Ирээдүйд л бий болох байх гэж бодож байсан боловч аль хэдийн зохион бүтээгдчихсэн 11 догь зүйлс

2

Ирээдүйд өөрөө хураагддаг ор, ганц секундэд гутал маань өнгөө өөрчилж шинэ даашинзтай маань зохисон өнгөтэй болдог, өөрийн гэр орноо авч явж далайн эрэг дээр наран шарлагын газар байрлуулах боломжтой болно. Ийм ирээдүй үнэхээр сайхан санагдаж байгаа бөгөөд бушуухан л тэр ирээдүй нь болоосой гэмээр.

Ингээд бидний амьдралыг танигдахын аргагүй болтол өөрчлөх хэд хэдэн зүйлийн тухай сонирхуулъя.

1. Өвчин туссан үед өнгөө өөрчлөх анагаах ухааны шивээс

© Angewandte Chemie / Twitter

Германы эрдэмтэд ийм шивээс хийх технологийг бүтээжээ. Арьсны дор хийх энгийн бэхний оронд хүний цусан дахь альбумин, хүчиллэг байдал, глюкозын хэмжээ зэргийн нөлөөгөөр өнгөө өөрчлөх будаг хийх нь. Ингэсний үр дүнд элэгний, бөөрний өвчин, чихрийн шижин зэргийг эрт илрүүлэх ба бас ийм өвчтэй хүмүүсийн биеийн байдлыг хянахад ч ихээхэн амар байх билээ.

 

2. Өөрөө хураагдах ор

© SmartDuvet / Indiegogo

Smartduvet стартап нь хоёр хүнд зориулсан, халуун дулааныг нь тохируулж болох, тэр тусмаа нэг хүнийг сэрүүхэн байлгах үедээ нөгөө хүнийг халуун дулаан байлгах боломжтой тийм хөнжил бүтээсэн байна. Бас тэгээд энэ хөнжил нь өглөө болгон өөрөө автоматаар хураагддаг гэж байгаа.

 

3. Ой ухааныг сайжруулах тархины имплант суулгац

© House, M.D. / Fox

Өмнөд Калифорнийн Их Сургуулийн био инженер Донг Сонг нь хүний ой ухааныг сайжруулах имплант бүтээсэн байна. “Ой ухааны хиймэл эрxтэн” нь тархинд суугдаж тусгай электрод нь тархины үйл ажиллагааг идэвхжүүлнэ. Эпилепси бүхий 20 сайн дурын хүнд туршиж үзэхэд урт хугацааны ой санамжийг 25%, богино хугацааны ой санамжийг 15%-иар сайжруулж байгаа гэсэн үр дүн гарсан байна.

 

4. Агаараас ус гаргаж авах төхөөрөмж нь ямар ч тог цахилгаан болон түлш хэрэглэхгүй

© Grant Glover, University of South Alabama / news.berkeley.edu

Беркли дэх Калифорнийн Их Сургуулийн эрдэмтэн агаараас, бүр огт усгүй элсэн цөлийн агаараас ус гаргаж авах төхөөрөмж бүтээжээ. Энэ төхөөрөмж нь хэдхэн кг жинтэй боловч өдөрт өөрийн 1 кг жингээр 1 литр ус гарган авах боломжтой юм байна. Ус нь хамгийн цэвэр байх учир шууд ууж болно. Энэ төхөөрөмж нарны эрчим хүчээр ажиллах ба цэнэг нь ус цуглуулах ажлыг бүтэн өдрийн турш хийхэд хангалттай хүрэлцэх аж. Судлаачид цаашдаа уг төхөөрөмжийн жинг багасгаж өдөрт 7-10 литр ус гаргах боломжтой болгох ба энэ нь нэг өрхийн дундаж хэрэгцээг хангах билээ. Алсын ирээдүйд илүү хүчирхэг төхөөрөмж бүтээж бүхэл бүтэн хот тосгоныг ус дамжуулах хоолойд холбохгүйгээр ундны болон бусад усны асуудлыг нь шийдэж болно гэж үзэж байна.

 

5. Шөнө, харанхуйд харахад тань туслах нүдний дусаалга

© The Twilight Saga: Breaking Dawn / Summit Entertainment

Хэт улаан туяа бараг бүх л зүйлээс ялгарах боловч түүнийг энгийн нүдээр харах боломжгүй. Массачусетын Их Сургуулийн эрдэмтэд хэт улаан туяаг мэдрэх нано хэсэг бүхий төхөөрөмж бүтээсэн ба үүнийгээ харх дээр амжилттай туршжээ. Нүдэнд дусаалга маягаар хийх ба ингэж дамжин орсон нано хэсэг хүний нүдийг 10-аад долоо хоногийн турш хэт улаан туяаг харах боломжтой байлгана.  Эрдэмтэд энэ аргыг их ирээдүйтэй гэж үзэж байгаа бөгөөд үүнийг ашиглан шөнийн дуран хийхээс авахуулаад дальтонизмыг эмчлэх гээд олон зүйлд ашиглах боломжтой гэнэ.

 

6. Түлш үл хэрэглэх усан онгоц

© ENERGY OBSERVER / Facebook

Toyota компани түлш үл хэрэглэх нэгэн хөлгөө 6 жилийн аялалд гаргажээ. Тэрхүү хөлөг нь зөвхөн нарны, салхины, далайн давалгааны энерги ашиглан явах гэнэ. Энэ хөлөг 50 гаруй улсад очих ба тухайн төсөл нь дэлхийн экологийн тэнцвэрт байдал, агаарын бохирдол, цаг уурын өөрчлөлт зэрэгт зохих нөлөө үзүүлэх болно.

 

7. Хиймэл мөгөөрс, зөөлөн эд

© Joseph Xu / Michigan Engineering

Үе мөчний өвчин, гэмтэл гэдэг тамирчнаас авахуулаад тэтгэврийн хөгшдөд тохиолдох хэцүүхэн бэрхшээл байдаг бөгөөд саяхныг болтол гэмтсэн зөөлөн эд мөгөөрсийг солих бүрэн үр дүнтэй зүйл, боломж үгүй байсан билээ. Харин Мичиганы Их Сургуулийн эрдэмтэд кевларын үндсэн дээр хийсэн гидрогель гаргаж авсан ба энэ нь яг л мөгөөрс шиг аж: хэвийн байх үедээ ус шингээдэг, гадны нөлөөлөлд маш бат бөх, мөн чийгийг гадагшлуулах боломжтой, резин шиг уян хатан гэх зэрэг шинжүүдийг агуулна.

 

8. Ямар ч эд зүйлийн өнгийг хүссэн үедээ өөрчилж чадах, эсвэл бүр зураг хээ ч тавьж болох будаг

Массачусетийн Технологийн Институтийн ажилтан нар хамелон-будаг гаргаж авсан ба энэ нь дотроо хэд хэдэн янзын будаг агуулж, гаднаас ирэх гэрэлтүүлэг зэрэг зүйлийн нөлөөний хэмжээнээс хамаарч өөр өөр өнгөтэй байх боломжтой гэнэ. Будгийг эд зүйл дээр цацаж юм уу эсвэл зүгээр түрхэх байдлаар тавих ба дараа нь ямар нэг гэрэлтүүлгийн урд тавина. Харин зураг тавих бол хоёр шат дараатай үйл ажиллагаа гүйцэтгэнэ: эхлээд будгийг хэт ягаан туяагаар шарж идэвхжүүлнэ. Дараа нь энэ туяагаар тухайн эд зүйлсийн янз бүрийн хэсгийг янз бүрийн урт богино хэмжээ бүхий туяагаар, янз бүрийн хугацаагаар шарна. Хэрвээ эд зүйлийг дахин будах шаардлагатай бол дээрх ажиллагааг дахин хийх хэрэгтэй билээ.

 

9. Виртуал объекттой харилцан үйлчлэлд орох зориулалт бүхий бээлий

© ETH Zurich

Виртуал бодит байдал нь супер бодит мэт харагдаж, мэдрэгдэж болох бөгөөд тэрхүү ертөнцийг саяханыг болтол “барьж” үзээгүй. Харин одоо энэ боломжтой болжээ: Швейцарын эрдэмтэд хөнгөн, нимгэн хальс бүтээн түүнийгээ гарын хурууны үзүүрт наасан нь тэрхүү виртуал ертөнцийг барьж мэдрэх боломжийг олгосон юм. Энэхүү тусгай хальс нь хуруу болгоны үзүүрт байх бөгөөд тоглоомын ямар нэгэн зүйлийг барьж үзэхэд нь тухайн зүйлд хүрсэн мэтээр хурууны хөдөлгөөнийг зогсоох зэрэг үйлчлэл үзүүлдэг байна. Энэ тусгай бээлий маань сайн дурын хүмүүсийн туршилтад орж амжилттай давсан билээ.

 

10. Зөөж авч явах боломжтой өөрөө хураагддаг байшин

Ten Fold Engineering компани нь хурааж эвхсэн үедээ ачааны хайрцагт багтдаг, барилгын ямар нэг техникийн туслалцаагүйгээр 10 минутад өөрөө угсрагддаг байшин хийх тал дээр анхааран ажиллаж байна. Энэ байшингийн хэсгүүд нь олон янзын байшиг барихад хоорондоо таардаг, янз бүрийн дизайнтай байх учир та хүссэн загвараараа барьж болох нь. Мөн амьдралын хэрэгцээт бүх зүйлс байх ба үүнд сантехникийн асуудлууд ч бас багтаж байгаа юм. Стартап компани хэд хэдэн төрлийн байрны загвар гаргасан бөгөөд ойрын үед үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй гэнэ. Ийм байрыг та аян замд авч явах юм уу эсвэл өөр газар амьдрахаар болсон бол зөөж авч очоод угсраад л амьдарч болох нь.

 

11. Бараг бүхэлдээ дэлгэцнээс бүтсэн утас

Xiaomi компани нь утасны их биеийг “ороосон” дэлгэц бүхий Mi Mix Alpha утсыг олонд танилцууллаа. Арын хэсэгт цаг агаар, газрын чиг байрлал заагч зэрэг зүйлүүд байх бол хажуу хэсэгт мэдрэгч товчлуурууд, батерейн хэмжээ зэрэг зүйлүүдийг байрлуулжээ. Энэ утсыг удахгүй худалдаанд гаргах ба үнэ нь iPhone 11-ээс 4 дахин үнэтэй буюу $ 2800 байх нь.

 

Бонус: хүүхэлдэйн киноны голограф дүр бүхий харилцан яригч

Танд эдгээрээс аль нь хамгийн их хэрэг болно гэж бодож байна вэ?

15
ГоёГоё
9
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *