Гэрийн хаалганы дугаар амьдралд хэрхэн нөлөөлж болох вэ? Хэрвээ хаалганы дугаар таны энергитэй таарч байвал та байрандаа тав тух, аюулгүй байдлыг бүрэн мэдэрч чадна. Таны хувьд ямар дугаартай байр хамгийн азтай болох вэ?
Орон зайн энерги нь бидний амьдарч байгаа орчин эсвэл урьд нь амьдарч байсан хүмүүсийн энергиэс хамаардаг гэж үздэг. Мөн байшин, байрны байршил ч чухал нөлөө үзүүлнэ. Харин хаалганы дугаар бидний төрсөн огноо шиг хүний амьдралд чухал нөлөө үзүүлэх ажээ. Гэр бүлийн хэн нэгэн гэртээ тав тухыг мэдэрч чадахгүй мөртлөө өөр айлд очихоороо өөрийгөө тайван, аюулгүй байгаагаа бүрэн мэдэрдэг. Энэ нь гэрийн энерги тухайн хүний энергитэй зохицохгүй байгааг илтгэнэ. Юу болоод байгааг хэрхэн ойлгох вэ?
Байрны хаалганы дугаар хүний амьдралд хэрхэн нөлөөлж болох вэ? Танд тохирох хаалганы азын дугаар
Байрны хаалганы азын дугаар гэж байгаа шиг эсрэг дугаар ч гэж бий. Өөрөөр хэлбэл гэрийн эзэн гэртээ дасаж өгөхгүй, цаанаасаа л нэг сөрөг энерги мэдэрнэ. Хамгийн азтай дугаар бол 1, 2 болон 6 хэмээгддэг.
Таны амьдарч байгаа эсвэл нүүхээр төлөвлөж байгаа байрны хаалганы дугаар юу өгүүлж байгааг танд танилцуулах гэж байна. Хэрвээ хаалганы тооны энерги таны өөрийн энергитэй зохицож байвал “хана нь хүртэл таныг түшиж” байгаа мэт санагдана. Эсрэгээрээ, толгой өвдөх, уйтгар гунигт автах, шалтгаангүйгээр ядрах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Юуны түрүүнд таны хаалганы тоон утгыг тооцоолж гаргая. Тооцоолол маш энгийн: жишээ нь: 138 гэсэн тоот хаалга байлаа гэж бодъё, тэгвэл 138 = 1 + 3 + 8 = 12. 1 + 2 = 3. «3» гэдэг тоо нь 138 дугаар хаалганы тоон энерги.
Ингээд энэ тоо таны хувьд азтай эсэхийг мэдэж авна.
1 гэсэн тоо
Гараг – Нар. Энэ байр гэрийн эздийг эрч хүч, амьдралын баяр баяслаар сэлбэдэг. Бусдаас онцгойрох, бусдын анхаарлыг татахад тусална. Зураач, яруу найрагч, зохиолч, сэтгүүлчдэд ээлтэй.
Гэртээ маш олон төрлийн гэрэлтүүлэг тавь, давамгайлах өнгө – улбар шар-улаан. Энэ гэрийн уур амьсгалыг дүрсэлбэл санаа зовох зүйлгүй, нээлттэй. Сайхан сэтгэлтэй хүмүүст л энэ дугаартай байр аз жаргал авчирна, муу санаатай хүмүүсийн хувьд бүтэлгүйтэлтэй учрах ажээ.
2 гэсэн тоо
Гараг – Сар. Мэдрэмж болон ухаарал. Бага насны хүүхэдтэй ажилладаг хүмүүс, тогооч, хөгжимчдөд ээлтэй. Энэ байрны гол чухал зүйл нь толь, үндсэн өнгө нь зөөлөн шаргал бөгөөд бага зэргийн оюу-ногоон чимэглэл. Угаалгын өрөөний гадаад үзэмжинд анхаарал хандуулаарай – өөгүй сайхан харагдах ёстой шүү.
3 гэсэн тоо
Гараг – Ангараг. Эрх чөлөө, шийдэмгий байдал, үйл хэрэг! Энэ байр залхуу хүмүүст тохирохгүй. Идэвхтэй байвал таны өмнөөс шийдвэр гаргаж эхэлнэ. Энэ байранд байнга л ямар нэгэн зүйл засаж залруулж байх хэрэгтэй: усан хангамж, түгжээ, сандал… Эзэд нь мөнхийн хөдөлгөөн дунд байхгүй бол энергийн зогсонги байдал өвчний шалтгаан болох аюултай. Чимэглэлд улаан өнгө давамгайлбал зохино. Хамгийн идэвхтэй газрууд – бие засах өрөө болон үүдний хэсэг – эдгээр газруудад онцгой анхаарал хандуул.
4 гэсэн тоо
Гараг – Буд. Харилцаа холбоо. Энэ байранд үнэнч шударга байх ёстой, худал хуурмаг эргээд л тань дээр ирнэ шүү. Уг гэрийн эзэд байнга аялал зугаалганд тэмүүлж байдаг. Харилцаж байгаарай, зөвхөн гэртээ бус мөн ажил төрөл дээрээ ч бусадтай харилцахыг хичээ: энэ байр таныг ахуйн ажлаас хэзээ ч салгахгүй.
Чимэглэлийн чухал бүрдэл – мэдээлэлтэй холбоотой объектууд: зурагтаас эхлээд л гар утас, ханан дээрх гэрэл зураг, жаазтай зураг. Харин тааламжтай өнгө – хөх, саарал, мөн хөх шаргал.
5 гэсэн тоо
Гараг – Бархасбадь. Өргөтгөл. Энд бүх зүйл глобал: энэ гэрийн амьдрал улс төртэй холбоотой байж болно, шинжлэх ухаан – ямар нэгэн үзэл бодлын төлөө хүмүүсийг нэгтгэх зорилготой. Тиймээс нил ягаан өнгө зохино. Чимэглэлийн хувьд алс холоос авчирсан хүрэл эдлэл байх ажээ. Санаагаар унах ямар ч шаардлага байхгүй, таны санасан бүхэн бүтнэ. Тийм ээ, бас баялаг номын сантай болохоо мартаж болохгүй шүү.
6 гэсэн тоо
Гараг – Сугар. Амралт, хайр бас тав тух. Энэ байрны эзэд үнэхээр азтай юм. Энд сайхан сэтгэлтэй бас зочломтгой хүмүүс амьдардаг, эсвэл бүр эрээ цээрээ алдсан заргач хүмүүс ч амьдарна. Маш дулаан өнгө зохино: бор шаргал.
Гэрийн тохижилт – том зөөлөн буйдан, дугуй ширээ, хивс, цэцэгнүүд. Гэр – том дүүрэн аяга л гэсэн үг. Энэ айлынхан амьтанд хайртай – нохой, муур. Гэртээ битгий муудалцаж байгаарай, хэрүүл эхэлсэн хүн л буруутан болно шүү.
7 гэсэн тоо
Гараг – Санчир. Мөнхийн туршилт. Энэ байрны оршин суугчид төрөл бүрийн туршилт хийх, ямар нэгэн зүйлд хязгаарлагдмал байна. Гэхдээ энэ нь тийм ч муу зүйл биш шүү! Сан хөмрөг бий болгох, мэргэжлийн урлан ажиллуулах боломжтой. Хамгийн гол нь өөрийнхөө үйлдлийг байнга дүгнэж цэгнэж байгаарай. Өлсөх дэглэм болон йогоор хичээллэвэл сайн нөлөөтэй. Давамгайлах өнгө – хар хөх. Чимэглэлийн хувьд чухал зүйл байхгүй.
8 гэсэн тоо
Гараг – Тэнгэрийн ван. Зурхайч, далдыг хардаг хүмүүсийн гэр орон. Энэ гэрт материалист эсвэл прагматик хүн амьдарвал учраа олохгүй. Найз нөхдөөр дүүрэн байх гэр. Солонгын өнгөөр зонхилоорой, мөн тэнгэрийн хөх өнгө заавал байх ёстой. Цахилгаан хэрэгсэлтэй болгоомжтой ханд, бас цонхоо тунгалаг цэвэрхэн байлгахыг хичээ.
9 гэсэн тоо
Гараг – Далайн ван. Маш хүнд байр! Лам, хөгжимчин, далайчин эсвэл зөнч амьдарвал зохино. Биелэшгүй мөрөөдөлдөө умбаж муу зуршилд амархан автах байр. Яг л Бермудын гурвалжин гэсэн үг – хаа нэгтээ алга болно, эрүүл саруулаар сэтгэх сөхөө өгөхгүй.
Таны хаалганы дугаар таны энергийн дугаартай тохирч байна уу?
Choi Enkhee
2021/01/14 at 12:17
Хэрэгтэй л юм байна
Suren Suren
2021/01/14 at 13:09
Yu be tarhi ugaachih ymaaa boliooo
Chimegbayar Oyunaa
2021/01/14 at 16:29
1 sh dee aztai l yum bn.
Bayr Batsukh
2021/01/14 at 16:49
4
Anar Anar
2021/01/14 at 18:52
22
Гэрэлээ Гэрэл
2021/01/14 at 19:32
Za bolio iim yumand itgetelee uhaan n doroitoh ch gejdee
Enhtuya Namsrai
2021/01/14 at 19:34
байр борлуулах арга байх нь
Bandikhuu Ba
2021/01/15 at 08:32
Элий балай юм бичих юм даа ийм юманд итгэдэг хүн байдаг л байхдаа
Bandikhuu Ba
2021/01/15 at 08:34
88.99.77.22.888.999.9999.333333.7777.55555 1111 азын хаалганы дугаар зарна шүү кккк
Undraa Tumurbaatar
2021/01/15 at 09:51
Zola Oyu
Suvd Suugii
2021/01/15 at 10:05
Мухар сүсгээр тархи угаахаа больчих Энэ л дутаж гэнэ
Badamsvren Rawdan
2021/01/15 at 11:06
1 юмаа сайхнаан гэж
Chimgee Damdin
2021/01/15 at 12:47
Мухар сүсэг
Чинзориг Б.
2021/01/15 at 15:27
10
Bayuka Bayuka
2021/01/15 at 17:40
tenegteerei
Balsan Narantsetseg
2021/01/15 at 17:45
8
Таваан Шинэбадам
2021/01/15 at 18:28
17
Chimgee OCh
2021/01/15 at 19:58
Soliotoi yum
Ичинхорлоо Гэндэнжамц
2021/01/16 at 00:24
Элий балай юм бичиж хүний тархи угаахаа бол мухар шүшиг байх
Э. Бат-Ирээдүй
2021/01/16 at 04:23
Monkh Tuya
Sansarmaa Nyam
2021/01/16 at 16:34
Таарахгүй б.
Batjargal Jagaa
2021/01/16 at 19:09
Bandikhuu Ba авьяа бөөндөө хэд вэ
Bandikhuu Ba
2021/01/16 at 19:20
Batjargal Jagaa сайн уу бие чин сну ав2
Batjargal Jagaa
2021/01/16 at 19:40
Bandikhuu Ba гайгүй шүү тан уугаад л бна гэмтэл болохоороо тийм ч амар биш оюунаа эгч болон хүүхдүүд нь сайн уу мэнд хүргээрэй