Америкийн influencer (бусдад нөлөөлөгч) Kaylen Ward аль хэдийнээ 500,000 долларыг цуглуулаад байгаа бөгөөд гал түймэртэй тэмцэж буй байгууллагад 10 доллар хандивласан хүн бүрд өөрийнхөө нvцгэн зургийг явуулж байгаа ажээ.
Модель бүсгүй өмнө нь мөнгөний төлөө зургуудаа зарж байсан удаатай бөгөөд тэрээр худалдан авагчиддаа яаралтай, чухал мөнгөний хэрэгцээ гараад байгаа учраас нvцгэн зургаа явуулж байна гэж хэлдэг байна.
Түүний өгөөмөр сэтгэлийн үүднээс цуглуулсан хандивын дараагаар, Инстаграмынх нь чат руу орж харахад, хандив өгчихлөө гэсэн мессеж хэдэн зуугаараа ирсэн байжээ.
Тэр одоогоор Лос Анжелес хотод амьдарч байгаа бөгөөд тэр нэг дор бараг 20,000 мессеж хүлээж авч, бүх хүмүүс рүү нvцгэн зургаа явуулах гэж багагүй хугацааг зарцуулсан тухайгаа хэлсэн байна.
Тэрээр байшингууд болон амьтад амьдаараа шатаж буй сэтгэл эмзэглэм дүр зургуудыг өөрийн нүдээр харсныхаа дараа, ямар нэгэн байдлаар туслах хэрэгтэй юм байна гэж бодсон гэнэ.
Модель бүсгүй “MailOnline” эх сурвалжид ярилцлага өгөхдөө ингэж хэлжээ:
“Энэ бол сүйрэл. Энгийн ухаантай хүн бүр тэдэнд тусламжийн гараа сунгах ёстой.”
Тэр мөн өөрийн дагагчиддаа хэд хэдэн байгууллагуудад (NSW Rural Fire Service, Victorian Country Fire Service, Red Cross болон Коала баавгайг хамгаалах эмнэлэг гэх мэт) хандив өгөөч хэмээн уриалсан байна.
Түүний хувьд цөөн хэдэн мянган доллар хандивлах талаар бодож байсан ч, нэг өдрийн дотор хэдийнээ 500,000 Австрали долларыг цуглуулж чаджээ.
Тэр хэлэхдээ:
“Хэн нэг нь над руу 5000 доллар илгээсэн. Би хариуд нь түүн рүү 50 зураг болон бичлэгүүдээ явуулсан.”
Хэдийгээр тэр сайн үйлсэд хүмүүсийг уриалж байгаа боловч, зарим нэгэн хүмүүс түүний нvцгэн зургийг үнэгүй үзэхээр санаархаж байгаа ажээ.
Твиттер хуудсаараа дамжуулан Kaylen ингэж жиргэжээ:
“Хүмүүс миний нvцгэн зургийг үзсэнийхээ төлөө сайн үйлсэд хандив өргөж байна. Харин хандив өргөөгүй хүмүүс юу ч үзэх эрхгүй. Харин өвчтэй, сэтгэхүйн доройтолд орсон хүмүүс миний болон Австраличуудын нөхцөл байдлыг үнэ цэнэгүй болгох гэж байгаа нь таалагдахгүй байна.”
Одоогийн байдлаар гал түймрийн улмаас 24 хүн амь насаа алдаж, ойролцоогоор 1500 гаруй байшин сүйрч, 3.6 саяас га газар түймэрт автсанаас гадна, ойролцоогоор 500 сая гаруй ан амьтан үхжээ.
Ойрын хугацаанд гал түймэр унтрах урьдчилсан таамаглал дэвшүүлэх боломжгүй байгаа бөгөөд Австралид үргэлжилж буй айхтар халуун зуны улирал дуусахад ахин 2 сар үлдээд байгаа ажээ. Шинэ Өмнөд Уэльс албан ёсоор онцгой байдал зарласан байна.
Инстаграмын модель бүсгүйн цуглуулсан мөнгө ямар нэгэн байдлаар Австрали дахь ард иргэдэд тус болох биз ээ.
Тулгаа 'Э
2020/01/07 at 14:44
mongoliin ogson mongonoos ih bjidagsh
Аз Баяр Жаргал
2020/01/07 at 17:23
тэхдээ Одоо өгөхгүй гэнээ IG ntr ni haagdaad hun amitan doromjlood hetsuu l bgam shig bna. Tehdee l yahav dee lag baina shde te (neerengeese)
https://twitter.com/lilearthangelk/status/1213284066755317761
Cold Demo
2020/01/07 at 17:39
sda nutsgen zurag avida inees
Б. Мөнгөншагай
2020/01/07 at 18:01
Монгол 45,000$ өгсөн
Г. Моломжамц
2020/01/07 at 19:20
Тэмка Н.Х not all hero wear clothes ххаха
Hashbaatar Amartsetseg
2020/01/07 at 19:54
mundag bvsgvi bna
Huslen Huslen
2020/01/08 at 07:26
Hmm mongol 3say hun amtai ene busgui gantshaarhnaa baij mongoloos 11 dahin iluu mongo ogsn tghde mongol ogsn gedegt gaihad hanahgui bn
Zoloo Jagaa
2020/01/08 at 20:50
Manai bvsgvichvvd zud heeriin tvimer ntr bolohoor iimerhvv ajil sanaachilmaar yum
Өнөболд С.
2020/01/08 at 22:11
Not all heroes wear capes
Lucky Gantumur
2020/01/10 at 13:30
Yu ch gehewdee. Baigalig hairlah setgel zurhtei busgui hun. 🤯