Хамгийн хэцүү дүр буюу муу талын дүрийг хэзээ ч мартагдахааргүй төгс бүтээж чадсан 10+ жүжигчин

4

Эсрэг дүр бүтээнэ гэдэг мэргэжлийн жүжигчдэд ч гэсэн амаргүй даалгавар юм. Гэхдээ зарим нэг жүжигчид үнэхээр тэр дүрдээ гайхалтай хувирч чаддаг, киног нь үзсэний дараа тэдний бүтээсэн дүр санаанаас огт гарахгүй. Хэрцгийлэл, хүйтэн сэтгэлтэй ч гэлээ өөрийн эрхгүй үзэгчдийн хайрыг татах нь ямар увдистай юм бол?

Ингээд үйлдэл, үгээрээ (мэдээж зөвхөн кино ертөнцөд шүү дээ) бусдыг айдаст автуулсан чадварлаг жүжигчдийг танилцуулъя. Харин бонуст нь нэг дүүрсэн муу талын дүрийг танилцуулна, түүнд зориулж тусдаа олон ангит кино хүртэл хийгджээ.

Рэйф Файнс

© Schindler’s List / Universal Pictures, © GIUSEPPE CACACE / AFP / East News

Британийн жүжигчин хэд хэдэн удаа муу талын дүрийг мартагдахааргүй бүтээжээ: “Schindler’s List” киноны хорих лагерийн комендат – хэрцгий, хүйтэн харцтай энэ цэргийн даргыг хараад өөрийн эрхгүй нурууны хүйтэн хөлс гардаг. Мөн “Red Dragon” киноны гаж донтон Фрэнсис Долархайд, “Wrath of the Titans” киноны газрын доорх гүрний бурхан Аид. Тэгээд мэдээж Харри Поттерийн ертөнцийн хамгийн заналт муу тал. Нэрийг нь хэлж болдоггүй нэг хүн байдаг даа.

 

Кристофер Вальц

© Water for Elephants / 20th Century Studios, © Xavier Collin / Image Press Agency / BWP Media / East News

Дэлхийн хэмжээний алдар хүнд түүнд ердөө 10 жилийн өмнө л ирсэн юм, Квентин Тарантиногийн “Inglourious Basterds” киноны нацист Ганс Ландын дүрийг бүтээсэн тэр цагаас хойш. Энэ богино хугацаанд Кристофер дур булаам муу талын дүрийг хэд хэдэн удаа бүтээгээд байна: “Spectre” киноны муу талын бүлгийн тэргүүн, “Big Eyes” киноны хэрцгий эр нөхөр болон залилагч этгээд, “Water for Elephants” киноны өрөвч сэтгэлгүй циркийн захирал, “The Green Hornet” киноны цагаандаа гарсан гэмт хэрэгтэн.

 

Мадс Миккельсен

© Casino Royale / MGM, © Colliguet+Ferey / KCS / East News

Жүжигчний хүйтэн норманд дүр төрх нь үзэгч олон бүсгүйчүүдийн хайрыг “Hannibal” олон ангит киногоор татаж чадсан юм. Уг нь тэр кинонд үнэхээр аймшигтай, хүйтэн, хорон муу санаатай дүрийг бүтээсэн юм. Мөн тэрээр “Doctor Strange”, “Casino Royale” болон “Mousquetaires” кинонуудад муу дүрийн баг өмссөн жүжигчин.

 

Гэри Олдмен

© Le Cinquième élément / Gaumont, © Xavier Collin / Image Press Agency / BWP Media / East News

Инээмсэглэл тодруулсан энэ хүнийг хараад Фрэнсис Форд Копполын киноны Дракула, “Romeo Is Bleeding” киноны зарчимгүй цагдаа, “Léon” киноны хэрцгий гэмт хэрэгтэн, тэр бүү хэл “The Fifth Element” киноны сансар огторгуйн хэмжээний гэмт хэрэгтэн гэж хэн бодох вэ дээ.

 

Хавьер Бардем

© Allpix Press / East News, © PacificCoastNews / BWP Media / East News

Испанийн энэ жүжигчин олон сайхан дүр бүтээсэн нь үнэн, гэхдээ анхныхаа “Оскар”-ыг “No Country for Old Men” киноны өөдгүй, сэтгэцийн өвчтэй гэмээр дүрээрээ авсан байдаг юм. Мөн Хавьер “Skyfall” кинонд Жеймс Бондын заналт дайсан болж гарсан, “Pirates of the Caribbean: Dead Men Tell No Tales” кинонд ахмад Болжмор Жекийг мөшгөгч үхлүүт амьтны дүрийг бүтээжээ.

 

Уиллем Дефо

© Streets of Fire / Universal Pictures, © Invision / East News

Этгээд нүүр царай, бас ховстох инээмсэглэл нь жүжигчний бүтээсэн муу талын дүр болгоныг амжилттай болгож чаддаг: тэр “Wild At Heart” киноны аймшигтай гэмт хэрэгтэн болж байлаа, “Speed 2: Cruise Control” киноны терр*ристын дүрийг бүтээлээ, “Shadow of the Vampire” кинонд нууцлаг дүрийг бүтээхийн зэрэгцээ “Spider Man”-ы гол муу талын дайсан ч болж байсан юм.

 

Хит Лежер

© The Dark Knight / Warner Bros., © Tom Lau Loud & Clear Media / STARMAX / East News

Айдас төрүүлэм, зэрлэг бас ховсдох инээмсэглэлтэй Жокерийн чухам энэ л дүрийг хамгийн шилдэг нь болсон гэж дүгнэдэг. Дэлгэц рүү ширтэх хором бүрийг тэр харцаараа удирдаж байгаа мэт, киноны сайн талын гол дүрүүд ч түүний сүүдэрт дарагдсан гэхэд буруудахгүй. Жокер уруулаа хазахад үнэхээр бидний зэвүү хүрч байсныг нуух юун.

 

Киллиан Мёрфи

© Peaky Blinders / BBC, © AGENCE / BESTIMAGE / East News

Нээлттэй харц, гэмгүй инээмсэглэл – муу санаатай хүн, гэхдээ өөрийн эрхгүй хайр татна. “Peaky Blinders” олон ангит киноны “муу залуу” үнэхээр хэрцгий дүр, мөн “The Dark Knight” гуравласан киноны муу талын гол дүрээр бид сайн мэднэ. “Red Eye” гэмт хэргийн бүлэглэлийн бүрэлдэхүүнд ч бас багтдаг шүү.

 

Малкольм Макдауэлл

© A Clockwork Orange / Warner Bros., © McBride / FaceToFace / Reporter / East News

Жүжигчин хамгийн муу санаатай, хэрцгий дүрийг гайхамшигтайгаар гаргаж чаддаг учраас найруулагчид түүнд ийм л дүрийг санал болгосоор байдаг: “Caligula” киноны Калигулагийн дүр, “Evilenko” киноны цуврал алуурчин Чикатилогийн дүр, “Dorian” киноны чөтгөрийн дүр. Тэгээд мэдээж “Clockwork Orange” киноны хэрцгий залуу – жүжигчний гараагаа эхлүүлж байгаа залуугийн хувьд үнэхээр аймшигтай бас амжилттай дүр байжээ.

 

Роберт Де Ниро

© Everett Collection / East News, © Invision / East News

Роберт Де Ниро – кино салбарын үнэхээр аймшигтай эсрэг дүрийн жүжигчин. Тэрээр өдгөө 19 удаа өөдгүй амьтны дүрийг бүтээсэн байна, мөн гэмт хэрэгтний дүрийг бүтээсэн тоогоороо жүжигчдийн дунд дээгүүр бичигддэг. “The Godfather” киноны хоёрдугаар ангид муу залуугийн дүрийг бүтээж байсан түүхтэй, харин хамгийн сүүлд өнгөрсөн жил дэлгэцнээ гарсан “The Irishman” киноны Дэлхийн 2 дугаар дайны ахмад дайчин, мафийн алуурчны дүрийг бүтээжээ.

 

Том Хиддлстон

© The Avengers / Marvel Studios, © Rich Fury / Invision / AP / East News

Marvel-ийн кино бүтээл болох арга заль, худал хуурамчийн бурхны дүр олон үзэгчдэд таалагдсан байдаг. Харин түүний нэрийн хуудас болсон инээдмийн үзүүлбэрийг олон дахин үзээд ч уйдахгүй.

 

Кристофер Уокен

© Collection Christophel / East News, © STEPHANE DE SAKUTIN / AFP / East News

Энэ жүжигчний нэрийг үзэгч олон хараад үзүүштэй кино болохыг шууд л ойлгоно. Түүний бүтээсэн муу талын дүр дэлхийн кино ертөнцийн алтанд фондод орсон: Жеймс Бондын тухай “A View To A Kill”  кинонд гардаг өрсөлдөгч, “Sleepy Hollow” киноны нөгөө морьтон, “Batman Returns” киноны муу талын дайсан, “A King in New York” киноны гэмт хэрэгтэн – Кристоферийн бүтээсэн муу талын дүр болгон айдаст автуулахын зэрэгцээ алмайруулдаг юм.

 

Петер Стормаре

© Fargo / Universal Pictures, © AXELLE / BAUER-GRIFFIN / East News

Ах дүү Коэны найруулсан “Fargo” детектив киноны сэтгэл мэдрэлийн өвчтэй алуурчны дүр швед жүжигчнийг дэлхийн хэмжээний алдартай болгоход хүргэжээ. Энэ цагаас хойш ёстой аяандаа болно доо гэдэг шиг: “8mm” киноны гэмт хэрэгтэн, “The Brothers Grimm” томчуудад зориулсан үлгэрийн киноны тамлагч мастер, “Constantine” киноны Люцифер гээд энэ жагсаалт мөд дуусахгүй. Нийт 17 удаа жинхэнэ муу талыг дүрийг тэрээр бүтээжээ.

 

Бонус: хамгийн хорон муу санаатан

© One Flew Over the Cuckoo’s Nest / MGM, © Ratched / Netflix

“One Flew Over the Cuckoo’s Nest” оскарын шагналт киноны сувилагч Рэтчед магадгүй хамгийн хүйтэн харцтай, хөлдүү сэтгэлтэй хүн байх. Түүний өвчтөнөө доромжлох аймшигтай аргууд ямар ч сэтгэлийн хаттай хүнийг сөгдүүлнэ. Тэгэхээр тусад нь “Ratched” гэх олон ангит кино хийсэнд гайхаад байх зүйл алга. Уг кино 9 дүгээр сарын 18-нд нээлтээ хийгээд байна.

Танд киноны муу талын дүр таалагддаг уу? Эсвэл та ярих юмгүй зөвхөн сайн талын дүрийг л дэмждэг үү?

68
БахархмаарБахархмаар
20
ГайхмаарГайхмаар
18
Ха ХаХа Ха
17
ГоёГоё
15
ТэнэглэлТэнэглэл
14
ХарамсалтайХарамсалтай
13
БурууБуруу
13
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Pucha Bachka

    Pucha Bachka

    2020/10/10 at 08:07

    Дамчаа гуай яагаа вэ. N1 шүз дээ

  2. Amr Sn

    Amr Sn

    2020/10/10 at 09:30

    terminator2-t togloson robert patrick ychav?

  3. Zuuzka Zuuzka

    Zuuzka Zuuzka

    2020/10/10 at 14:55

    Manai taliigaach Damchaa guai bol esreg dvriin top master hvn baisandaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *