Хорвоогийн бүхий л үйл явц, үзэгдэл цаг хугацааны хүрээнд болж өнгөрдөг. Тухайн цаг хугацаанд болж өнгөрсөн үйл явдал хэзээ нэгэн цагт яг тэр цагтаа яг адилаар давтагдах тохиолдол бараг хэзээ ч байхгүй, байсан ч магадлал маш бага биз. Ямартай ч техник технологи өндөр хөгжсөн өнөөгийн ертөнц хүмүүс бидэнд цаг хугацааны хүрдэнд болж өнгөрч байгаа үйл явдлуудыг хожим хойно гэрчлэн үлдээх шийдэл, тоног төхөөрөмжүүдийг өгсөн ч тухайн цагт болж байгаа үзэгдэл, үйл явцын хамгийн давтагдашгүй үеийг олж дарах нь тийм ч амар зүйл байдаггүй. Яг тэр цагт тийм үйл явдал болно гэсэн баталгаа байдаггүй учир санамсаргүйгээр дарсан зурагнууд хожим нь дахин хэзээ ч тохиохгүй онцгой агшны гэрч болсон байх нь бий. Тэгвэл энд бид яг л тийм эгзэгтэй агшнуудын биелэл болсон цагийг нь олж дарсан гэрэл зургуудын багцыг толилуулж байна. Сонирхлыг тань татсан нийтлэл болж чадсан гэдэгт эргэлзэхгүй байгаагаа энэ дашрамд илэрхийлье.
Эгзэгтэй агшин буюу цагийг нь олж дарсан гэрэл зургийн багц
0
0
0
0
0
0
0
0