ТАНЫ СОНГОЛТ – ТАНЫ ГАРТ

0

ТАНЫ СОНГОЛТ - ТАНЫ ГАРТ

Сайн байцгаана уу залуу хүмүүсээ. Намайг Орхон гэдэг, Монгол улсын иргэн. Би та нартай нэг зүйлийн тухай яримаар байна. Би улс төр огт сонирхдоггүй байсан, гэвч сүүлийн үед энэ улсад үнэхээр нэг юм болоод байгааг би мэдэрч байна. Тэгээд та бүхэнтэй бодлоо хуваалцах нь миний үүрэг гэж бодлоо. Миний бичиж байгаа зүйл ямар нэгэн сурталчилгаа юмуу нам мам дэмжсэн юм огт байхгүй бөгөөд энэ бол зүгээр л миний бодол эргэцүүлэл, түүнийгээ та бүхэнтэй чин сэтгэлээсээ хувцаалцаж байгааг минь ойлгоно байхаа.
УИХ-ын сонгууль болох гэж байна. МАН, АН гэсэн хоёр намын сурталчилгаагаар хот дүүрч байна. Би АН-ын сурталчилгаанд ажиллаж байгаа бөгөөд энэ намд хайртай, итгэдэгтээ биш мөнгө хэрэгтэй болохоор л ажиллаж байна. Би эхнэр хүүхэдтэй, амьдралаа авч явахын тулд надад мөнгө хэрэгтэй, гэвч би хийж байгаа юмандаа огт дургүй байна. Миний нэгэн найз АН-ын нэвтрүүлэг бэлдэж байгаа, тэр уг нь уран бүтээл хийхийг зорьдог ч бас л мөнгө хэрэгтэй учир АН-д ажиллаж байна. Энэ мэтчилэн эргэн тойрон дахь олон хүмүүс эдгээр намуудад худалдагдаж байна. Хүссэн юмаа хүссэн үедээ авдаг хүнийг баян гэнэ. Хэрэгтэй юмаа хэрэгтэй үедээ авдаг хүнийг дундаж гэнэ. Харин биднийг хэрэгтэй юмаа хэрэгтэй үедээ авч чаддаггүй учир ядуучууд гэнэ. Тиймээс л мөнгө өгсөн хүний талд ажиллаж байна. Сонгууль болоход хоёр нам ямар их мөнгө зарж байгааг харж байгаа байх (маш их мөнгө!) зөвхөн нэг нэр дэвшигч гэхэд л хэдэн тэрбумыг зарж байгаа.Тараах материал хэдэн мянгаар, хулдаасан хэвлэл хэдэн зуугаар, элдэв янзын сурталчилгаа, нэвтрүүлэг, реклам, хандив, цалин, бензин, хоол, бэлэг мэлэг гээд явж өгнө. Үнэхээр их мөнгөтэй. Харин бид ядуу. Энэ их мөнгөөр хийсэн юм сонгууль өнгөрөөд л хог. Уг нь энүүгээр ядаж нэг байшин бариад хэрэгтэй хүнд нь өгвөл хэрэгтэй л байх. Энэ их мөнгийг хувиасаа зарж УИХ-руу зүтгэх хэрэг байгаа болоо л тэр бизээ.

Одоо бүгдээрээ Монгол улс маань хөгжсөн үү, Хүмүүсийн амьдрал сайхан аз жаргалтай болж байгаа юу гэдгийг бодож үзье!!! Миний бодлоор энэ улсын дийлэнх хэсэг хүмүүс улам ядуурч, амьдрал улам хүнд болсон. Бүх талаар. Архидалт, гэмт хэрэг ихэссэн. Хотын агаар аймшигтай болсон. Юм хум маш их үнэтэй болсон, мөнгөгүй л бол хохь чинь шүү гэдэг нийгэм болсон. 10,000 төг задгай мөнгө шахуу болсон. За тэгээд замын бөглөө, засаагүй балиар зам, явган явах зам байхку, бүхэл бүтэн улсын нийслэл ганц том цэцэрлэг байхку, ганц байсан хүүхдийн паркын газрыг бараг тэр чигт нь барилгын компаниудад зарцан. Би хүүгээ аваад тайван явах газар үнэндээ байхку. Энэ ч яахав гэхэд Монгол хүний эрүүл мэнд маш их доройтож байгаа гэж, Монголчууд амиа хорлолтоор дэлхийд дээгүүрт орж байгаа гэж би сонссон. Байгаль маань хичнээн их сүйрч, хичнээн гол горхи, булаг, нуур ширгэснийг би сонслоо. Ингээд яриад байвал их юм байна. Энэ бүхэн юу хэлж байна вэ гэвэл Монгол улсад ТӨРИЙН БОДЛОГО БҮРЭН АЛДАГДЖЭЭ гэдгийг тэнэг хүн ч ойлгохоор байна. Энэ хугацаанд төр барьж байсан хүмүүс маш их баяжсан. Би гутранги бараан талаас юмыг харах гээгүй бодит байдлыг л ярьж байна.

Өнгөрсөн 20 жилд эдгээр хүмүүс төр барихдаа ийм байдалд орууллаа. Одоо дахиад биднийг сонгооч таны төлөө зүтгэе, хийсэн ажил их байна хийх ажил бүр ч их байна, хүн шиг амьдрая (одоо хүн биш юм байхдаа), бидэнд итгэ гэж байна. Ийм балай юм гэж байж болохуу даа. Миний бодлоор эдгээр хүмүүст ийм юм хийх орчныг бүрдүүлсэн хүмүүс бол бид өөрсдөө. Бидний идэвхгүй, боловсролгүй байгааг эд нар ашиглаж байна. Ялангуяа залуу хүмүүсийн оролцоо хэрэгтэй байна энэ улс оронд. Залуучууд шуудайнд хийсэн үхрийн ЭВЭРНҮҮД шиг байхаа больж бие биенээ хүндэлж, хайрлаж, нэгдэж, эх орон, эх дэлхийгээ хайрлах хэрэгтэй байх. Та бүхнээс нэг юмыг хүсэхэд эргэн тойронд болж буй зүйлд анхааралтай сэрэмжтэй хандаач.

Улс төрчид юу хийдгийг олж хараасай. Хятадууд Төвдөд юу хийснийг Далай ламын “Цөллөг дахь эрх чөлөө”, Оросууд Монголд юу хийснийг Ц.Оюунгэрэлийн “Ногоон нүдэн лам”, Америкчууд одоо дэлхий дахинд юу хийж байгааг Жон перкинсийн “Эдийн засгийн хөлсний алуурчин” номуудаас үзээрэй. Аль болох өөрсдийгөө хөгжүүлж, бодит байдлыг мэдэх чадалтай байгаарай. Гол нь нэгдмэл байгаарай. Бидний өмнө маш чухал сонголт хийх цаг ирээд байна. Ухаалаг байгаарай, МАН, АН-ыг юу хийснийг бодитоор олж хараад өөрсдөө ухаалаг шийдвэр гаргаж сонголтоо хийгээрэй. Сонгуульдаа идэвхтэй оролцож, улс эх орныхоо төлөө байгаарай. Дэмий юманд цаг битгий үрээрэй. Үр хүүхдүүддээ энэ сайхан дэлхийгээ сөнөөчилгүй үлдээхийн тулд одоо бид эзний ёсоор эх дэлхийгээ хайрлах хэрэгтэй байна.

Гээл яриул зөндөө л юм байхын. Ер нь хаяадаа нэг уулзаж ярилцацгааж байвал яасымбээ?
Монголд залуучууд бараг нэг сая гаруйг эзэлж байгаа, тэхээр бид нэгдэж чадвал сонгуулийн хувь заяаг өөрчлөх бүрэн боломжтой.

[right]ТАНЫ СОНГОЛТ – ТАНЫ ГАРТ
Та бүхнийг хүндэтгэсэн Ц.Орхон[/right]
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

17 Сэтгэгдэл

  1. nyamaach

    2012/06/12 at 08:19

    тиймээ. яг зөв дээрхи нийтлэлийг дэмжиж байна. монгол улс залуучуудын орон шүү. гэтэл монгол залуучууд идэвхигүй хөгшчүүл сонгууль өгч бидний хувь заяаг шийдсээр байх уу. монголоо гэсэн залуучуудаа ганцхан өдөр цаг зав гаргаж байгаад саналаа өгөх хэрэгтэй.

  2. SuPeR_XeRo

    2012/06/12 at 08:35

    zaluuchuud idevhtei oroltsooroi, dandaa shine zaluu hunuusiig songooroi, yu hiihiig n harii, garsan hoinoo olon um yarij nuuree buruulval daraagiih deer husaad l hayna.

  3. DELLOPTIPLEX

    2012/06/12 at 08:55

    монгол улсад төрийн бодлого бүрэн алдагджээ гэдгийг *** ч ойлгохоор байна. маш зөв ярж байн

  4. Зочин

    2012/06/12 at 13:15

    zuw….

  5. Зочин

    2012/06/12 at 13:19

    изнн-н хүн байна.

  6. Зочин

    2012/06/12 at 13:49

    ene 2 nam herev garch chadahgui oor busad nam garlaa gej bodohod dotroos ni hagargaj ulsaa zadlaahaar ym bolohgui gej hen helj chadah ve…. chono boroonoor gedeg ym ch bolohgui geh argagui shuu de

  7. Зочин

    2012/06/12 at 16:45

    harin tiimee. ghdee yag sain sudaljeej songoltoo hiih heregtei, hun bur l dotroo bodoj busdiin ugend tolgoigoo meduulelgui uuriinhuuruu songoltoo hiih heregtei gj boddiishd. bi man iig demjdeg.

  8. Зочин

    2012/06/12 at 17:57

    bid zow bodlogtoi l baih heregtei shv de mah yu ch higegu hudla am l bn shv de ardchilsan nam harin ih ym hiij bn shv de emlegin tuslamjin tuhurumj tsagdagin mashin 100 aild 100 ger zarim neg gazar zam shineer barij zondo ih ym hiisen gj bodoj bn

  9. Зочин

    2012/06/12 at 22:12

    ingeed manai zaluuchuud huuchinsag uzleer uls tord handaad baidag baihgui yu. ene bol shuud sorog pr baina. shine ueiin zaluuchuudiin bolovsrol medleg nimgen…medeelel avah tal ni dutmag hund taria ugaalgasnaa ch medehgui enebid nariin erh choloog ardchilsdan nam ardchilal biden orson. chinii ingej bichih erh chin hurtel ardchilsan huchnii chamd orgch baigaa erh… uhaar

  10. MUNHJARGALTUGULDUR

    2012/06/12 at 23:16

    uls turuu gej

  11. Зочин

    2012/06/13 at 00:04

    чамд мөнгө хэрэгтэй болхоор бас ан-г муулж ман-аас мөнгө аваа юу хэдийг авсийн

  12. Зочин

    2012/06/13 at 06:51

    man-g demjij bga humuust ee chavaasdaa gehees uur yu gehiin be yasan hashirdaggui ym oilgodoggui tolgoinuud ve

  13. TPAKTOP

    2012/06/13 at 10:24

    улс төр ч гэж байх шиг.. бүгд тэнэг сда. бүр аль нь ч зөв юм мэдэхээ байлаа…

  14. Зочин

    2012/06/13 at 19:17

    蒙古国的国徽标志不错,独一无二!

  15. Зочин

    2012/06/13 at 22:47

    3 dagch huchin bnn-mkhn gedgiig bicheed bgaa yum bolov uu?

  16. Haluuhan

    2012/06/14 at 23:13

  17. Зочин

    2012/06/15 at 10:04

    esergvvtseed bgaa bargar nuhdvvd shig malnuud l heniig songohoo medehgvi mongiig n awch eh ornoo ed nar nartai niilj hudaldaj bn. mu sdakuud. ene muusain *** nart eh orondoo deerelhvvleed suuj bh gj. ter 200 jiliin omnoh amidral chine dahiad irj bn malnuudaa. sda gj bvgdiig n buudaj *** yumsan…

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *