Өнөөгийн олон алдартнууд нэр алдрын оргилд хүрэхээсээ өмнө нэгээс илүү ажил сольж, карьерын хүнд хэцүү замналыг туулж ирсэн байдаг. Өнөөдөр бидний хувьд алдартай жүжигчин, дуучин, уран бүтээлч гэдгээрээ танигдсан олон алдартнууд урьд нь ямар ажил хийж байсныг мэдэхийг хүсвэл мэдээний дэлгэрэнгүйд зочлоорой. Энэ нь нэг талаар оддын талаарх мэдээлэл болохын дээр нөгөө талаар хүн амжилтанд хүрэхийн өмнө ямар ч замыг туулж болно гэдгийг харуулж байгаа юм.
Mick Jagger сэтгэцийн эмнэлэгт ачаа зөөгч байжээ.
Jay-Z хар тамхины наймаачин байсан.
Victoria Beckham Британий ВВС телевизээр гардаг байсан бэлгийн боловсролын Body Matters шоуны роликтой гүйдэг эр бэлгийн эсийн дүрд тоглодог байв.
Patrick Dempsey жонглёрын аварга байжээ. Тэрээр 1982, 1983 онуудын олон улсын өсвөрийн жонглёрын тэмцээний дэд байрын шагналтай аж.
Channing Tatum тайчигч байсан. Тэрээр 19 настай байхдаа тайчих клубт 8 сарын турш ажиллажээ.
Whoopi Goldberg моргт цогцсонд будалт хийдэг байжээ. Түүнээс өмнө тэрээр тоосго зөөдөг байв.
Hugh Jackman Аппингхэм сургуульд биеийн тамирын багш байжээ. Мөн тэрээр үдэшлэгт алиалагч болж, нэг үзүүлбэрийнхээ төлбөрт 50 доллар авдаг байв.
Johnny Depp үзэг зардаг байжээ.
Michelle Keegan Манчестер нисэх онгоцны буудалд ресепшн хийдэг байв.
Kanye West Gap дэлгүүрт худалдааны зөвлөх хийдэг байсан.
Matthew Morrison мөн Gap дэлгүүрт ажилладаг байв.
Rachel McAdams гурван жилийн турш McDonald’s-т ажилласан.
Jennifer Hudson Burger King-д ажилладаг байсан.
Jennifer Aniston утсаар дамжуулан худалдаа хийдэг байв.
Helen Mirren паркд туслагчаар ажилладаг байсан.
Jon Hamm насанд хүрэгчдэд зориулсан киноны чимэглэгчээр ажилладаг байв.
Amy Adams сүлжээ зоогийн газар Hooters-д ажилладаг байсан.
Jon Bon Jovi Зул сарын баярын чимэглэл үйлдвэрлэгчээр ажиллаж байв.
Matt LeBlanc мужаан байжээ.
Harrison Ford мөн л мужаан байсан.
Demi Moore өр цуглуулагч агент хийдэг байсан.
Jim Carrey үйлдвэрийн хаалгач хийдэг байжээ.
Vince Vaughn залуу христчдийн холбооны аврагч байсан.
Tom Cruise санваартан болохыг хүсдэг байсан ба шашны номлолын Франчискан сургуульд дагагч байв.
Lucy Liu аэробикын багш байсан.
Gerard Butler Гласгоугийн хуулийн факультетыг дүүргэсэн бөгөөд хуульчаар ажиллаж байжээ.
Agyness Deyn жижигхэн зоогийн газар Fish and chips-т ажилладаг байсан.
Angelina Jolie оршуулгын газрын захирал болохыг хүсдэг байсан.
Eva Mendes их дэлгүүрт саваа модонд хатгасан хот-дог зардаг байжээ.
Evangeline Lilly нислэгийн туслах байсан.
Sheryl Crow бага сургуулийн багш байжээ. Мөн тэрээр Eric Clapton, Tina Turner, Celine Dion нарт зориулан дуу бичиж байсан. Түүнчлэн Michael Jackson-той хамт дуулдаг байсан байна.
Ozzy Osbourne нядалгааны газарт ажилладаг байсан.
George Clooney даатгалын ажилтан байжээ.
Cheryl Cole зөөгч байсан.
Simon Cowell шуудан зөөгч байжээ.
Nicole Kidman физик эмчилгээний массажист байжээ. Түүнийг 17 настайд ээж нь хөхний хорт хавдартай гэж оношлогдсон учир ээждээ санхүүгийн хувьд туслахаар сургуулиа орхиж байсан байна.
Danny De Vito үсчин байсан.
Christopher Walken циркд арслан сургагчаар ажиллаж байжээ.
Rain Runner
2014/05/10 at 23:21
fukuud fukd fukdahasa umnu ymar fuk hiideg baisan be gesnv (^^^)
Rain Runner
2014/05/10 at 23:21
fukuud fukd fukdahasa umnu ymar fuk hiideg baisan be gesnv (^^^)
aa
2014/05/10 at 23:54
unenuu???
Rico Duurenbileg
2014/05/11 at 00:27
Haha. Bi bolohoor ingej bodloo yagii bolohoosoo imnu yu hiideg bdan be gj haha. @rain ranner.
Rico Duurenbileg
2014/05/11 at 00:27
Haha. Bi bolohoor ingej bodloo yagii bolohoosoo imnu yu hiideg bdan be gj haha. @rain ranner.
Rain Runner-d
2014/05/11 at 00:28
minii duu bichig useg tailagdsan uu yum unshij chadahu esvel oyunii jahan homsdol bnu? bitgii sharalhaa chi ch gsn odohondo taaruu ajil hj bj bolno ed nar shig saihan od bolohiig hen baig gehev
M
2014/05/12 at 21:24
gerard we are same man hahah