Хүн төрөлхтөн яаж өдийг хүртэл амьд үлдэж чадсан юм бол? Дэлхийн өнгөрсөн үеийн хатуу ширүүн амьдралыг харуулсан 15 гэрэл зураг

0

Өнөөдрийн хүмүүс ямар нэгэн зүйлд амархан гомдоллох болж. Нэг л зүйл сэтгэлд нь нийцэхгүй бол дэлхий ертөнц орвонгоороо эргэсэн мэт. Ажил нь муухай, дарга нь чанга, хүнсний үнэ тэнгэрт хадсан бас амтгүй, гэрт өөрийг нь хайрлах хүнгүй, алхам тутамдаа уцаарлаж бухимдсан… Энэ бүгдийг сонсоод л байвал амьдрахад ямар аймшигтай орчинд байна вэ гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө.

Мэдээж хүн болгон л ямар нэгэн хэмжээгээр хүндрэлтэй тулгарна. Амьдрал амсхийх чөлөө өгөхгүй биднийг сорилтод оруулаад байвал бууж өгмөөр санагдах нь бий. Гэхдээ энэ удаад өнгөрсөн үеийг эргэж дурсахыг хүсэж байна. Эрт дээр үед амьдрахад ямар аймшигтай байсныг та ер нь мэдэх үү?

Хэдэн арван жилээр бус харин хэдэн зуун, тэр бүү хэл хэдэн мянган жилээр ухарцгаая. Тэр үетэй бидний одоогийн амьдралыг харьцуулахад бид чинь жаргаж байгаа улс шүү дээ.

Өнөөдөр Нилийн матар мангас шиг санагдаад байвал саркозухийн эрүүний ясыг хар!

Эрдэмтэд энэ амьтныг крокодиломорфын төрөлд хамааруулан үзээд байгаа юм. Үнэндээ бидний мэддэг матартай ямар ч холбоогүй амьтан ажээ.

 

Тиранозавр Рекс өөрийн биеэр. Түүний хөшөө хувилбарыг Филдовын музейгээс үзэж болно

Хүч бярыг нь мэдрэхийн оронд хажууд нь зүгээр зогсож үзсэн нь дээр. Аймшигтай араатны хоншоор хайр татмаар харагдаад байна уу даа?

 

Титанобоагийн араг яс

Харахад айдас төрүүлмээр байгаа биз дээ? Хорт могойн нэн эртний өвөг дээдэс байгаа юм. Ийм могой балар эртний үед устаж үгүй болсон нь бидний аз.

 

Эрт дээр үеийн ургамал нь хүртэл аймшигтай байжээ. 340 сая гаруй жилийн тэртээ ургадаг байсан далайн ургамал

 

Аварга цагаан акулын шүд биднийг алмайруулж айдаст автуулдаг бол мегалодоны шүдийг хараад юу гэх үү?

 

Трицератоп болон зааны гуяны ясыг харьцуулж хар даа. Хүнийг энэ хоёр ястай харьцуулахад даанч өчүүхэн амьтан харагдана.

 

Далайн яст мэлхий буюу Archelon ischyros хуланцын-хуланцын-хуланцын-хуланцын эмээ. Цэрдийн галавын үед ийм үлэмж том биетэн амьдардаг байжээ

 

Chimerarachne yingi – ингэж хэлэхэд хөршийн хүүхдийг айлгаж болохоор байлаа! Өхөөрдмөөр, гэхдээ аймшигтай том биетэй аалзыг санагдуулам амьтан саяхныг хүртэл манай гараг дээр амьдардаг байжээ: 100,000,000 орчим жилийн өмнө. Зүүн-Өмнөд Азийн нутаг дэвсгэрээр илүү түгээмэл

Арзайсан олон хөлтэй энэ аалзанд хүрэхгүй байсан нь дээр! Сүүл нь хурц бас соёотой байсан гэдэг.

 

Неандерталчууд нэг иймэрхүү харагдаж байсан болов уу

 

Ойролцоогоор 10 сая жилийн тэртээ хүн, яст мэлхийтэй таарвал зөвхөн ялагдлаар дуусах байлаа

 

Якутын газар нутаг дээр эрт дээр үед арслан заан амьдарч байлаа. Үүнийхээ нотолгоо болгож тэд аварга том соёогоо үлдээжээ

Энэ амьтныг бүтнээр нь төсөөлөхийг ч хүсэхгүй байна.

 

Мегалодон, акулын шүдийг харьцуулж үзүүлээд байл уу? Харин энэ бол мегалодоныг хүнтэй харьцуулсан зураг байна

 

Аргентинозаврын  нэгээхэн хэсэг л шүү дээ

 

Кетцалькоатль – далавчаараа нэг дэвээд л ойролцоо байгаа бүхнийг сүйтгэх шувуухай

 

Моа шувууны сарвуу

Иймэрхүү “далавчтай” амьтад одоогийн Шинэ Зеланд орчмоор их амьдардаг байжээ. Эдгээр шувууд нь бидний төсөөлөхийн аргагүй том хэмжээтэй байсан гэж эрдэмтэд таамаглаж байгаа юм.

Бидний бэлдсэн нийтлэл ямар санагдав? Бурханд эсвэл дэлхий ертөнцийн бүтцэд баярлаж талархмаар санагдаж байна уу? Бид ердийн нэг нохой, муур тэжээсэн шиг амьдарцгааж байна. Шувуудын тухайд бол тагтаа, болжморхонтой нөхөрлөсөн шиг л…

141
ГайхмаарГайхмаар
24
ГоёГоё
7
Ха ХаХа Ха
7
ХөөрхөнХөөрхөн
7
БурууБуруу
5
БахархмаарБахархмаар
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *