Заримдаа бид хичнээн их хичээсэн ч нөхцөл байдал бидний санаснаас огт өөр зүгт эргэж орхих нь бий. Үүнийг бүтэлгүйтэл, азгүйтэл гэж харан сэтгэл санаагаар унах нэгэн байхад амьдралын нэг өнгө гэдэг талаас нь харж, инээгээд өнгөрөх нэгэн ч бий. Ямартай ч тааруухан нөхцөл байдал бүрийг эерэг талаас нь харж сурах нь бидэнд илүү ашигтай гэдгийг сануулахын хамт бүтэлгүйтлийн тойргоор нэвтэрсэн хүмүүсийн хөгжилтэй хөдөлгөөнт зурагнуудыг үзэхийг урья. Хэдий тухайн нөхцөлд орсон хүмүүсийн хувьд тийм ч таатай бус байгаа ч хэсэг хормыг хөгжилдөхөд зориулахад буруу нь юу байх билээ.