Дэлхий нийтэд нүүрлээд буй “Covid-19” цар тахлын улмаас ихэнх бизнесийн байгууллагууд хүнд байдалд ороод байгаа нь нууц биш. Учир нь нийтэд үйлчилдэг ихэнх газрууд үйл ажиллагаагаа зогсоохоос өөр аргагүй болоод байгаа юм. Харин сүүлийн өдрүүдэд улс орнууд онцгой байдлын дэглэмээ сулруулж байгууллагуудыг хүмүүст үйлчлэхдээ аюулгүй орчин бүрдүүлж ажиллахыг үүрэг болгосон байна. Харин “Inspire South Bay Fitness” үүний нэгэн сонирхолтой жишээ болоод байна. Редондо далайн эрэг дээр байрлах энэхүү фитнес нь саяхан кроновирусийн халдвараас сэргийлэх зорилгоор үйлчлүүлэгчдэдээ хамгаалах бүрхэвч санал болгож эхэлжээ. Үнэхээр шинэлэг санаа биш гэж үү. Ингээд хүмүүс энэ талаар ямар бодолтой байгааг харцгаая.
Та бүгд ирээдүйд тавтай морил!
Энд нийт есөн ширхэг хамгаалах бүрхэвч байгаа бөгөөд тус бүрийг нь шүршүүрийн хөшиг, холбогч хоолой ашиглан хийжээ. Тус бүрхэвч нь 10 фут өндөр, 6 фут өргөн бөгөөд дотроо гантель, диск зэргийг байршуулсан юм байна. Харин энэ талаар фитнесийн эзэн Пит Сапсин инстаграм хуудсандаа “Эдгээр халхавчнуудыг хийхэд бид 3 өдөр зарцууллаа” хэмээн бичжээ.
Сонирхолтой харагдаж байгаа биз, тийм ээ?
“Бид заалаа дахин нээхдээ гар ариутгагч болон хүмүүс хооронд зай барих журмыг сайтар дагаж мөрдөж байгаа. Манай заалны хүчин чадал хязгаарлагдмал хэдий ч бид маш бүтээлчээр ажиллахаар хичээж байна. Юу ч болсон бид хариуцлагыг нь үүрэх болно.” хэмээн фитнесийн эзэн хэлжээ.
Спорт заал нээлтээ хийхэд бэлэн байгаа ч гэрээсээ гарахад бэлэн биш байгаа хүмүүст онлайн хичээл санал болгох болно. Энэ талаар фитнесийн эзний зүгээс “Бид Вакцин гарах хүртэл “Zoom”-ээр дамжуулан хичээлүүдээ явуулах боломжтой. Ингэснээр биеэрээ ирэх боломжгүй хүмүүст гэрээр дасгалаа хийх боломжийг олгож байгаа юм” гэжээ.
Үүнээс гадна, та тус фитнесд ирэхдээ хэд хэдэн хатуу дүрмийг дагаж мөрдөх ёстой. Юуны өмнө та гадаа хүлээж байхдаа бусад хүмүүсээс 6 фут зай авч зогсох ёстой. Хүмүүст илүү амар болгохын тулд газар дээр X тэмдгүүдийг байрлуулсан байгаа.
Хоёрдугаарт, та орж ирэхдээ гараа ариутгах ёстой.
Үүний дараа, халуун хэмжигч төхөөрөмж ашиглан биеийн халууныг тань хэмжинэ.
Хамгаалагч бүрхэвч дотор үйлчлүүлэгчдэд зориулан маскаа тайлж тавих газар болон бусад эд зүйлээ байрлуулах боломжтой тавиур байрлуулсан байна. Мөн заалны эзэн Пит Сапсин хүмүүсээс дасгал хийж дууссаныхаа дараа ойр орчмоо цэвэрлэхийг хүсэж нойтон алчуурууд ч байрлуулж өгчээ.