Ийм учраас л хүүхдийн өрөөний хаалгыг байнга хааж байх ёстой ажээ. Хүүхдийн аюулгүй байдал нэн тэргүүнд

0

Хүүхдийнхээ амь насыг авармаар байна уу – тэгвэл хүүхдийнхээ өрөөний хаалгыг үргэлж хааж байгаарай! Таны хүүхдийг галын аюулаас аврах болно. АНУ-д энэ чиглэлээр нэгэн сонирхолтой туршилт хийжээ. Мэргэжилтнүүд туршилтын загвар байшинг барьж хэм, хийн хэмжээг хянах камер, мэдрэгч зэргийг суурилуулсан байна.

Туршилтын явцад эхлээд зочны өрөөнд гал түймэр гарна, энэ үеэр хоёр унтлагын өрөөний хаалга хаалттай, харин нэг нь онгорхой байв. Гал cөнөөгчид гэрийн үүдээр орж ирэхэд илүү их хүчилтөрөгч гэрт орж ирж хаалга нь онгорхой байсан унтлагын өрөөний цонхоор гал дүрэлзэн асахад хүргэжээ. Хаалга нь онгорхой байсан унтлагын өрөөний хэм 260 градус хүрсэн нь зурагтыг бүрэн хайлуулах хэмжээний халуун юм. Хаалга нь хаалттай байсан унтлагын өрөөний хэм 37 градус хүрч байв.

Гэрэл зураг дээр унтлагын өрөөний хаалгыг үзүүлжээ. Хаалга галд өртсөн, гэхдээ өрөөг өндөр хэм, утаанаас бүрэн хамгаалсан байна.

facebook

Хэрвээ та гал түймэр гарч байгаа гэрээс гарч чадахгүй бол байгаа өрөөнийхөө хаалгыг хаах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.

Энэ хэрэгтэй мэдээллийг бусадтайгаа заавал хуваалцаарай.

7
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *