Сая саяар нь олж чадсан 13 гайхалтай санаа

3

Заримдаа хэний ч урлаж чадах энгийн бүтээлүүд сая сая долларын орлогод хүрэх зам болж өгдөг. Хамгийн чухал нь тэднийг сэтгэж олох юм. Доорхи 13 бүтээлүүд нь өөрсдийн эзэддээ хэмжээлшгүй их баялгийг хүртээсэн билээ.

1. Инээмсэглэж буй царай – Смайл

Энэхүү алдартай инээмсэглэл нь дэлхий даяар тархсан хэдий ч анх 45$-ын үнэд хүрэхүйц зүйл л байжээ. Гэхдээ ах дүү хоёр өөрсдийн бүтээлийг асар их борлуулалтын ирээдүйтэй гэдгийг олж харсан тул ганцхан инээмсэглэлээр 50 сая долларын ашиг олж чаджээ.

Сая саяар нь олж чадсан 13 гайхалтай санаа 1

2. “Слинки” нэртэй пүрш

Зохион бүтээгч Ричард Жэймс дэлхийд хамгийн алдартай тоглоомуудын нэг болох Слинкиг бүтээсэн юм. Тэрээр санаа нь ердөө л “Пүрш газар унана тэгээд үргэлжлүүлээд явна” байв. Энэхүү бүтээл нь 250 сая долларын ашиг оруулжээ.

Сая саяар нь олж чадсан 13 гайхалтай санаа 2

3. Зангуу

Хувцасны зангуу өөрийн зохион бүтээгчид жил бүр 100 сая долларын ашиг олж өгдөг гэвэл та итгэх үү? Жорж де Местрал анх санаагаа лошгоны өргөсийг микроскопоор олж харахдаа олж авчээ. Түүний сонирхолыг өргөсний дэгээ хэлбэр болон юм бүхэнд наалдах чадвар нь татжээ.

Сая саяар нь олж чадсан 13 гайхалтай санаа 3

4. Нугардаг соруул

Соруулыг хүн төрөлхтөн олон зууны туршид шингэн зүйл уухдаа хэрэглэсээр ирсэн юм. Гэхдээ энэ их хугацаанд түүний шулуун загварыг өөрчлөх шаардлага байсангүй. Харин хийжүүлсэн ундаа гарч ирэхэд нэгэн бүтээлч хүүхдүүдийг сүү, жимсний шүүс хоёрыг илүү уугаасай гэсэндээ олон янзын хэлбэрт ордог соруулыг бүтээжээ. Өдгөө ийм соруулыг сая саяар нь борлуулсаар байгаа билээ.

Сая саяар нь олж чадсан 13 гайхалтай санаа 4

5. Тоглоомон дэр

Жэнифер Тэлфер хүүхдүүдийг амьтны дүрстэй чихмэл тоглоомонд дуртайг мөн тэдний тоглоомтойгоо хүссэн газраа унтчихдаг занг ажиглажээ. Өөрийн ажиглалтын тусламжтай дэрлэж унтах зориулалттай тоглоом бүтээсэн нь хүн бүрийн тэр дундаа хүүхэд бүрийн шохоорхолыг татаж чаджээ.

Сая саяар нь олж чадсан 13 гайхалтай санаа 5

6. Сая долларын вэб хуудас

21 настай оюутан Алекс Тю сургуулийнхаа төлбөрийг олохын тулд өөрийн вэб хуудасны 1 пиксель бүрийг 1$-аар байгууллагуудад зарын орон зай болгон зарж 1 сая долларын ашиг олжээ.

Сая саяар нь олж чадсан 13 гайхалтай санаа 6

7. Шошоор дүүргэсэн тоглоомууд

Тай Ворнер байдаг л нэг чихмэл тоглоомыг аваад дотор нь байх зөөлөн эдийн оронд шош хийснээр сая сая долларын эзэн болсон юм. Түүний бүтээлүүд цөөн тооны газруудад зарагдаж байсан тул цуглуулагчид өндөр үнээр авсан байдаг.

Сая саяар нь олж чадсан 13 гайхалтай санаа 7

8. Ханцуйтай хөнжил “Снагги”

Маш энгийн атлаа алдар цууг харамгүй хүртсэн бүтээл бол Снагги хөнжил юм. Түүнийг зохиогч Скот Бойлэн яг хэдий хэмжээний мөнгө олсон нь тодорхойгүй ч бараа нь 20 саяас ч ихээр зарагдсан юм.

Сая саяар нь олж чадсан 13 гайхалтай санаа 8

9. Хула-Хуп цагариг

100 сая ширхэг цагариг зарагдахад бүтээлчийн халаасанд хэр их мөнгө орох бол. Хула-Хуп нь урьд үзүүлж байсан амжилт, алдар нэрээ ахин давтаж магадгүй юм. Учир нь хэдий сонголтоос гараад байсан хэдий ч энэхүү бүтээл нь шинэ загварын тусламжтайгаар ахин сэргэж байгаа юм. Анх хүүхдүүдийн тоглодог хулсан цагариг байсан энэ бүтээл нь товгор хэсэггүй, ялимгүй хүнд жинтэй болсноор турах хялбар аргуудын нэг болоод байна.

Сая саяар нь олж чадсан 13 гайхалтай санаа 9

10. Доошоо харсан савлагаа

Эсрэгээр нь хийх үргэлж буруу байдаггүй бололтой. 1991 онд үүссэн энэхүү савлагааг үсний савангийн үйлдвэрүүд, NASA мөн Heinz гээд бүгд хэрэглэдэг байна. 1995 онд савлагааг зохион бүтээгч Браун өөрийн байгууллага болон бүтээлийн эрхээ нийт 14 сая доллараар заржээ.

Сая саяар нь олж чадсан 13 гайхалтай санаа 10

11. Шархны наалддаг тууз/лент

Хаа ч явсан хэрэг болох авсаархан атлаа тун хэрэгтэй энэ бүтээлийг анх гал тогоонд бодож олжээ. 1920 онд Johnson & Johnson компаний судалгааны ажилтан өөрийн эхнэрээ хоол бэлтгэх явцад хуруугаа гэмтээхийг хараад бидний мэдэх шархны лентийг сэдэж олжээ. Өнөө үед энэ нь бидний зайлшгүй хэрэгтэй бараануудын нэг болсон учир хэмжээлшгүй их хэмжээгээр зарагдах болсон юм.

Сая саяар нь олж чадсан 13 гайхалтай санаа 11

12. Крокс

Анх эдгээр хуванцар шаахайнуудыг эмнэлэгт хэрэглэх зорилгоор үйлдвэрлэсэн ч олны анхаарлыг борлуулалтын эхний өдрөөс татаж богино хугацаанд хүн бүрийн мэдэх бараа болсон билээ. Энэхүү шаахай нь өнөө үед сая сая долларын ашгийн эх үүсвэр болоод байна.

Сая саяар нь олж чадсан 13 гайхалтай санаа 12

13. Наалддаг цаас

Спенс Силвер гэгч хүн анх юун дээр ч ашиглаж болох цавуу бүтээх зорилгоор цавуугаа цаасан дээр туршиж байгаад зурвас үлдээх шилдэг аргыг олж нээжээ. Түүний бүтээлийг оффис болгонд олж харж болох бөгөөд наасан цагт унахгүй ч хялбар хуулагддагаараа давуу юм. Хүмүүс түүний бүтээлийг шагшин магтах хооронд тэр хэмжээлшгүй хөрөнгөтэй болжээ.

Сая саяар нь олж чадсан 13 гайхалтай санаа 13

74
ГайхмаарГайхмаар
43
ГоёГоё
20
ТэнэглэлТэнэглэл
17
БахархмаарБахархмаар
8
Ха ХаХа Ха
6
ХөөрхөнХөөрхөн
6
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Lkhagvajargal Bat-Ochir

    Lkhagvajargal Bat-Ochir

    2015/07/29 at 21:16

    Oroldlogo sait oroid ni gej gaihaltaima

  2. Зочин

    2015/07/29 at 22:21

    1,3,4,13 these are the smartset ideas :-)

  3. Зочин

    2015/07/30 at 14:33

    Интернэтээр сард 600 аас дээш доллар олох боломж байна гээд та төсөөлдөө. Өдөржин компьютерийн ард суудаг хүмүүсд энэ нь маш хялбар зүйл бөгөөд та энэнд өдөрт 20 хон минутыг зарцуулахад л хангалттай. Илүү их мэдээлэл авах бол ezmoney.blog.gogo.mn руу ороорой.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *