Өө сэвгүй дүр төрх, том нүд, хөвсгөр уруул, шулуун хамар, өтгөн үс болон төгс арьс – эдгээрийг бид бүхэн гоо сайхны хэмжүүр гэж үздэг ч яг үнэндээ тийм биш юм, учир нь заримдаа уйтгартай бас сонирхолгүй санагддаг. Сэвх, хэвийн бус нүдний өнгө, арьс болон биеийн эд эрхтэн – эдгээр нь бусдын гайхшралыг төрүүлж, харааг булаах нь бий.
Бид бүхэн таны анхаарлыг өөрийн эрхгүй татах ер бусын дүр төрхтэй хүмүүсийн 20 фото зургийг сонирхуулахаар бэлтгэлээ.
1. Sem Kobelyan арьс цайх өвчтэй ба энэ нь түүний үс болон хөмсгөнд нөлөөлжээ – энэ бүхэн ер бусын төрхийг бий болгосон байна!
2. TK Wonder бол дан ганц дууны үг зохиогч болон дуучин биш юм, тэр бас итгэмээргүй их үстэй гэдгээрээ онцлогтой.
3. Африкийн залуухан загвар өмсөгч, Nontobeko Mbuyazi альбинизмтай бөгөөд хүмүүст “өөрийнхөөрөө байх урам зориг”-ийг хайрладаг.
4. Mama Cax бол Гайти-Америк гаралтай загвар өмсөгч бөгөөд түүний хиймэл хөл олны анхаарлыг татдаг.
5. Энэ цэнхэр нүдтэй арьс цайх өвчтэй хүү олон хүний зүрх сэтгэлийг эзэмдсэн.
6. Yulianna Yussef-ийн биеийг нь бүрхсэн мэнгэ түүнийг инстаграмын од болоход нөлөөлжээ.
7. Amber Jean Rowan – халзрах өвчтэй жүжигчин
8. Ia Ostergren-ийн хөл нь маш урт – түүний биеийн өндөр 172 см, харин хөлийнх нь урт 104 см
9. Mekhi Lucky өөрийн ер бусын нүдээр хүмүүсийн анхаарлыг татдаг – нэг нүд нь цэнхэр өнгөтэй бол нөгөө нүд нь бор өнгөтэй.
10. Энэ альбинизмтай хөөрхөн бяцхан охин бол Nova Winter юм, түүний эцэг эх нь хувийн блог хөтөлдөг – “The Larson family”.
11. Samuel Silva – арьс цайх өвчтэй, ер бусын төрхтэй бяцхан загвар өмсөгч.
12. Cassandra Naud, мэргэжлийн бүжигчин, тэр хэлэхдээ түүний мэнгэ нь өөрийг нь бусдаас онцгой харагдуулах шинж тэмдэг гэнэ.
13. Оросын зураач, Maria Oz хүн бүрийг өөрийн стандарт бус гадаад төрх болон маш том нүдээрээ гайхшруулдаг.
14. “Fox” телевизийн мэдээний сурвалжлагч, Lee Thomas бол олон улсын хэмжээнд арьс цайх өвчтэй хүмүүсийн томоохон төлөөллүүдийн нэг юм.
15. James Stewart өөрийгөө “буурал үстэй 13 настай хүү” гэж дууддаг бөгөөд өөрийнхөө арьс цайх өвчний талаар хүмүүст үргэлж нээлттэй ярьдаг.
16. Hamad Jaman нүүрээрээ дүүрэн сэвхтэй бөгөөд энэ нь түүний загвар өмсөгчийн карьерт чухал нөлөө үзүүлжээ.
17. Gao Qizhen, өөрийнхөө стандарт бус гадаад төрхийн тусламжтайгаар загвар өмсөгчийн карьераа амжилттай эхлүүлжээ.
18. Daria Svertilova бол гэрэл зурагчин бөгөөд өөрийнхөө гоо сайхныг байгаагаар нь хүлээж авахыг эрхэмлэдэг байна.
19. Энэ залуухан нүүр будалтын артист, Lauren Elyse-ийн гайхалтай авьяас чадварт түүний арьс цайх өвчин огтхон ч саад хийж чадаагүй юм.
20. Stef Sanjati бол влоггер бөгөөд ховор генийн онцлогоос хамаарч, хэвийн бус гадаад төрхөөрөө алдартай болсон.
Аль нь таны анхаарлыг хамгийн ихээр татсан бэ? Бид та бүхний хариултыг сонсохдоо хэзээд таатй байх болно.
Odelger Od
2019/06/30 at 01:31
#saveforAmingerel
Mbria Aee Ria
2019/06/30 at 02:01
553582
Otgonjargal Sharaw
2019/06/30 at 07:04
Tsenher nudet afrik huu taalagdlaa
Badamhand Baldandorj
2019/06/30 at 07:07
Mekhi Lucky 9zaluu
Ч. Саруул
2019/06/30 at 09:28
Bugd ih tsarailag sxan humuus bn oo! Gol n uuriiguu tsor Gants gedgee medreed uurtuu itgeltei bh gdg hamgaas chulhal yum bn daa gj bodloo! Uurtuu itgeh itgel n bardam zangaas tes uur zuil l dee
Annie Sue
2019/06/30 at 11:36
20 ?
Tu L IP
2019/06/30 at 16:59
Gandorj Lundiahishig eniig uz
Б. Мандал
2019/06/30 at 18:59
K
Bat-Erdene Mendsaihan
2019/06/30 at 19:44
Ихэнх нь арьс цайх өвчин байхын. Тэр цагаан үстэй бяцхан охины овчин чинь хайр байхгүй юу дэрэгрэнгүй мэдээллийн үзсэн бол энэ өвчин их гоё
Нансалмаа Авир
2019/06/30 at 22:24
ene aris tsalh ovchln yunaas boldog yum bol
Д. Санчирбилэг
2019/07/01 at 13:32
Б’ Лхамсүрэн 9ыг харах хэрэгтэй чамд боломж байна ???