Хятадын нэгэн шинэхэн компани өөрийн Tesla загварын машинаа бүтээсэн гэдгээ мэдэгджээ. Youxia X хэмээн нэрлэгдсэн энэ машин нь удахгүй худалдаанд гарах Tesla Model 3 машины үнийг унагаах гэнэ. Гадаад харагдах байдлын хувьд Tesla-тай маш адилхан Youxia-гийн лого нь хүртэл Tesla-гийн логотой тун төстэй.
Дотор талын хувьд ч мөн маш адилхан харагдах ч өөр нэр хүндтэй машины хөдөлгүүрийн дууг Youxia-гаас сонсож болох аж. Telsa 3-ын яг өмнөхөн буюу 2017 оны эхээр Хятадад худалдаалагдаж эхлэх энэ машины мэдрэгч дэлгэцийг жолооч өөрийнхөөрөө тохируулах боломжтой юм байна.