Бидний амьдарч буй гэр орноос минь өөр сайхан газар гэж үгүй. Дүүжин ор, ариун цэврийн өрөөний шалан дээрх доош унаж буй дөрвөлжин дүрснүүд бол бидний мэдэх гэрийг гайхалтай харагдуулах дизайн билээ. Шударгаар хэлэхэд хүн бүхэн өөрийн гэр орондоо хайртай байдаг, учир нь бидний хэн нь ч гэр орноо өөр зүйлээр орлуулж чадахгүй.
Тэгвэл бид та бүхэнд интернет орчинд тархсан зарим нэг гайхалтай санаануудыг хүргэхээр бэлтгэлээ. Заримаас нь санаа авч хийхэд амархан бол зарим нэг нь зайлшгүй мэргэжлийн хүний ур чадвар шаардсан ажил гэж хэлэхэд болно. Та өөрийн хүсдэг дизайнаар гэрээ өөрчлөхийн тулд заавал их хэмжээний мөнгө зарлагадах ч шаардлагагүй. Танд ердөө цаг зав, бага зэрэг бүтээлч сэтгэлгээ байхад л хангалттай.
1. Энэ бол хүн бүрийн хүсдэг дүүжин ор. Ном унших болон хэвтэж амрахад хамгийн таатай газар!
2. Ажлынхаа өрөөнд хэзээ ч уйдахгүй байх шийдэл энд байна
3. Усан сан байхгүй юу? Зун болохоор голын эрэг дээр очно гэж бодож байна уу? Тэгэх шаардлага байхгүй!
4. Хэрхэн зай бага эзлэх аквариумтай болох вэ? Хариулт нь энд байна!
5. Од эрхэсийн дунд амьдрахуй
6. Нохойнд зориулсан, хангалттай зайтай унтлагын өрөө!
7. Үргэлж мөрөөддөг байсан нууц өрөө. Унших дуртай номнуудаа энэ өрөөнд хадгалж болно
8. Хэрэв танд зай хэмнэх шаардлага гарвал угаалгын өрөөнийхөө ханыг “S” үсэг шиг хэлбэртэй болгоорой!
9. Гэртээ ирсэн зочдод ариун цэврийн өрөө орохдоо болгоомжтой байхыг эртхэн хэлж анхааруулаарай!
10. Дундад зууны үеийн загвартай ил зуух танд таалагдах болно!
11. Таны зочдын өрөөний ширээг гайхалтай харагдуулах ширээ
12. Дугуйт тэшүүрээр хичээллэдэг хүмүүст гарцаагүй таалагдах дизайн
13. Үгүй! Хуучин унадаг дугуйгаа хаях гэсний хэрэггүй! Угаалтуурын доор тавьж болно
14. Шатны доорх эд зүйл хадгалах газар
15. Шилэн ханатай, доошоо чиглэсэн шатлал бүхий уншлагын өрөө
16. Шалан дээр ямар нэгэн зураглал байлгах нь өрөөг илүү гайхалтай харагдуулна
17. Сарны гэрэлд шөнийн үүлсийг гэртээ харж болно
18. Атлантчуудын унтлагын өрөө ингэж л харагддаг байсан байх
19. Аквариумыг унтлагынхаа өрөөнд тавих гэхээр хэтэрхий их зай эзэлж байна уу? Тэгвэл ширээн доор дараах байдлаар тавьбал ямар вэ?
20. Хаалганы шилийг энэ мэтчилэн будвал үнэхээр гоёмсог харагдана!
21. Хүн бүрийн хүсэл мөрөөдөл болсон модон байшин
22. Эсвэл хүүхдүүдийнхээ ном унших орчинг гайхалтай бүрдүүлсэн, үлгэрийн мэт газрыг гэртээ бий болгож болно!
23. Хүүхэдтэйгээ цуг далайн дээрэмчин болох бэлтгэлээ хийгээрэй! Тэдэнд зугаатай байх нь ойлгомжтой.
24. Жинхэнэ модон ширээ
25. Хараагүйчүүдэд зориулсан дизайн
Танд дээрх мэдээлэл таалагдсан уу? Хэрэв тийм бол ойр дотны хүмүүстээ дуулгаарай.
Altantsetseg Altantsetseg
2019/03/08 at 20:48
Маш гоё шийдлүүд байна санаа авнаа баярлалаа амжилт…
Бмб Банни
2019/03/09 at 00:07
Мягмартуяа Галбадрах
Naraa Ganbat
2019/03/09 at 14:34
Batbold Ganbat