WWDC 2018 дээр Apple бидэнд ямар шинэ зүйлс танилцуулах вэ?

1

Шинэчлэгдсэн MacBook Air, хоёр дахь iPhone SE, том чихэвч бас программ хангамжийн шинэ хувилбарууд…

6-р сарын 4-ний 01:00 (УБ-ын цагаар) цагт Apple компани өөрийн нэрэмжит хэвлэлийн бага хурал болох WWDC 2018-ийг зохион байгуулж чухал мэдээллийг хийх гэж байна. Тим Кук албан ёсоор Сан-Хосе дэх McEnery Convention Center тайзан дээр гарч сүүлийн саруудад тус компани чухам ямар төсөл дээр ажилласнаа танилцуулна. Энэ арга хэмжээнээс бид юу хүлээж байна вэ? Та бүхэндээ бид дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхээр бэлдлээ.

Шинэ Мас

Хамгийн их хүлээлттэй мэдээллийн нэг – MacBook Air-ийн шинэчилсэн хувилбар. Уг нөүтбүүкийг тус компани бараг мартсан гэж хэлж болно, сүүлийн хэдэн жил ямар ч шинэчлэлт хийгдээгүй. DIGITIMES инсайдеруудаас өгсөн мэдээллээр бол, Apple тун удахгүй Pro цувралын загвартай адил 13 инчийн Retina дэлгэцтэй шинэ нөүтбүүк гаргах гэж байна. Air байх эсэх нь одоогоор тодорхойгүй эсвэл өөр цувралын хувилбар болж гарахыг ч үгүйсгэхгүй.

Үүнээс гадна MacBook Pro цувралын шинэчлэлт хийгдэж ч болзошгүй, яагаад гэвэл сүүлийн үед хэрэглэгчдийн дунд багагүй төвөг учруулаад байгаа тухай хэвлэл мэдээллээр цацагдсан байна. Butterfly төрлийн солигдох үйлдэлтэй товчлуур нь богино хугацаанд байнга эвдэрдэг. Багагүй хэрэглэгч Apple-ийг энэ асуудлаар шүүхэд өгөөд байгаа. Магадгүй компани энэ асуудал дээрээ арга хэмжээ авах биз. Тэгээд ч MacBook Pro-д дурлагчид Intel Core-ийн 8 дахь үеийг тэсэн ядан хүлээж байгаа нь ойлгомжтой.

Сүүлийн үед интернетээр Mac Pro болон Mac mini-ийн шинэ хувилбарын тухай багагүй мэдээлэл цацагдаад байгаа, гэхдээ энэ тухай мэдэгдлийг Apple-ийнхан 2019 он хүртэл хийхгүй бололтой.

 

iPhone SE 2

Бага оврын хэрэглэхэд авсаархан утас барьдаг хүмүүс 4 инчийн дэлгэцтэй iPhone SE-ийн хоёр дахь хувилбарыг тэсэн ядан хүлээж байгаа биз ээ. Сануулж хэлэхэд, 6-р сард Apple-ийнхан шинэ iPhone үзүүлэхгүй, гэхдээ юмыг яаж мэдэх вэ гэсэн бодолтой хүмүүс цөөнгүй. Энэ онолыг дараах баримт баталгаажуулаад байгаа ч юм шиг, SE загвар нь олон нийтийг хамарсан хувилбар биш, тийм ч учраас хөгжүүлэгчдэд зориулсан хэвлэл мэдээллийн бага хурал дээр төдийлөн том мэдээлэл хийхгүйгээр худалдаанд гарч болох юм. Ямартай ч худалдан авагч нар бэлэн л байдаг бололтой.

 

Air Power

iPhone 8 болон iPhone X-ийг 2017 оны 9-р сард танилцуулаад даруй хагас жил гаран болжээ, гэсэн хэдий ч утасгүй дагалдах хэрэгсэл одоо ч худалдаанд гараагүй л байна. Одоо цаг нь болсон юм биш үү, Apple-ийнхан? Air Power-ийг 2018 онд худалдаанд гаргахаа тус компани амласан. Купертиногийн залуучууд амласандаа хүрч чадна гэж найдаж байна.

 

Том чихэвч

Сүүлийн хэдэн жил Apple компани Beats Electronics-ийг эзэмшиж байгаа бөгөөд Apple Music-ийг боловсруулахад тус болж байсан, одоо ч өөрийн нэр дор төрөл бүрийн хэрэгслүүд гаргасаар байна. Bloomberg сэтгүүлийн 3-р сарын дугаарт Apple-аас high-end зэрэглэлийн том чихэвч гаргахаар бэлдэж байгаа тухай мэдээлсэн. Уг чихэвчийг хийхэд Bose болон Beats Electronics (хоёулаа Apple- д харьяалагддаг) оролцож байгаа болно.

Тус чихэвчийн үнэ ойролцоогоор 300 орчим доллар байхаар байна. Ухаалаг HomePod-ийн үнэ 349 доллар гэдгийг бас сануулж хэлмээр санагдлаа.

WWDC 2018 зөвхөн программын сэдэвтэй хэвлэлийн бага хурал болох нь гэж ойлгож болох талтай. Үүнийг Bloomberg сэтгүүл баттай эх сурвалжаас мэдээлсэн юм. Тэдний мэдэгдсэнээр  хэвлэл мэдээллийн бага хурал дээр ямар ч шинэ Мас, ямар ч шинэ iPad, iPhone танилцуулахгүй, харин Apple Watch-ийн сайжруулсан хувилбарыг танилцуулж болно гэжээ.

 

Үйлдлийн системийн шинэчлэл

WWDC бол Apple-ийн экосистем боловсруулагчдад зориулсан хэвлэлийн бага хурал, тийм учраас аливаа мэдээлэл нь программ хангамжийн тухай хийгдэнэ. Энэ жил ч мөн адил чиг хандлагатай явахаар байна.

 

iOS 12

Apple-ийн үүрэн үйлдлийн системийн 11 хувилбар маш их олон асуудал дагуулсан. Интерфейсийн олон удаагийн bug-ууд, минор хувилбарт шилжих үеийн асуудлууд гээд хэрэглэгчдийг багагүй бухимдуулсан тохиолдлууд гарсан. Дам ярианаас сонсоход, iOS 12 – уг асуудлуудыг шийдэх зорилготой гэнэ.

Зөвхөн bug-ийн асуудлыг шийдээд зогсохгүй өөр шинэ үйлдлүүд ч нэмэгдэх бололтой. Жишээ нь, Bloomberg-ийн мэдэгдэж байгаагаар, iOS 12-ийнхан Android P-ээс багагүй зүйл ашиглаж байгаа бололтой. Тодруулж хэлбэл, ашигласан аппликейшний статистик мэдээллийг оруулах үйлдлийг ашиглана. Android-ын шинэ хувилбар нь хэрэглэгчийг чухам ямар программ дээр илүү их цаг зарцуулсан, ямар программ дээр ажиллах цагаа хязгаарлах ёстойг санал болгоно, өөрөөр хэлбэл хэрэглэгчийг эрүүл мэндээ бодох тал дээр санаа тавьж эхэлнэ. Ийм төрлийн функц мөн iPhone,  iPad дээр ч хийгдэх бололтой.

Independent – дээр нийтлэгдсэн нэгэн нийтлэлээс харахад, Apple компани iPhone-доо NFC чип суулгаж байгаа бөгөөд магадгүй нэмэлт төлбөртэй байхаар байна.

Хэвлэл мэдээллийн бага хурал нь мөн нэмэлт бодит байдлыг танилцуулахаар төлөвтэй. WWDC 2018-ийн үеэр хавтгай гадаргуу дээр эд зүйл байршуулж үзүүлэх зэрэг танилцуулгууд хийгдэнэ. Стандарт iOS аппликейшн нэмэлт бодит байдлыг ашиглах хэд хэдэн боломжтой болохоос гадна хөндлөнгийн боловсруулагчид өөрийн боловсруулсан тоглоом, программыг ч хийх боломжийг олгох ажээ.

 

macOS 10.14

WWDC 2018-ийн үеэр мэдээж Мас-д зориулсан үйлдлийн системийн шинэчлэлтийн танилцуулгыг хийнэ. Энэ тухай элдэв мэдээ одоогоор нэг их яригдаагүй, гэхдээ олны сонирхлыг татах гарцаагүй нэг мэдээлэл бол macOS 10.14 ямар нэгэн байдлаар iOS-д дөхөж очих бөгөөд үүрэн аппликейшн шинэ түвшинд гарахаар байна. Ийм дам яриа хэдэн жил үргэлжилж байгаа, жил болгон л Apple-ийнхан компьютерыг ухаалаг утас эсвэл таблеттай хольж хутгахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж ирсэн. Энэ хугацаанд гибрид компьютер улам алдаршиж байгаа бөгөөд Apple яахын аргагүй MacBook ARM-ыг боловсруулж эхэлсэн байна.

 

watchOS 5, tvOS болон Siri

Ухаалаг утас болон зурагтны Apple тоглуулагч программын сайжруулалт хийгдэнэ. Жишээ нь, MacRumours-д Apple Watch-д зориулсан Spotify аппликейшн шинээр гарна, үүнээс гадна дуу хөгжмийн сервист зориулсан StreamKit фреймворк хэрэглэгчдийн гарт очих бололтой. Тус хөндлөнгийн программ боловсруулах ажлыг Spotify-д даатгасан хэдий ч программ өөрөө хэрэглээнд гараагүй удаатай.

tvOS үйлдлийн систем нь Dolby Atmos-оос дэмжлэг авна гэж Apple урьд өмнө нь амлаж байсан. Мөн Купертиногоос стриминг сервисийн туслалцаа авахаар тохирсон, гэхдээ хэрэглээнд гарах эсэх нь 2019 он хүртэл хойшилсон гэж ярьцгааж байна.

Google I/O 2018–ийн хэвлэлийн бага хурлаар тэд шинэ шатанд гарсан “Google Assistant”-ийг танилцуулсан – таны өмнөөс ярих утас. Энэ танилцуулгаас хойш олон хүн Apple өөрийн Siri–тэйгээ цуг эргэлт буцалтгүй хоцрогджээ гэж үзэх болсон нь харамсалтай. Тийм учраас дуут туслагчийг боломжоороо сайжруулна гэсэн мэдэгдэлд олон хүн итгэл найдвар тавьж байна. WWDC 2018-ийн арга хэмжээний үеэр Siri-ийг дахин амилуулах биз ээ.

3
ГоёГоё
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *