Direct download буюу шууд татах линкээр контент татахтай харьцуулахад torrent нь илүү хурдаар татах боломжийг олгодог учир бидний олонх нь үнэгүй контент татахдаа uTorrent-ыг ашигладаг. Тэгвэл энэхүү программыг ашиглахдаа бүр ч илүү хурдаар download хийхийг хүсвэл энэхүү аргыг хэрэглээрэй.
1. Холболтын хурдаа шалга.
Холболтын хурдаа хэдэн арван удаа шалгаж, дунджаа тогтоо.
2. Хурдандаа тохирох uTorrent-ыг тохируул.
Options цаашлаад speed guide руу орж цонхонд өөрийн интернэт холболтын дундажтай хамгийн ойрхон хэмжээг бич. Түүнээс гадна port number нь 10,000-аас дээш байх ёстойг анхаар.
3. Таталтын хурд
Эхлээд өөрийн таталтын хурдыг 8-д хуваа, дараа нь 0,8-аар үржүүлэхэд дээд хурдны 80% гарч ирнэ. Оptions-оос Рreferences-ийг нээж, Bandwidth-ийг сонгоод Maximum Download Rate цонхонд 80%-ийн дүнгээ бич.
4. Protocol Encryption
Рreferences-ийг нээж BitTorrent-ыг сонго. Protocol Encryption доорх Outgoing-ыг сонгож, Enable болгоод Allow incoming legacy connections-ийг мөн чагтал.
5. Firewall тохиргоо
uTorrent-оо Windows firewall эсвэл өөрийн хэрэглэж буй бусад firewall-д нэм.
6. half-open TCP холболтуудыг max болго.
TCP холболтууд ихэвчлэн дээд тал нь 10-ын тоогоор хязгаарлагдсан байдаг. Рreferences tab-ын доорх Advanced сонголтоос net.max_halfopen-ыг сонго.
7. torrent бүрт хамгийн олон холбогдсон хэрэглэгч
Өөрийн upload хурдыг 1,3-аар үржүүлэхэд нэг torrent-д холбогдсон хэрэглэгчийн тоо гарч ирнэ.
8. Интернэт холболтоо optimize хий.
TCP optimizer гэх мэт үнэгүй хэрэгсэл нь танд интернэт холболтоо optimize хийхэд тусална.
Тэнэглэл
Гоё
Ха Ха
Хөөрхөн
Гайхмаар
Бахархмаар
Харамсалтай
Буруу












Зочин
2014/11/13 at 17:29
XP deer bnshde
Зочин
2014/11/13 at 19:58
hehe syyliin tcp optimize sain tailbarllad ogooch
Зочин
2014/11/14 at 02:54
nadaa law TIXATI utorrentoos iluu sanagddag minii netiin hurdand bol seedneesee shaltgaalaad tultal n hurdtai tataad bdgiishd