Байгаль дээр орших нэг төрлийн ан амьтад уг нь стандарт төрхтэй байдаг. Гэхдээ заримдаа ямар нэгэн ид шидийн байдлаар тэд бусдаасаа өнгө зүсээрээ ялгарах ажээ. Жишээ нь гэхэд, нэгэн сошиал хэрэглэгч биеийн хойд хэсэг нь цагаан, урд хэсэг нь бор өнгөтэй ямааны зураг дарсан байх юм. Бас Барселонагийн амьтны хүрээлэнд цагаан горилла амьдардаг, америкийн нэгэн ферм дээр Бен гэх хочтой, толгой дээрээ 7-гийн тоотой бух амьдардаг юм байна.
Байгаль эх гадаад үзэмжинд нь тусгайлан анхаарал тавьж бүтээсэн юм болов уу гэмээр амьтдын гэрэл зургуудыг танд сонирхуулахаар бэлдлээ.
Валлийн хар хоншоорт хурга
Энэ муурын нуруун дээр хоёр хүнийг санагдуулам толбо бий. Тэр хоёр юу юугүй үнсэлцэх нь ээ
Түүнд Арга-Билэг гэдэг хоч яг тохирохоор юм
Уулын хар-цагаан ямаа
Хоёр өөр ямааг залгаад нийлүүлчихсэн юм шиг л харагдана
Альбинос эрээн тахь
Түүнийг Офелия гэдэг юм. Нүдний дээрх хар толбо нь түүнийг мөнхийн уйтгар гунигтай мэт харагдуулна
Этгээд хачин толботой төрсөн унага
Бен хочтой энэ бухын толгой дээр 7-гийн тоо л харагдаад байгаа юм даа
Миний муурны хажуу бөөрөн дээр нь зүрхний хэлбэртэй толбо бий
Энэ өхөөрдөм гөлөг хүн бүхний хайрыг татна
Цэнхэр өнгийн далайн од
Ойр хавьдаа байхгүй зүстэй төрсөн ботго
Хаана ч байхгүй хөмсөгтэй муур гэж хэлэхэд буруудахгүй
Цагаан горилла, түүхэн дэх цорын ганц альбинос горилла
Хоёр нүүрт муур
Би бэтмен мууртай
Харин энэ бол миний сахалт муур
Синайн агамагийн эрэгчин гүрвэл – сандарсан эсвэл үржлийн үедээ гоёмсог цэнхэр өнгөтэй болдог
Ийм цагаан бөөртэй хэд хэдэн үхэр бэлчиж яваатай өнөөдөр таарлаа
Ягаан дельфин
Дэлхийд цорын ганц цагаан-бор өнгөтэй панда
Таны тэжээдэг амьтны зүс бусдаас онцгой юу, эсвэл ямар нэгэн этгээд толботой юу?