33 жилийн тэртээ хүн төрөлхтний хувьд хамгийн аймшигтай техногени сүйрэл болсон – Чернобылийн атомын цахилгаан станцын реактор дэлбэpсэн юм. Ослын улмаас 200 мянга гаруй км.кв талбай цөмийн цацраг идэвхит бодист xордсон. Өнөөдрийн хувьд атомын цахилгаан станцаас 30 км-ийн зайд хүн амьдардаггүй: хүн амыг тэр үед нь яаралтай нүүлгэн шилжүүлсэн юм. Эзэнгүй нутагт зэрлэг ан амьтад суурьшиж эхэлсэн бөгөөд сүүлийн 100 жил гаруй энэ нутагт үзэгдээгүй амьтад ч харагдах болсон байна.
Бид аймшигтай ослоос сургамж авах ёстой бөгөөд дахин ийм алдаа гаргахаас хамгаалж бүхий л арга хэмжээг авах ёстой. Байгаль эх өөрөө өөрийгөө нөхөн сэргээх ажлыг хийж байгаа нь сайшаалтай хэрэг, ингээд Чернобылийн ойролцоо ямар амьтад гэрэл зургийн дуранд өртсөнийг сонирхоцгооё.
Рыжий лес – дэлбэpэлтийн дараа хамгийн их аймшигтайгаар өртсөн газар. Одоо ингэж харагдаж байна

1986 онд болсон дэлбэpэлтэнд хамгийн ихээр өртсөн газар бол станцын ойролцоо орших шилмүүст модны ой. Дэлбэpэлтийн нөлөөнд ихэнх моднууд нь үхэж амьгүй болсон бол цөөн хэд нь бор-улаан өнгөөр будагдсан байжээ. Одоо энэ ойг “Шаргал” гэж нэрлэдэг, аймшигтай үеийг даван туулж чадаад одоо сэргэж байна.
Цацраг идэвхит бодисын хор хүнд маш аюултай хэмээгдэж байгаа ч гэсэн энд зарим нэг төрлийн ан амьтад эргэн ирцгээжээ.
Пржевальскийн адуу

1998 онд хориотой бүсэд 20 адууг суурьшуулжээ. Өнөөдөр энэ жижиг биетэй, бяртай адууны тоо толгой 100 гаруйгаар тоологдож байна. Морьд сүргээрээ амьдарцгаана – азаргаа дагаад хэд хэдэн гүү унагаа дагуулан давхилдах юм. Сүрэгт нэгдээгүй ганцаар явах зэрлэг адуу Припяти сууринд хууль бусаар оршин сууж байгаа хүмүүсийн гэрийн тэжээвэр морийг дагуулж явах хэд хэдэн тохиолдол гарчээ..
Европын шилүүс

Энэ бүсийн хамгийн аюултай зэрлэг амьтан – европын шилүүс. Аварга том биетэй энэ муур Чернобыльд хэнээс ч айхгүй – уламжлалт ёсоор шөнө дөл хоолоо хайж анд гарахгүй, өдрийн цагаар ч тайван зугаалах нь их. Яагаад гэвэл энд бyу зэвcэгтэй ганц ч хүн байхгүй. Шилүүсний явах мөр дэлбэpэлт хамгийн ихээр өртсөн газруудад элбэг үзэгдэнэ.
Чоно

1987 онд Чернобыльд 3 сүрэг чоно амьдардаг байсан бол одоо 7 сүрэг болтлоо өсжээ. Сүрэг бүрт 10 хүчтэй амьтад багтдаг. Чононууд хүмүүсийн босгосон дэд бүтцийг сайн ашиглаж байгаа, тэд Припяти гудамжаар aнгуучилж явах нь энүүхэнд.
Сайн дурынхны гэрэл зургийн дуранд маш ховор амьтад өртжээ, ийм амьтадтай учирна чинээ тэд санаагүй гэнэ
Чернобылийн бүсэд шинжлэх ухааны ямар ч судалгаа шинжилгээ хийгдээгүй юм. Энд дурдагдаж байгаа ажиглалтуудыг бүгд сайн дурынхан гүйцэтгэсэн – экологи болон биологийн салбарынхан. Жишээ нь гэхэд л Сергей Гащак – Радио экологийн олон улсын лабораторийн ажилтан өөрийн санхүүжилтээр хэд хэдэн фото аппарат суурилуулсан байна.
Саяхнаас буюу 2017 оноос л эхэлж Чернобылийн атомын цахилгаан станцын 30 км-ийн бүсэд ажиглалт хийж эхэлсэн бөгөөд ул мөргүй устсан гэж тооцоолж байсан ан амьтад фото дуранд өртжээ.
Сергей болон өөр бусад эрдэмтдийн гэрэл зургийн дуранд өртсөн ховор амьтдын зургийг үзэж сонирхоно уу.
Илбэнх нохой

Илбэнх нохойг ЗХУ-ын үед Алс Дорнодоос авчирч нутагшуулж байсан түүхтэй. Амьтад аймшигт осолд хөл алдсангүй – тэд өсөж үржиж чадсан бөгөөд Полесье-д төрсөн нутагтаа байгаа мэт л амьдарцгааж байна.
Хандгай болон бух гөрөөс

Хандгай гэхэд л балгас болсон атомын цахилгаан станцыг тойрон алхана. Тэдний дaйсан гэвэл чоно л байна. Бух гөрөөсийг 12-р зуунд хүмүүс хязгааргүй агнасны улмаас устгасан. Чернобыльд хоёр гурван хосыг нутагшуулсан боловч үxэцгээжээ. Нэгэн сайхан мэдээ гэвэл эрдэмтэд бух гөрөөсний мөр олж, энэ нь Припяти ойр орчимд уг амьтан суурьшсан байж болох таамгийг дэвшүүлэхэд хүргэсэн байна. Гэхдээ бух гөрөөс хүнтэй нүүр тулахыг нэг их хүсэхгүй байгаа бололтой.
Ховор шувууд

Козодой шувуу нь устах эрсдэлтэй амьтдын жагсаалтад орсон, харин хар өрөвтас бүр Улаан номонд бичигдсэн. Тиймээс тэднийг олж харна гэдэг маш том амжилт.
Унтаахай

Энэ мэрэгч хэрэм, хулгана, усан гахайтай төстэй ч гэлээ унтаахай нэртэй. Унтаахай Улаан номд бичигдсэн, мөчир хооронд тун чиг хөнгөхөн үсэрч чаддаг. Ургамлын үр, үндсээр хооллодог амьтан. Энэ бяцхан мэрэгч 2019 онд Чернобылийн атомын цахилгаан станцын ажилтны гэрэл зургийн дуранд өртжээ.
Зэрлэг гахай

Ослын эхний жилүүдэд зэрлэг гахайн тоо толгой маш ихээр өссөн байна, гэхдээ одоогийн байдлаар буурсан тооцоо гарчээ.
Үнэг. Маш их үнэг

Үнэг хүнээс айхгүй, аялагчдын гараасаа дайлж байгаа хоол ундыг зүгээр л авч иднэ. Припятийн үнэг Семен бүр Facebook аккаунт-тай – гэрэл зургийн аппараттай хүн болгоны өмнө зургаа мэргэжлийн хүн шиг л даруулна. Бас амттанд дуртай гэж жигтэйхэн.
Халиу

Усны халиу Европын нутаг дэвсгэрээр ихэд тархсан амьтан ч гэсэн хүмүүс хайрлах сэтгэлгүй агнаж байна. Халиу нь зарим нэг улс орнуудад Улаан номд орсон байдаг. Гэхдээ Припяти орчмоор тэдэнд хэн ч саад болохгүй: анчид байхгүй, тэдний дуртай загас нь голд ёстой язганаж байгаа.
Хүрэн баавгай

Хүрэн баавгай Чернобылиос холгүй эзэнгүй замаар тэнэж байхдаа гэрэл зургийн дуранд буужээ. Эрдэмтэд хүрэн баавгай нутагшсан байгааг мэдэж байсан ч тэр нүдэнд өртөхгүй сайн нуугдаж чадаж байсан юм. Ямартай ч аймшигтай ослын үр дагавраас уг амьтан устаж алга болоогүй нь тодорхой боллоо.
Саарал шар шувуу

Хүмүүсийг зэвүүн харцаар ажиглан суугаа энэ шувуу бол саарал шар шувуу. Шувуу маш чадварлаг нуугдаж чадна, түүнийг олж харна гэдэг амаргүй. Харин Припяти-д хэнээс ч нуугдалгүй ил суух нь энэ.
Өргөн чихт

Энэ бол европын өргөн чихт – маш ховор сарьсан багваахай Чернобыльд нутагшжээ. Тус бүс нутагт одоогоор 14 нэр төрлийн маш ховор сарьсан багваахай амьдарч байна.
Аварга том цулбуурт загас

Чернобылийн атомын цахилгаан станцын хөргөх нуурт загас үржсэн байна. Ослын дараа уг цөөрөмд цацраг идэвхт бодисын хор маш өндөр шингэсэн бөгөөд цурхай болон цулбуурт загаснууд ихээр үxэж байжээ. Харин өнөөдөр, цацраг идэвхт бодисын хор багассан бөгөөд 1,5-2 м хүртэл урттай цулбуурт загас өсөн үржиж байна. Аварга том загас аялагчид болон станцын ажилтнуудаас талхны үйрмэг авч идэх маш дуртай гэнэ лээ.
Бонус: хаягдсан эзэнгүй ноход

Припяти ойр орчим 300 гаруй эзэнгүй нохой амьдардаг. Тэд бол гэрийн тэжээвэр амьтдын үр удам юм, өөрөөр хэлбэл атомын цахилгаан станцын ослын дараа эзэд нь тэднийгээ орхихоос өөр аргагүйд хүрчээ. Учир нь хайртай амьтнаа авахыг хориглож байсан юм: амьтдын үсэнд цацраг идэвхт бодисын хор маш ихээр “шингэсэн” гэдэг шалтгаанаар амьтдыг нь хүчээр үлдээж байв. Тэр аймшигтай үеийг хүмүүс ийн дурсан ярьжээ: одоо болтол хайртай нохойныхоо “уйлж” байгааг сонсдог, биднийг нүүлгэн шилжүүлэх автобусанд хүчээр суулгаж байсан юм шүү дээ.
Нохойнууд одоо зэрлэг орчиндоо дасан зохицжээ. Кафе зэрэг хоол хүнстэй газруудыг бараадаж нутагшсан нохойнууд илүү азтай: тэднийг станцын болон хоолны газрын ажилчид үлдэгдэл хоолоороо хооллодог уламжлал тогтжээ. Гэхдээ Припяти-гийн нохойнууд 6-7 жил л насалдаг ажээ.

Америкийн сайн үйлсийн сангийн ажилчид нохойны амьдралын нөхцлийг сайжруулахыг хичээж байна – тэднийг галзуу болон бусад төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх тaрилга зохион байгуулалттайгаар тарьж байна. Сангийн мэдэгдэж байгаагаар, зарим нохойнууд нь чонотой нэгдэж байгаа нь байгаль эхийн санааг бид таашгүй.

Орчин үеийн Припять – хүнгүйгээр оршин байгаа ертөнцийн тод жишээ. Байгаль дэлхий бидний оролцоогүйгээр бүгдийг зохицуулж чадаж байна. Зэрлэг амьтад болон мод, ургамлууд нь соёл иргэншлийн үлдэгдлийг ул мөргүй устгаж байна, хэдэн арван жилийн дараа гэхэд хүмүүний ул мөр бүрэн арилах биз ээ.
Эдгээр өөрчлөлтүүд нь мэргэжилтнүүдэд ховор ан амьтдыг судлах сайхан боломж болжээ. Бид байгаль дэлхийн хаан болж удирдаж чадахгүй гэдгийн баталгаа энэ юм.
Эдгээр баримтууд таныг гайхшруулж чадав уу?
Гайхмаар
Гоё
Хөөрхөн
Тэнэглэл
Бахархмаар
Ха Ха
Харамсалтай
Буруу




Jargalsaikhan Chimeddorj
2019/05/22 at 10:24
Хүн хаана байхгүй байна тэнд амьтад жаргалтай гэж
Enkhtuya Ovoobat
2019/05/22 at 15:25
Hello Mr / Mrs ??☑️??☑️.
Need a small Christmas credit to finance the purchase of holiday gifts
??????????????????We provide international loans to help all people in difficult financial situation. Our capital will be used to grant loans between $ 7,000 and $ 1,500,000 and more. With an interest rate of 2% per year. Here are some areas of our services:
– Financial loan
– Mortgage
– Investment Loan
– Automatic loan
– Redemption of credit
– Personal loan
We are available to satisfy our customers within 48 hours of receiving your application form.
????????????
Email address:?batsaikhan1951@gmail. com ??
Email address:?batsaikhan1951@gmail. com ??
Waiting for your request.
Д. Эрдэнэбат
2019/05/22 at 19:19
Хүн угаасаа байгальд хамгийн хор хөнөөлтэй амьтан…
Saijrah Suvd
2019/05/22 at 20:42
овоо шүү дээ. ингэж сайхан сэргэсэн бол яамай даа. цаг хугацаа гэж бас юмыг эдгээнэ шүү. сайхан харагдаж бна
Dulguun Zagdsambar
2019/05/22 at 21:56
Очир Мэргэн MT Barzu Анар ‘О Amka Damka Giriyoho
Бадарч Алтанцэцэг
2019/05/22 at 22:22
Гайхалтай .Хүн амьдарч болохоор болчихсон байх шиг гэдэг сэтгэгдэл төрлөө.
Enkhchimeg Chimgee
2019/05/23 at 02:37
Байгаль эх үнэхээр гайхамшигтай бүтээгч юм.
Agvaandondov Mendchuluun
2019/05/23 at 07:51
юу вэ монгол тахь уу?
Amarsaikhan Nyamsuren
2019/05/23 at 18:00
Unekheer gaikhaltai???
Ochirsukh Serod
2019/05/23 at 19:45
Манай тахь байх шив
Tsegmed Dembereldalai
2019/05/23 at 20:41
Togtokhbayar Divaa
2019/05/23 at 21:25
Хүн очвол энэ сайхан амьтад устаж үгүй болох болохоор тэр чигт нь орхиосой доо.
Мөнхбаатар Моломдагва
2019/05/23 at 22:09
Станцын ажилчид гэж юун ажилчид билээ мэдэх хүн байна уу?
Zlo Zol
2019/05/23 at 23:09
Manai mongolchuud malaa olon bolloo..belcheer ustlaa geed l..ad uzeed baih um.muu ёr l baih daa.uul uurhaigaa tsegtsleesei monoglochuud mini.mal baigalia suitgene gej er ni yu baihawdee
Myagmarsuren Dorj
2019/05/24 at 18:10
Hello Mr / Mrs ??☑️??☑️.
Need a small Christmas credit to finance the purchase of holiday gifts
??????????????????We provide international loans to help all people in difficult financial situation. Our capital will be used to grant loans between $ 7,000 and $ 1,500,000 and more. With an interest rate of 2% per year. Here are some areas of our services:
– Financial loan
– Mortgage
– Investment Loan
– Automatic loan
– Redemption of credit
– Personal loan
We are available to satisfy our customers within 48 hours of receiving your application form.
????????????
Email address:?batsaikhan1951@gmail. com ??
Email address:?batsaikhan1951@gmail. com ??
Waiting for your request.