Хэдийгээр бясаа ямар нэгэн халдварт өвчнийг тараахгүй боловч, уур бухимдал төрүүлэх болон эрүүл мэндийн зарим нэг асуудал үүсгэх эрсдэлтэй байдаг. Бие организмын хариу үйлдэл буюу тууралт эсвэл харшлаас авахуулаад, сэтгэлзүйн нөлөөлөл болох сэтгэл зовнил, стресс болон нойргүйдэлд хүргэнэ – эдгээр учир шалтгаануудыг танай гэрийн урилгагүй зочин бясаа бий болгодог.
Бид та бүхэнд бясаа үүрлэхээс урьдчилан сэргийлэх, бясааны халдлагыг олж мэдэхэд туслах зорилгоор энэхүү мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Танай гэрт бясаа байгааг илтгэх зарим шинж тэмдгүүдийг хүргэж байна!
1. Загатнуулсан улаан толбонууд
Хэрэв танд арьсны цочрол илрэх эсвэл таны нүүр, гар, хөл, цээж эсвэл нуруунд загатнуулсан улаан толбонууд байвал, энэ бясааны шинж тэмдэг юм. Эдгээр нь бясаа хазсаныг илтгэх ба удалгүй үрэвсэж, маажсанаас болж цус гарах болон халдвар авах эрсдэлийг бий болгодог.
Та бясаа болон бусад төрлийн шавьж байгааг мэдвэл, хазалтын хэвийг сайтар анзаарч хараарай. Ихэвчлэн бөөгнөрсөн, шулуун эгнээ, болон зиг-заг хэлбэрийн зураас үүссэн байна. Хэдий тийм боловч зарим хүмүүс бясааны хазалтанд хариу үйлдэл үзүүлдэггүй учраас, улаан толбо үүсэх эсвэл загатнаж байгаа мэдрэмж төрөхгүй байх боломжтой.
2. Цус эсвэл зэвэрсэн-өнгөтэй толбонууд
Ор эсвэл хувцсан дээр улаан өнгийн толбонууд байгааг шалгах хэрэгтэй. Хэрэв танай гэрт бясаа байвал энд тэнд цусны толбо үүссэн байдаг. Мөн та зэвэрсэн-өнгөтэй толбонууд олж харж болно. Эдгээр нь бясааны ялгадас юм.
Ор дэвсгэрийн даавуу, хүрэх боломжгүй газрууд болох гудас, хайрцагны булан, бас жаазны хүрээ зэргээс олж харах боломжтой. Мөн та хана болон модон тавилганы хүрээг шалгаж, бясааны ялгадас байгаа эсэхийг шалгаж үзээрэй.
3. Хөгцний үнэр
Бясаанд феромон ялгаруулдаг үнэрний булчирхай байдаг ба хэрэв танай гэрт хэт их бясаа байгаа бол, энэ үнэр хүчтэй бас тааламжгүй үнэртэнэ. Иймд хэрэв танай гэрийн өрөөнөөс хуучирсан хувцас эсвэл хугацаа нь дууссан хоолны үнэр гарч байвал, яах аргагүй бясааны халдлагад өртсөнийг илтгэнэ.
4. Бясааны гуужсан арьс
Бясаанууд томрох үедээ арьсаа гуужуулдаг учир бүдэгхэн өнгөтэй шавж шиг хэлбэртэй хальснуудыг та олж харж болно. Ор дэвсгэрийн даавуу, гудасны завсар, сандал, бас буйдан, хөшигний завсрыг шалгаж үзээрэй. Түүнчлэн шүүгээ болон хувцсыг давхар шалгах хэрэгтэй.
5. Тавилга дээрх цагаан толбонууд
Хэрэв та гэрийнхээ тавилганаас цагаан толбонууд олж харвал, эдгээр нь бясааны өндөг эсвэл өндөгний хальс байх боломжтой. Будааны үр шиг хэлбэртэй байх ба тунгалаг эсвэл цагаан өнгөтэйгээс гадна заримдаа гэрэлтэж харагддаг.
Нүдэнд ил харагдана. Гэхдээ та чийдэн эсвэл томруулдаг шилээр харах юм бол өндөгнүүд нь гудас болон тавилганы завсар байгааг илүү сайн анзаарч харна.
Та урьд өмнө бясаанаас салах гэж оролдож үзэж байсан уу? Та бясааг хэрхэн анзаарч байсан бэ? Мэдлэг туршлагаасаа хуваалцаарай.
Төмөр Оюунбат
2019/11/16 at 18:17
яаж усгах вэ. Лавандаа цэцгийн үнэртэй олон төрлийн хор хэрэглэж үзлээ нэмэр алгаа
Ooch Ooch
2019/11/16 at 18:29
Uaj ustgaha bichech
Mungunuu Mungunuu
2019/11/17 at 02:20
Энхцэцэг Энхээ
Baaska Baasko
2019/11/17 at 02:31
Sugar-Erdene Sugaraa
Батмөнх Эрдэнэсувд
2019/11/17 at 03:53
Ану Жин
Дэлгэрмаа Дээгий
2019/11/17 at 09:09
манайх хүнээс байравсан
бясаатай бсн би уксусаар шалнйхаа хүрээрүү асгаад байхгүй болсон
С. Энхзаяа
2019/11/17 at 09:24
Toodvvsh Smile
Алтан Заяа
2019/11/17 at 10:12
А. Цэнд- Аюуш
Baterdene Mandaa
2019/11/17 at 10:18
???
Baterdene Mandaa
2019/11/17 at 10:18
.
Должинсүрэн Б.
2019/11/17 at 11:27
б Зэмүнэээ Б’
Alt Naa
2019/11/17 at 11:29
Narantuya Ochirbat
Ardakh
2019/11/17 at 11:29
.
Duya Duya Battulga
2019/11/17 at 11:56
Yj ustgah we
Ariuk Ariuka
2019/11/17 at 13:07
odoo byasaa bna uu
Нүдэн Сондор
2019/11/17 at 13:25
Утаа асуудал биш боллоо https://www.facebook.com/BestBuy88706363
Цэрмаа Анхууш
2019/11/17 at 13:29
Хулан Г. ustgatsgaaay?
Uv Ur Uildwer
2019/11/17 at 13:31
Яаж устгах вэ?
Boka Sharav
2019/11/17 at 13:35
Polti Disinfector ged zaluus yvad bsan sh de, uuraar bolon zoriuultiin bodistoi yum bnle.
Byambaa Enkhjin
2019/11/17 at 15:54
Byambaa Byambaa Zooluushka Zol Zooluushka Zol!
Zooluushka Zol Zooluushka Zol
2019/11/17 at 18:12
Xamgiin naidwartai xor ntr yu ym boloo
Bysaand hasuulj bui negen
2022/04/06 at 18:20
Ene jil l iim amitn harjin uksusaar zuer bolgdg gj unen ym bolu hereglj uzsn hun bgamu?