Гэр бүлийн хэрүүлээс болж нөхөр нь гэртээ гал тавьсны улмаас Украинд 5 давхар орон сууц эгээтэй л галд шатчихалгүй өнгөрчээ. Орон сууцны барилгын дээвэр тэр чигтээ шатсан байна

0

7 дугаар сарын 5-ны өдөр Украины Новая Каховка хотод нэгэн аймшигтай үйл явдал болж хот тэр чигээрээ сандралджээ: олон хүний нүдний өмнө 5 давхар орон сууцны дээвэр шатаж эхэлсэн байна. Оршин суугчид гал түймрийн шалтгааныг сонсоод дахин сандралд орсон юм.

Букина гудамжинд байрлах 20 айлын дээврийн гал түймэр нэгэн ширүүн ааштай нөхрийн гайгаар гарсан байна. Хэчнээн ч хүн орон гэргүй болж хоцрох байсан юм, бодохоос аймшигтай.

Төд удалгүй гал түймрийн буруутан олджээ. Ямар нэг муу мэдээ салхи шиг л тархдаг, яг л тэр зарчмаараа явж.

Тэр байшинд дуу чимээ ихтэй нэгэн хос амьдардаг байж. Байсхийгээд л зодоон цохион хийнэ, тэр өдөр нөхөр нь эхнэрээ хашраахаар шийдсэн нь тэр гэнэ. Гал тавихаас өөр ухаантай зүйл олоогүй болж таарлаа.

Галд азаар хэний ч амь эрсдээгүй аж. Гэхдээ гал байшингийн дээврийг тэр чигт нь түймэрдсэн тул хотынхон харах зүйлтэй байжээ.

 

 

Гал сөнөөгчид орой гэхэд галыг нэг юм унтрааж чадсан юм. Цагдаа ч өшөө авагчийг баривчилсан. 38 настай  “баатар” баригдах үедээ согтуу, юу хийснээ сонсоод өөрөө гайхаж суусан гэдэг.

Тэр маш өндөр торгуульд унаснаас гадна, 2 жил засан хүмүүжүүлэх ажил эрхлэх, эрх чөлөөгөө 3 жил хүртэл хасуулахаар болсон байна. Одоогоор нийтийн өмчид хор хохирол учруулсан хэмээн буруутгагдаж байгаа. Жоохон л оройтож арга хэмжээ авсан бол хүний амь нас хохирч мэдэхээр байлаа.

“Орон сууцанд амьдардаг нэгэн гэр бүлд хэрүүл болж хамтран амьдрагч нь гал тавьжээ. Түүний тавьсан гал дээвэр рүү орж тухайн орон сууцны барилгын дээврийг тэр чигт нь авсан байна”

Новая Каховка, Херсонскийн муж

4
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Byambadorj Enemunkh

    Byambadorj Enemunkh

    2020/07/12 at 12:13

    Unen teneg humuusee…kkk

  2. Nyamhuu Nyamhuu

    Nyamhuu Nyamhuu

    2020/07/12 at 16:25

    Ямар дурак вэ

  3. Munkhzul Bayarmunkh

    Munkhzul Bayarmunkh

    2020/07/13 at 16:51

    Medrel mutai xvmvvs neree xaa saigvi bximaa

  4. Munkhzambuulin Bulgan

    Munkhzambuulin Bulgan

    2020/07/13 at 19:01

    Яоо дэлхийд ийм хүмүүс хаа сайгүй л байх юм аа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *