Хэрэв та бусдад аз жаргал, сайн сайхныг хүсдэг бол хэзээ ч битгий алчуур бэлэглэж байгаарай

0

Бэлгэнд алчуур бэлэглэхийг сайхан санаа гэж бодох хүн цөөнгүй. Гэхдээ үнэндээ тийм биш ажээ. Энэ бэлэг хэдий хүний хэрэгцээнд нийцэх ч гэлээ татгалзахыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Хамаг учир хэдэн зуун жилээр уламжилж ирсэн сүсэг бишрэлд байгаа ажээ.

© Depositphotos

Хүнд алчуур бэлэглэхийг яагаад муу ёр болох учрыг бид танд тайлж өгье.

 

Бэлгэнд алчуур өгөх

Алчуур гэр орны ахуйн ажилд байнга хэрэглэгддэг чухал зүйл. Мөн төрөл бүрийн ёс үйлдэхэд ч ашиглагддаг, тэр дундаа өөд болоочийг нөгөө ертөнцөд үдэхэд ч ашигладаг билээ. Магадгүй үүнээс болоод хүнд алчуур бэлэглэвэл муугийн ёр гэж үздэг болсон байж болох юм. Баяраар бэлгэнд цагаан өнгийн алчуур авахыг азгүйтэл, хүнд өвчин дуудна гэж үздэг байв.

© Pixabay

Мөн замыг билэгддэг зүйл. Тийм ч учраас ойр дотнын хүн алчуур бэлэглэвэл урт удаан хугацаанд хагацлыг илэрхийлдэг байжээ. Тиймээс цуг байхыг хүсэж байгаа хүндээ алчуур бэлэглэхээс татгалзаарай.

© Pixabay

Нэмж хэлэхэд, эцэг эхийнх нь зөвшөөрөлгүйгээр хүүхдэд алчуур бэлэглэж болохгүй. Хүүхдийн эрүүл мэндэд элдэв гай зовлон дуудаж болзошгүй. Хүүхдийн эцэг эх ийм зүйлд танд талархахгүй нь ойлгомжтой шүү дээ.

© Pixabay

Гэр бүлдээ санхүүгийн асуудалтай байгаа хүнд гал тогооны алчуур бэлэглэхээс цээрлэ. Бэлэг авч байгаа хүн өөрөө хэрхэн хүлээн авч байгааг ч анзаарах хэрэгтэй. Сөрөг сэтгэл хөдлөл асуудал үүсгэж болзошгүй юм. Жишээ нь гар, нүүрийн алчуур танд таалагдаагүй бол энэ нь гэр бүлд хэрүүл уруул үүсгэж болзошгүй. Харин ванны том алчуур – янз бүрийн өвчин дуудахыг үгүйсгэхгүй.

© Depositphotos

Энэ тохиолдолд ганц л зүйл үнэн – өөрийн гараар оёсон алчуур хэн нэгэнд бэлэглэж болно. Хүнд бэлэглэх бэлгэндээ өөдрөг, ариун сэтгэлээ шингээвэл авсан хүндээ ч ээлтэй байна. Ийм бэлэг зөвхөн аз хийморь, эерэг энергийг л өгөх ажээ. Мөн тухайн хүнд халамж тавьж байгаагаа ч илэрхийлэх нэг боломж. Алчуур бол гэр орны тав тухыг бүрдүүлэгч нэг хэсэг мөнөөс мөн.

© Pixabay

Хүмүүс үнэхээр хачин санагдах элдэв төрлийн сүсэг бишрэл их зохиожээ. Итгэх эсэх нь гагцхүү таны өөрийн шийдэх асуудал. Алчуур бэлгэнд аваад баярлахыг нь яг таг мэдэж байгаа бол санаа зовох зүйлгүй алчуур бэлэглээрэй. Хэрвээ таны алчуур бэлэглэх гэж байгаа хүн сүсэг бишрэл ихтэй бол үүнд болгоомжтой хандана: нөгөө хүнээсээ ёс болгож хэдхэн төгрөг ч авч болно. Энэ нь наймаалцаж байгааг илэрхийлэх бөгөөд муу ёрыг арилгахад тустай.

1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Tsegmed Purevdorj

    Tsegmed Purevdorj

    2022/11/18 at 19:46

    хэн мэдэх вэ надад найзууд зөндөө л алчуур өгсөн муу л юм болоогүй бүр цав цагаан банны алчуур ч авч л бсан

  2. Тулга Тамираа

    Тулга Тамираа

    2022/11/18 at 20:12

    Alchuur belgend avj l bsan….

  3. Chinee Natsagdorj

    Chinee Natsagdorj

    2022/11/18 at 20:21

    Хаанахын ёс бичээд бнаа Бичихдээ уг заншлын эх үүсвэрийг нь сайн тодорхой бичиж баймаар юм

  4. Badmaa Baadai

    Badmaa Baadai

    2022/11/18 at 20:45

    Баяраар ганц тараадаг зүйл алчуур,өгч л байлаа,авч л байлаа,80 хүрч байнадоо,….

  5. Tumen Minsel

    Tumen Minsel

    2022/11/18 at 20:56

    Толь өгч болдоггүй л гэнэ сам шүүр цаг бээлий өгч болохгүй арчуур бас өгч болохгүй!! Одоо тэгээд юугаа өгдөг билээ? Цагаан сараар…

  6. Bayasgalan Batbaatar

    Bayasgalan Batbaatar

    2022/11/18 at 21:16

    Alchuur ysn bol bas alchuurin buruuu bolchlooo

  7. Зочин

    2022/11/21 at 11:29

    аль улсын соёл вэ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *