Матар унтдаг уу? Ростов мужийн нүүрсний уурхай яагаад алдаршив? Дэлхийн хамгийн том мөсөн уул хэдэн жил хайлж байна вэ? Яагаад 12 настайдаа охидууд банди болж хувираад байна вэ?
АНУ дахь марихуан
АНУ-д хууль бусаар марихуан тарьсан, тарааж түгээсэн хэргээр минут тутамд баривчилгаа явагддаг.
Үнэндээ банди биш охид
Доминиканийн Бүгд Найрамдах Улсын Салинас тосгоны охид шилжилтийн насан дээрээ генетикийн ховор өөрчлөлтөөс болж банди төрхтэй болон хувирдаг. Энэ генетикийн өөрчлөлт нь хүүхэд тээж буй эхэд 5-альфа фермент буюу эрэгтэй хүний гормоныг өдөөх фермент дутагддагтай холбоотой ажээ. Өөрөөр хэлбэл, эхийн хэвлийд эрэгтэй хүүхэд бойжих гормон дутагдаж ургийн хөгжил буруу явагдаж голчлон охин төрдөг байна.
Өөрийгөө зөвхөн үгээр хамгаалдаггүй эмэгтэйчүүд
Ихэнхи Британийн суфражистууд (эмэтэйчүүдийн сонгуулийн эрхийг хамгаалах хөдөлгөөн) тулааны жиу-жицу эзэмшсэн байжээ.
Тэрбумтнуудын тухай
Ихэнхи тэрбумтнууд АНУ-д бус Хятадад байдаг.
Сэргэг матар
Матар нэг нүдээ нээлттэй унтаж чаддаг. Тархиных нь нэг тал амарч байхад нөгөө нь ажиллаж байдаг, сайхан л юм.
Аварга том мөсөн уул
“Флетчерийн мөсөн арал” нэртэй мөсөн уул 40 гаруй жил хайлсан. 90 кв.км талбай бүхий энэхүү мөсөн уул 70-аад онд хайлж дуусжээ.
Орос дахь олимпийн хотхон
Олимпийн аваргынхаа тоогоор Уурхайчдын хот дээгүүр орж Гиннесийн номонд бүртгэгджээ.
Маш ховор химийн элемент
Дэлхийн хөрсөнд агуулагдах астатын нийт хэмжээ 1 граммаас ч хэтрэхгүй.
Цөлийн “сарнай”
Сахарын элсэн цөлд элс болон гипсийн холимгоос бүрдсэн гайхамшгийг олж харж болно. Энэ урлагийн бүтээл байгалиасаа бий болсон. Их борооны дараах “сарнай”.
Элсэн чихрийг шатахуун болгон ашиглаж болох уу?
Дөрвөлжин сахар дээр үнс асгахад төвөггүй асна.
Хувьслын галзуурал
Adactylidium гэх хачигны эм нь 1 эр, 5-8 эм үр гаргана. Хэвлийдээ төлжихдөө л эр нь эгч нарыгаа хээлтүүлээд ээжийгээ дотроос нь идэж эхэлнэ. Төрөөд хэдхэн цаг болоод л эр нь үхнэ, харин жирэмсэн эгч нар дөрвөн өдрийн дараа ээжийнхээ адил үр хүүхдүүддээ хоол нь болоод үхнэ.
Хятад хуулбар
2002 онд Хятадад Харри Поттер ном хэвлэгдэн гарчээ, гэхдээ зохиогч нь тодорхойгүй “Харри Поттер болон Ирвэс хоёр Луу руу дайрсан нь” нэртэй. Уг уран бүтээл нь эх уран бүтээлийн махчилсан орчуулга ба гол дүрүүдийг нь сольсон. Номын эхний нэг хэсэгт хэдэн мөр нэмж Поттерийг хоббит болгосон бол төгсгөл хэсэгт эсрэг өөрчлөлт хийжээ.
Тагтаа сольт эргэж чадах уу?
Бирмингемийн роллер гэх тагтаа агаарт нисэж байхдаа араараа сольт эргэж чаддаг байна.
Лара Крофт яагаад ийм хөхтэй юм бэ?
Анхлан Лара Крофтын хөхийг том байлгахаар компьютер график дээр хийгээгүй юм. Дизайнер гол дүр дээр ажиллаж байхдаа нэг л товч дараад хөхийг нь 150%-иар томсгож орхижээ. Энэ нь багийн гишүүдэд таалагдаж том хөхтэй хэвээр нь үлдээхээр шийдсэн байна.