Шинэ дуу олоход туслах 10 сайт

5

Таны дууны сан хуучирч, шинэ дуу олох аргаа олохгүй байгаа бол танд хэрэг болох 10 сайтыг танилцуулж байна. Таны чихэвчинд үргэлж шинэ дуу хуур эгшиглэж байг.

Last.fm

Та өөрийн компьютер болон бусад төхөөрөмж дээрх сонсдог дуу хөгжмөө энэхүү сайтад хянуулбал танд таалагдаж болох бусад төрлийн шинэ дуунуудыг өөрт тань санал болгох болно. Хайлтын нарийн тохиргоо хийх олон боломж байгаа ба мөн уг сайтын хэрэглэгчдийн ихээр сонсож байгаа дуунуудыг ч сонсох боломжтой. Ер нь л та хоосон буцахгүй юм. Энэ сайтын цорын ганц дутагдал нь бүх платформд жигд сайн ажилладаггүй явдал юм.

Шинэ дуу олоход туслах 10 сайт 1

Music-map

Уг үйлчилгээ нь танд зөвхөн зөвлөгөө өгөх болно. Та өөрийн дуртай хамтлаг дуучныхаа нэрийг оруулахад уг сайт таны дуртай хамтлаг дуучны ямар дууг бусад хүмүүс сонсож байгааг харуулна.

Шинэ дуу олоход туслах 10 сайт 2

Inmood

Та энэхүү сайтад өөрийн сэтгэлзүйн байдлаа тодорхойлсон товчийг дарахад танд тухайн нөхцөлд тохирох дуунуудыг санал болгоно. Маш олон янзын сонголт байх ба жишээ нь уйтгар гунигт автсан үед зориулсан хувилбар ч бий аж.

Шинэ дуу олоход туслах 10 сайт 3

Stereomood

Энэ сайт мөн л дээрхтэй адил сэтгэлзүйн байдлаар дуу сонгох ба гол ялгаа нь жагсаалтаас сонгох биш харин ямар нэг үг оруулаад түүнтэй холбоотой дууг сонсох боломжтой юм.

Шинэ дуу олоход туслах 10 сайт 8

Billboard

Эндээс та хит болж буй шинэ дуунуудыг олж сонсох боломжтой. Hot 100 руу ороод жагсаалтыг үзээрэй.

Шинэ дуу олоход туслах 10 сайт 9

Jango

Хайлт хийхдээ хамтлаг дуучны нэрийг оруулах ба уг сайт танд тухайн уран бүтээлчийн ямар нэг дууг санал болгоно. Дараа нь өөр нэгийг… Таалагдсан дуун дээрээ like дарахад танд таалагдаж болох аятайхан шинэ болон хуучны төрөл бүрийн дууны жагсаалтууд гарч ирнэ.

Шинэ дуу олоход туслах 10 сайт 4

Music.yandex

Яндекс дээр та дуртай дуугаа сонсож эхлэхэд янз бүрийн дуунуудыг сайт өөрөө танд санал болгох болно. Сонсогчдын санал болгож байгаа, төрлөөр, шинэ… зэрэг олон хувилбарын алийг нь ч сонгох боломжтой.

Шинэ дуу олоход туслах 10 сайт 5

Soundcloud

Энэ сайт нь шинэ залуу дуучид, хамтлагуудыг олонд таниулахад анхаардаг тул эндээс та шинэ зүйлсийг олж авч чадна. Explore хуудаснаас нь хамгийн орчин үеийн дуунуудыг олж сонсох боломжтой.

Шинэ дуу олоход туслах 10 сайт 10

8tracks

Сэтгэлзүйн байдлаас шалтгаалан хайлт хийдэг сайтууд бараг бүгд автомат сонголттой байдаг бол энэ сайтад сонсогчдын хийсэн сонголт бүхий дууг санал болгодог учир жинхэнэ урлагийн бүтээлүүдийг сонсох боломжтой. Та зөвхөн түлхүүр үгээ л оруулаад үз.

Шинэ дуу олоход туслах 10 сайт 7

Gnoosic

Хамгийн энгийн сайт бөгөөд нүүр хуудас дээр таныг дуртай 3 дуучин эсвэл хамтлагийн нэрийг оруулахыг хүснэ. Үүний дараа танд хэд хэдэн шинэ хувилбар санал болгох ба like, dislike сонголтыг сонгох хэрэгтэй. Үүний дараа сайт таны юу сонсохыг хүсэж байгааг мэдэж авснаар ямар чиглэлээр хайлт хийхээ шийддэг.

Шинэ дуу олоход туслах 10 сайт 6

26
ГоёГоё
5
ТэнэглэлТэнэглэл
5
БахархмаарБахархмаар
5
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. MBT

    2016/01/11 at 22:06

    :-D

  2. Hanna

    2016/01/11 at 22:26

    Musixmatch uuniig zaaval tataj avaarai.Durtai duugaa Lyrics tai n surch avaarai bas karaoke.

  3. Зочин

    2016/01/12 at 00:22

    Google Play Music

  4. Ж. Дэлгэрмаа

    Ж. Дэлгэрмаа

    2016/01/12 at 09:10

    Amarmend Zorig

  5. Amarmend Zorig

    Amarmend Zorig

    2016/01/12 at 09:23

  6. Ж. Дэлгэрмаа

    Ж. Дэлгэрмаа

    2016/01/12 at 09:29

    heregtei tee

  7. Amarmend Zorig

    Amarmend Zorig

    2016/01/12 at 09:29

    Harin hadgalaad avtsan taraad uznee :)

  8. Ханддорж Даваажав

    Ханддорж Даваажав

    2016/01/12 at 15:20

    spotify bhd boloshd ?

  9. cC

    2016/04/01 at 11:41

    Bayrlla

  10. Dulguun

    2016/04/23 at 13:16

    Thanks

  11. Амур

    2016/05/01 at 08:27

    Монгол шинэ дуунуудыг хаанаас олж авах вэ? Туслаач!

  12. Badamsuren

    2020/04/16 at 16:54

    Good

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *