Монголын эзэнт гүрнийг байгуулсан их эзэн Чингис хааны маань нэрээр нэрлэгдсэн хамтлаг Герман улсад байдаг. Түүнтэй адилаар [tweetable]Монгол нэрээр нэрлэгдсэн нэгэн хамтлаг Орос улсад байдаг нь “Монгол шуудан” хамтлаг аж[/tweetable]. 1989 онд Валерий Скородедын санаачилгаар байгуулагдсан анархист чиглэлийн энэ рок хамтлагийн нэрний хувьд Зөвлөлт засгийн үед Союзпечать мухлагуудад өргөн худалдаалагддаг байсан цуглуулгын маркан дээрх нэрнээс улбаатай юм байна. Автобусны буудлын дэргэдэх Союзпечать мухлагт худалдаалдаг байсан “Монгол шуудан” гэсэн бичигтэй маркнууд үнэхээр гайхалтай харагддаг байснаас хамтлагтаа ийм нэр өгсөн хэмээн өгүүлэх Валерий Скородед хамтлагт нь Монгол гарал үүсэлтэй өөр зүйл байхгүй гэж хэлдэг. Учир нь хамтлагийн нэрнээс үүдэн хамтлагийг Монголтой холбосон янз бүрийн ярианууд их гардаг байна. Оросын “Монгол Шуудан” хамтлагийн тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл энд дарж, тус хамтлагийн албан ёсны вэбсайтад зочлоорой.
Оросын “Монгол шуудан” рок хамтлаг
0
0
0
0
0
0
0
0
Зочин
2014/05/16 at 22:57
их л сураггүй хамтлаг юм байх даа, 1989 оноос хойш гэхээр 25 жилийн дараа л анх удаагаа ийм хамтлаг байдаг гэдгийг нь мэдэж байна
teluun
2014/05/17 at 17:37
manai ulsiin baiguullaga neree gadniihand aldchihsan bna shdee odoo oyunii umchuur yav yav haha
Монгол Шуудан
2014/05/17 at 20:29
Сайхан л мэдээ байна.
Нэр *
2014/05/29 at 14:33
E kuurkus looking….
teluun hutsaad bai
2014/05/29 at 19:38
chi chine teneg yumu, mongol oros 2 yu hiine yamarch hamaagui, ah duu ulsuud, harin ter hyataduuddaa l tegej hel