Хүүхэд яахаараа сэнжтэй аяганд багтдаг билээ? Тийм жижигхэн хүүхэд юм уу эсвэл тийм том аяга юм уу? Багтаж болноо, гэхдээ алслал ашиглаж чадвал ердийн сэнжтэй аяганд ердийн жинтэй, ердийн биетэй хүүхдийг багтааж болно. Ийнхүү алслал ашиглаж, хүүхдээ сэнжтэй аяганд багтааж, гэрэл зургийг нь авах нь нэг төрлийн моод болоод байгаа ба Baby Mugging хэмээн нэрлэдэг байна. Энэхүү фото трендийн санаачлагч нь хоёр хоногийн өмнө та бүхэнд хүргэсэн “Хамгийн этгээд үстэй жаалууд” фото нийтлэлийн маань эзэн, блогчин Илана Уайлс бөгөөд тэрээр энэхүү шинэ чиг хандлагаа онлайн фото-шейр болон олон нийтийн сүлжээний Инстаграм /Instagram/ сайтаар дамжуулан түгээсэн байна. Зөвхөн хүүхдүүд гэлтгүй томчууд эсвэл гэрийн тэжээвэр амьтдаа ч жижигхэн аяганд багтаах боломжийг олгосон уг фото трендийг бүрдүүлэхэд тань аяга, субьект болох хэн нэгэн, гэрэл зургийн аппарат гурав л байхад хангалттай юм.






















-
Зурган дээр гоё гарах 14 зөвлөгөө
Total102 102 Зарим хүмүүс зураг даруулах дургүй бөгөөд “муухай харагддаг, онцгүй гардаг” г… -
Зурган дээр хэрхэн сайхан гарах вэ? Мэргэжилтний зүгээс өгч буй 9 зөвлөгөө
Total307 307 Орчин цагт бид бараг л өдөр бүр зургаа авахуулдаг болжээ. Ихэнх тохиолдолд би… -
Гэрэл зурган дээр холливудын хосууд шиг сайхан харагдах 10 арга
Total248 248 Одууд гэрэл зураг дээр яагаад гоё гардаг юм бол, ямар аргаар зургаа авахуулаа… -
Өндөр хүмүүст тулгардаг таагүй бэрхшээлүүд
Total47 47 Энэ дэлхийн бүхий л зүйл дундаж өндөртэй хүмүүст зориулан хийгддэг. Өндөр бол б… -
Төгс гэрэл зураг хэрхэн авах талаарх 11 зөвлөгөө
Total197 197 Хэрхэн төгс зураг авах вэ – энэ тухай маш олон нийтлэл, гарын авлага уншиж бо… -
Нам гүм, амар тайван байдлыг мэдрүүлэх 25 гэрэл зураг
Total234 234 Том хотуудын чимээ шуугиан биднийг бүрэн дүүрэн эзэмддэг, тиймээс бид ой мод,…












































