Зурхайн ордуудыг 11-р сард юу хүлээж байна вэ?

0

Намрын сүүлийн сар бидэнд юу бэлдсэн бол?

Матар

Энэ сар танд таагүй мэдээ ирнэ гэж зурхайд бууж байна. Бас төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд багагүй саадтай учрах болов уу. Асуудлыг өөр өнцгөөс харах гэж хичээгээрэй, гарах арга зам байж л таараа. Танд тулгарсан асуудал, хүндрэл нь зөвхөн таны айдастай холбоотой байхыг үгүйсгэхгүй.

 

Хумх

Үнэнч шударга байдал энэ сарын том сэдэв байх болно. Энэ сард тохирох зүйр цэцэн үг – юу тарина, түүнийгээ хураана. Тарьсан зүйлээ хураах цаг нэгэнт болжээ. Энэ сард шагнал авна эсвэл шийтгэл хүлээнэ.

 

Загас

Ямар нэгэн ялалт байгуулах сар. Ямар ч салбарт байгуулж болно, мэргэжлийн, санхүүгийн эсвэл өвчнөө ч ялж болно. Ямартай ч энэ сард та өөрийгөө баатраар төсөөл, энэ ялалтыг тэмдэглэх бүрэн эрхтэй. Хэрвээ мэргэжлийн салбарт давлагаа ширүүсэж байгаа бол салхины зүг чигийг та өөрчилж чадна. Хувийн харилцааны хувьд та хайртай хүнтэйгээ дээд зэргээр ойлголцоно.

 

Арслан

Үл ойлголцол бий болж магадгүй. Амьдралын чухал үеийг та анзааралгүй өнгөрөөсөн болов уу. Амьдралыг харах сөрөг үзэл бодол, нүдний гал цоггүй байдал нь зөв шийдвэр гаргахад муугаар нөлөөлж байна. Тиймээс сэтгэлээ тайвшруулах цаг нэгэнт иржээ.

 

Охин

Амьдралын тэнцвэрт байдал болон амжилтын эрин үе иржээ. Эхлүүлсэн ажлаа зогсоолгүй цааш үргэлжлүүл. Энэ сард таны сэтгэл санаа өөдрөг байх тул хувийн амьдралын нөхцөл байдлыг дээшлүүлэх бүрэн боломжтой. Танд өгөх зөвлөгөө: шинэ боломжийг ашигла, хэн нэгний санал болгосон тусламжийг ав. Хувийн амьдрал хайр дурлалаар дүүрэн байна. Хэрвээ энэ харилцаа сүйрлийн ирмэг дээр ирсэн байсан бол эцсийн шийдвэр гаргана, энэ нь нэг бол хагацаж сална эсвэл харилцаагаа шинэ түвшинд гаргаж цааш үргэлжлүүлнэ.

 

Нум

Хийсэн үйлийнхээ төлөө шагнал урамшуулал авах эсвэл ажил төрлөө амжилттай дуусгаж чадна. Хийсэн ажлынхаа үр шимийг хүртэх цаг болжээ. Аз, хэн нэгэнтэй нийлэх, эсвэл хаа нэгэн газар шинээр ирж бүгдийг эхлүүлнэ. Хайр дурлалын хувьд амжилт гаргана. Хайртай хүнтэйгээ учирч тайван харилцаа үүсгэнэ.

 

Хонь

Хайр дурлалын харилцаа цаашид таатай үргэлжилнэ. Ялангуяа орь ганцаар яваа Хонины ордныхонд маш тааламжтай сар – хайртай хүнтэйгээ учрах боломжтой. Гэр бүлтэй нэгэнд бол харилцаа улам л дотносно. Хэрвээ урьд хожид үл ойлголцол байсан бол эвлэрч чадна. Хайртай хосууд цугтаа баяр хөөр, уйтгар гунигийг туулж давж гарах сар. Ямартай ч Хонины ордныхон энэ сарыг ганцаар өнгөрөөхгүй.

 

Үхэр

Эрч хүч, шинэ эхлэл, шийдэмгий байдал. Гэхдээ бас үл ойлголцол, харилцааны гүүр шатахыг үгүйсгэхгүй. Ямар нэгэн зүйл хийхээр шийдсэн л бол идэвхтэй хийгээрэй. Энэ сард юу хүсэж, юу хүсэхгүй байгаагаа та тодорхойлж чадна, дараа нь ямар чиглэлд үргэлжлүүлэхээ шийднэ биз. Хувийн харилцаанд асуудлууд үүснэ, тэр болгонд буулт хийж өгөөд байж чадахгүй. Оюун санаагаа бүтээн байгуулалтанд зарцуул. Уур хилэн өөрийгөө сөнөөхөд хүргэнэ, хүйтэн хөндий сэтгэл – асуудал үүсгэнэ.

 

Ихэр

Сайхан уулзалт, цагийг зугаатай өнгөрүүлэх арга хэмжээгээр дүүрэн сар. Хэрвээ та ямар нэгэн зүйл хүсэж байгаа бол биелэх магадлал өндөр. Магадгүй халуун дулаан орноор аялах урилга ирнэ. Өөрийгөө завгүй байлгах ямар нэгэн ажил олж хий, таны аливааг сонирхох сонирхол улам нэмэгдэнэ. Хувийн амьдралд асуудал байсан бол энэ сард шийднэ. Урьд өмнө нь ойлгоогүй зүйлийг ч та энэ сард ухаарч эхэлнэ.

 

Мэлхий

Энэ сард та маш их эрч хүч, эрх мэдэл мэдэрнэ, энэ бүгдийг зорилгодоо хүрэхэд бүрэн ашигла. Танд ашиг өгөх гэнэтийн зүйл болохыг үгүйсгэхгүй. Замын дунд чухал шийдвэр гаргах асуудалтай тулгарна. Хувийн харилцаа нэг хэсэгтээ хүйтэн уур амьсгалтай үргэлжилнэ. Бат итгэлтэй л биш бол шийдвэр гаргахыг бүү яараарай.

 

Жинлүүр

Маш сонор сэрэмжтэй байх ёстой сар. Таны хажууд хулгайч, дээрэмчин байхыг үгүйсгэхгүй. Эд зүйлсээ эзэнгүй бүү орхи, чухал баримт бичиг дээр гарын үсэг зурахаасаа өмнө 10 дахин унш. Дайснаас болгоомжил. Хамтран зүтгэгчээ айлган сүрдүүлж бус чин сэтгэлээ ярилцаж хууран мэхлэх санааг нь олж мэдээрэй. Амьдралд тань асуудал тулгарвал оюун ухаанаа ашиглаж асуудлаас гарахыг хичээ, хурцаар шууд тэмцээд нэмэргүй. Та бол дипломатч зантай хүн учраас бусдын хэрүүл уруулд оролцохоос зайлсхий, хэрвээ оролцохоос өөр аргагүйд хүрсэн бол аль болох энх тайвны замыг сонгоорой.

 

Хилэнц

Материаллаг эд баялаг болон тав тухыг мэдрэх цаг болжээ. Материаллаг баялгийг нэмэх бус харин байгаа зүйлээсээ сэтгэлийн таашаал авч эхэлнэ. Хайр дурлалын хувьд ч мөн тайван. Магадгүй материаллаг баялагтай холбоотой асуудал үүсэхийг үгүйсгэхгүй. Эртнээс ямар нэгэн зүйл мөрөөдөж байсан бол биелэх цаг нэгэнт иржээ.

Энэ сард эд хөрөнгөө хөдөлгөхгүй байхыг зөвлөж байна, хэн нэгэнд бүү зээлүүл, хөрөнгө оруулалт хийгээд ч хэрэггүй.

11
Ха ХаХа Ха
10
БахархмаарБахархмаар
7
ХөөрхөнХөөрхөн
5
ГоёГоё
5
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Tumur Ochiro

    Tumur Ochiro

    2017/11/07 at 11:18

    энэ дайчин эмэгтэй тохирно доо эрчүүл шиг идэж уухгүй дээ

  2. Ider Jargal

    Ider Jargal

    2017/11/08 at 08:23

    Хамтатгахын орд

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *