Бид кино одуудыг улаан хивсний ёслолоор ганган байхад нь хараад бүр дасчихжээ. Бодит амьдрал дээр тэд жирийн бидэнтэй л адил шүү дээ: тэнэгтэнэ, хам хум хувцсаа өмсөнө, бас өөрөөрөө даажигнах дуртай. Өнөөдрийн цуглуулгаар та Twitter болон Instagram–д тавигдсан хуучны гэрэл зургуудыг үзэж сонирхох болно. Бид жүжигчид бас дуучдын хуучны гэрэл зургуудыг цуглуулахын тулд тэдний сошиал сувгуудыг багагүй ухлаа.
Жүжигчин Роб Лоу Том Крузтай хамтран ажиллаж байсан залуу үеэ эргэн дурсжээ. Томыг санаж байна уу?
Домогт 2 Жокер алдартай дүрээ бүтээхээс өмнө. Хит Лижер 2009 онд “Оскар” авсан, харин 2020 онд Хоакин Феникс авчээ
Орланда Блум болон Элайжа Вуд нар мейнстрим болохоосоо өмнө селфи хийцгээжээ
Жиллиан Андерсон 80-аад онд Лондон хотор аялахдаа энэ зургийг авсан гэдэг
Бритни Спирс ах, охин дүүгийн хамт
“Home Alone” киноны ремейк хэрхэн харагдахыг Маколей Калкин ийн харуулжээ
Дэвид Духовны яаж шоудсан тухайгаа Чарльзтай хуучилж байгаа нь
Жейсон Момоа “Game of Thrones” киноны зураг авалтын үеэр амарч байна. Ямар ч лимузин, зочид буудлын ерөнхийлөгчийн өрөө байхгүй, хуучин фургон, нөмрөг л байх шив
Шер Арменид сайн үйлс хийхээр иржээ. Дуучин бүсгүй асрамжийн газраар орж хүмүүнлэгийн ачааны хөлсийг бүрэн төлсөн байдаг
Брюс Уиллисийн 65 насны ойд Деми Мур сэтгэл хөдлөм байдлаар баяр хүргэжээ: “Брюс, төрсөн өдрийн мэнд. Амьдралд бэлэглэсэн 3 сайхан бэлгэнд баярлалаа”
Уилл Смит Playboy-ийн үүсгэн байгуулагч Хью Хефнерийн хашаагаар давж гэрт нь эргэхээр иржээ
Люк Эванс, Орландо Блум болон Питер Жексон нар “The Hobbit”-ын зураг авалтын талбай дээр амарч байгаа нь
Хью Жекман ээжийн хамт. Гэр бүлийн сайхан гэрэл зураг
Рики Мартин хүүхдүүдийн хамтаар 10-аад жилийн тэртээ
Брук Шилдс, бага Роберт Дауни болон түүний моодны үсний засалт
Жүжигчин Элизабет Бэнкс “Catch Me If You Can” киноны зураг авалтын үеэс үлдсэн дурсамжаа хуваалцжээ
Марго Робби, Уилл Смит нар “Focus” киноны зураг авалтын үеэр тэнэгтэж байгаа нь
Пенелопа Крус энэ гэрэл зургийг ийн тайлбарлажээ: “Юу ярьж байсан нь л сонин байна”
Энэ гэрэл зурагнаас домогт загвар өмсөгч Синди Кроуфордыг олж чадах уу?
Майкл Жексон түүний дүү Ла Тойя, жүжигчин Эммануэль Льюс нар The Way You Make Me Feel клипний зураг авалтын үеэр
Николь Кидман нөхөр Кит Урбанд хайрын үнсэлт бэлэглэв
Робин Уильямс болон түүний мартагдашгүй эелдэг инээмсэглэл
Ямар зураг таны зүрх сэтгэлийг догдлуулж эсвэл баяр хөөр бэлэглэв?