Таны урьд нь мэддэггүй байсан 10 ухаалаг гажет

1

Жил болгон л зах зээл дээр ухаалаг, хэрэгтэй, хүн төрөлхтний амьдралыг хөнгөвчлөх, цаг хугацаа хэмнэх хэрэгслүүд гарч байна.

Чухам ийм хэрэгслийн тухай бид өнөөдөр танилцуулахаар бэлдлээ.

Жирэмсэн эхчүүдэд зориулсан сонограмм бүс

PreVue гэх цахилгаан хэрэгсэл нь уян дэлгэцтэй бөгөөд зөөлөн бандажийн тусламжтайгаар өмсөнө – хэвлийд бойжих үрийн өсөлтийг хянах боломж олгох ажээ. Ирээдүйн эцэг эх бодит байдлаар хүүхдийнхээ өсөлтийг харна: төрөхөөсөө өмнө ээжийнхээ гэдсэнд хэрхэн нойрсож, хөдөлж, авиа гаргаж байгааг харах боломжтой.

 

Проектор бугуйвч

Cicret  таны гарыг таблет болгон хувиргана. Мини-проектор, сенсортой бөгөөд ухаалаг гар утасны дэлгэц шууд таны гар дээр байрлана. Аливаа командыг та шууд гар дээрээсээ өгөх нь.

 

Үс цайруулах индүү

Одоо шаргал үстэй бүсгүй болох маш амархан болсон. Pravana гэх америк брэнд хэдхэн минутанд үс цайруулах индүүг зохион бүтээжээ. Хамгийн чухал нь юу вэ – үсний будагнаас хоргүй гээд та бод доо?

 

Touch-Hear толь

Сингапурын Их сургуулиас Touch-Hear толь зохион бүтээжээ. Хоёр хэсгээс бүрдэнэ: хурууны өндөг дээр байрлах жижиг сенсор ба чихэнд суурилуулах жижиг чихэвч. Утгыг нь мэдэхийг хүссэн үг дээрээ хурууны өндгөөр дарахад л таны чихэнд орчуулга сонсогдоно. Юу ярьж байгааг зөвхөн та сонсоно.

 

Тархины үйл ажиллагааг хянах стимулятор

Thync – цахилгаан импульсийн тусламжтайгаар стресс тайлах, хүнд ажлын дараа тайвшрах эсвэл эсрэгээрээ эрч хүчтэй ажиллахын тулд биеэ сэргээх боломжтой. Уг төхөөрөмж олон сонголттой: “Идэвхтэй”, “Амрах”, “Зен”, “Тайван нойрсох”, “Тайвшралт” зэрэг хөнгөн согтолтын мэдрэмжийг хүртэл мэдрүүлнэ.

 

Хоромхон зуур үс ороох сэнс

Үсэнд муу нөлөө үзүүлэхгүй гэдэгт зохион бүтээгчид итгэлтэй байна. Сэнс өөрөө үлээх хэмээ хянах бөгөөд 150 хэмээс илүү халахгүй. Нэмэлт хэрэгсэлгүйгээр үс ороох горим хүртэл байгаа ажээ.

 

Neutrogena Light Therapy маск

Энэ шидтэй маск нүүрэнд наах өөр бусад төрлийн маск хэрэглэх арчилгаанаас таныг салгана. Уг маскны дотор LED гэрэл суурилуулсан: цэнхэр нь бактерийн эсрэг, улаан нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Өдөр болгон 10 минутаар нэг сарын турш маскыг зүүж болно.

 

Нойргүйдлийн эсрэг маск

Унтахаар хэвтсэн ч ийш тийш хөрвөөж сэрвэлзэж байгаа нэгний асуудлыг бүрэн шийдэж чадна гэж зохион бүтээгчид амлаж байна. Масканд суурилуулсан гэрлүүд нь нарны жаргах туяаг санагдуулж нойрсоход бэлддэг байна. Харин сэрэхэд – зөөлөн хөх туяа мандана.

 

Утасдаж болох оосор

Гэрийнхээ түлхүүрийг гээж үзээгүй хүн гэж ховор байх. Гээсэн түлхүүрээ олохын тулд түлхүүр рүүгээ утастаж болдог бол догь хэрэг ээ гэж бодох нь бий. Таны мөрөөдөл биелжээ – ухаалаг гар утаснаасаа залгаж болох оосор зохион бүтээсэн байна. Юунаас ч зүүж болно: нохойны хүзүүвч, үүргэвч, зурагтны удирдлагандаа ч…

 

Хөхний хавдрыг эхний үе шатанд оношлох хөхний даруулга

Буруу оношийн улмаас амиа алдах шахсан нэгэн эмэгтэйн хүү “ухаалаг” хөхний даруулгыг зохион бүтээжээ. EVA хөхний даруулга биеийн халуун дулаан болон хөхний халуун дулааныг хянана. Параметрийн өөрчлөлтийн дагуу цусан хангамжийг хянах бөгөөд судас ямар нэгэн зүйл “тэжээгээд” байгааг илэрхийлнэ, магадгүй хавдрын эсийг тэжээж ч байгаа юм билүү? Хөхний даруулгын өгсөн мэдээллийг ухаалаг гар утас эсвэл таблет дээр суулгасан тусгай аппликейшнээр боловсруулж онош тавина.

20
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
4
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Mendee Miigaa

    Mendee Miigaa

    2017/06/07 at 23:09

    Ss

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *