Marc ба Angel нар нь 1000 Little Things Happy Successful People Do Differently номын зохиогчид юм. Тэд “Өөрийнхөө төлөө яг одоо хийж эхлэх 30 зүйлс” нэртэй гайхалтай жагсаалтыг гаргасныг энд толилуулж байна. Хүний амжилт бүтээлийн үндэс нь өөдрөг сэтгэл, урам зориг байдаг учир амжилтанд хүрэхийг хүсэж байгаа хүн бүрт энэхүү жагсаалт маш их таалагдана гэж итгэж байна.
1. Зөв хүмүүстэй цагийг өнгөрүүл
2. Асуудлуудтайгаа нүүр тулж эхэл
3. Ямар ч зүйл дээр өөртөө үнэнч бай
4. Юун түрүүн өөрийн аз жаргалыг бий болгож эхэл
5. Чин сэтгэлээсээ, бахархалтайгаар өөрөөрөө байж эхэл
6. Өнөөдрөөр амьдарч, ажиглаж эхэл
7. Алдаа эндэгдлийнхээ танд үлдээсэн сургамжийг үнэл
8. Өөртөө илүү эелдэг хандаж эхэл
9. Өөрт байгаа зүйлдээ сэтгэл хангалуун бай
10. Өөрийн аз жаргалыг бүтээж эхэл
11. Өөрийн санаа, мөрөөдлүүдийг биелүүлэхийн тулд аз туршиж эхэл
12. Өөрийгөө дараагийн алхамд бэлэн гэдэгтээ итгэж эхэл
13. Зөв шалтгааны төлөө шинэ харилцаануудыг эхлүүл
14. Шинэ хүмүүстэй танилцах боломжийг бий болгож эхэл
15. Өөрийн өмнөх хувилбарынхаа эсрэг тэмцэж эхэл
16. Бусад хүмүүсийн амжилт, ялалтанд баярлаж, дэмжиж эхэл
17. Хичнээн хүнд нөхцлөөс ч итгэл найдварын өчүүхэн туяаг хайж сур
18. Бусдыг болон өөрийгөө уучилж эхэл
19. Эргэн тойрондоо байгаа хэн бүхэнд тусалж эхэл
20. Өөрийн дотоод дуу хоолойг сонсож эхэл
21. Стрессийн түвшиндээ хянамгай хандаж, богино завсарлага авч эхэл
22. Жижигхэн агшнуудын гоо сайхныг анзаарч, ажиглаж эхэл
23. Юмс төгс биш байсан ч түүнийг байгаагаар нь хүлээж авч сур
24. Өдөр бүр өөрийн зорилгын төлөө ажиллаж эхэл
25. Мэдэрч байгаагаа илүү нээлттэй илэрхийлж эхэл
26. Өөрийн амьдралын төлөө бүрэн хариуцлагатай байж эхэл
27. Өөрийн хамгийн чухал харилцаануудаа идэвхтэй тордож эхэл
28. Хянаж чадах зүйлдээ анхаарлаа төвлөрүүлж эхэл
29. Эерэг үр дүнгийн боломжууд дээр төвлөрч эхэл
30. Хэр чинээлэг байх нь таны хувьд зөв болохыг ухаар
Энэ бол гайхамшигтай жагсаалт. Хэрвээ бид өдөр тутмын амьдралдаа жижигхэн алхмуудыг авч, эдгээр зүйлсийг өөрийн болгож чадвал бид амьдралдаа агуу өөрчлөлтүүдийг хийж чадна.
Зочин
2015/03/13 at 00:38
Сэтгэгдэл *thanks for this an amazing advice
Deegii Dede
2015/03/13 at 10:08
Ganaa ehelchihsen uu sain bn
Deegii Dede
2015/03/13 at 10:08
Ganaa ehelchihsen uu sain bn
Зочин
2015/03/16 at 03:05
Сэтгэгдэл yu gnee sain tailbarlaj ogoh bolomj bn auu