Service-үүдийг худалдаж авсан. Харин одоо Android үйлдлийн систем дээр суурилсан анхны Nokia шошготой ухаалаг гар утсаа танилцуулж байна. Nokia X2 хэмээн нэрлэгдсэн энэ гар утас 4,3 инчийн WVGA дэлгэц, хос цөмтэй Snapdragon 200 CPU, 1.2 GHz-ийн 1GB багтаамжтай санах ой зэргээр тоноглогджээ. Энэхүү шинэ гар утасны хамт Nokia X-ийг анх танилцуулагдах үед …

Автомашины хөдөлгүүр явдал дунд унтрах, чичрэх үед яах вэ?

Хэрэв та бага зэргийн техникийн мэдлэгтэй, ойр зуурын зүйл хийчихдэг бол чөлөөт цагаа өнгөрүүлэх үедээ автомашинаа өөрсдөө оношлоод засварлахад буруудах юм байхгүй. Энд түвэгтэй хүнд засвар хийхгүй, өөрийн хийж чадна гэсэн зүйлээ хийх хэрэгтэй, чадахгүй бол мэдээж засварын газарт хандах хэрэгтэй. Хөдөлгүүр явдал дунд болон сул ажиллагаанд унтрах Ажиллагаа: Хөдөлгүүр бага эргэлтэд өөрөөр хэлбэл зогсоод нормальдаж байх эсвэл тоормозлох үед …

Кино урлагийн түүхэн дэх хамгийн үнэтэй 30 кино

Та гэртээ гэр бүлийнхнийхээ хамт амарч байх үедээ юу хийх дуртай вэ? Магадгүй маш олон хүний амнаас зурагтын өмнө тухлан суугаад кино үзэх дуртай гэж сонсох байх. Биднийг дэлгэцийн өмнө уяж, хамаг ухаан бодол, оюун санааг бүрэн ховсдон татаж чаддаг шилдэг бүтээлүүд багагүй үнэ өртгөөр бүтээгддэг гэдгийг бид мэднэ. Хэдэн сая доллараар бүтсэн шилдэг кинонууд дэлгэцэнд гарсан даруйдаа бүр ч …

Элдэв сонин содон зурагнууд – №187

Долоо хоногийн Пүрэв гариг хамгийн ачаалалтай өдөр байдаг бөгөөд энэ өдөр хүмүүс хамаг чадвар, тэвчээрээ шавхахад хүрдэг гэнэ. Олон хүн энэ өдөр хамгийн чухал ажлаа төлөвлөж, түүнийгээ хэрэгжүүлэхээр шаргуу ажилладгаас өөртөө чөлөө гаргаж чаддаггүй энэ өдөр таны ажлын ачааллыг умартуулж, хэсэгхэн хормыг амарч тайвширахад зарцуулахад болохгүй нь юу байх билээ. Тиймийн тулд “Элдэв сонин содон зурагнууд” цувралынхаа шинэ дугаарыг үзэгчид …

Зөвхөн Орос улсад л харж болох дүр зургууд

Оросуудын хөгтэй, хээгүй үйлдлүүдийг илэрхийлсэн гэрэл зургууд тасралтгүй хөвөрсөөр… Өнөөдрийн хэсэг хором мөчийг тань хөнгөн инээдээр чимэх Оросуудын л хийх инээд хүрмээр үйлдлүүдийн зургуудын шинэхэн багцыг толилуулж байна. Бусдын нүдэнд ямар харагдах тухайд санаа зовдоггүй, өөрсдийнхөөрөө юмыг хийдэг хэнэггүй Оросууд хэрхэн, ямар байдалтайгаар гэрэл зургийн хальснаа буусныг хажуудаа байгаа хэн нэгнийг дуудаж авчраад хамтдаа үзэж хөгжилдөөрэй. 0Гоё0Ха Ха0Хөөрхөн0Гайхмаар0Бахархмаар0Харамсалтай0Тэнэглэл0БурууБаярлалаа!

Stars of Brazil 2014 цуврал бүтээл

Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 20 дахь удаагийн тэмцээн Өмнөд Америкийн хамгийн том улсад дэлхий нийтийн анхаарлын төвд үргэлжилж байна. Энэхүү дуулиант цаг үе, спортын гайхалтай үйл явдалд зориулан дэлхийн зуу зуун зураач, уран бүтээлчид бүтээл туурвилаа хийсээр байгаа аж. Тэдний нэг болох Норвегийн зураач Rudi Gundersen-ы “Stars of Brazil 2014” хэмээн нэрлэгдсэн цуврал бүтээлийг үзэгчдийнхээ мэлмийд хүргэж байгаадаа баяртай …

Тодорхой дүрд хувирсан эгэл жирийн эд зүйлс

Францын зураач Gilbert Legrand бол сүүлийн арван жил орчмын хугацааг бидний амьдралын өдөр тутамд бидний эргэн тойронд байдаг эд зүйлсийг тодорхой дүрд хувиргах ажлыг хийж байгаа нэгэн. Хайч, будгийн багс, бахь, гар утас, сүлбээр зүү гээд бидний сайн мэдэх эгэл жирийн хэрэглээний эд зүйлс дэгжин бүсгүй, тамирчин залуу, бяцхан хөвгүүн болж хувирсан байгааг харахад үнэхээр сонирхолтой. [tweetable]Утга зохиолд амьдчилал, хүншүүллийн …

Алсаас хөдөлгүүр асаагчийг сэрүүцэхэд хэрэглэх нь

Зуны эхэн болон дунд сар харьцангуй сэрүүвтэр, хур бороотой байсаар дууслаа. Харин 7, 8-р саруудыг зэгсэн халуун байх тухай яриа мэр сэр чих дэлсэх аж. Зуны нар дээрээс төөнөсөн халуун өдрүүдэд ажил төрлөө амжуулахаар гарах үед халуун наранд халсан машинд суух үеүд зайлшгүй гардаг. Хаалгыг нь хаагаад гарснаас чинь хойш агаарын солилцоо огт хийгдээгүй дээрээс зуны хурц наранд жигнүүр болтлоо халсан машиндаа …

1...1,4911,4921,493...2,067Хуудас 1,492 - 2,067

Санал асуулга

Та аль үүрэн операторын хэрэглэгч вэ?

Та 2 сонголт сонгох боломжтой

Фэйсбүүк

Санал болгох

Рекламны зургууд [41 фото]

Дэлхийн шилдэг реклам болон алдартай брэнд бүтээгдэхүүн, компаниудын сурталчилгаа бүхий 41 зургийг хэрэглэгчиддээ сонирхуулахаар …

Хямд тийз хэрхэн авах вэ?

Та аялалаар болон ажлаар дэлхийн өөр улс орнуудруу явахдаа үргэлж хөнгөлөлттэй болон хямдруулсан тийз …