ЗАРИМ НЭГ ТОМ ЭНДҮҮРЭЛ

0

ЗАРИМ НЭГ ТОМ ЭНДҮҮРЭЛ

ЗАРИМ НЭГ ТОМ ЭНДҮҮРЭЛСүүлийн үед сонин хэвлэл, вэб сайтуудаар Монгол улсын иргэн нэгэн дүрсийг шинээр зохион түүнийгээ өмчлөх онцгой эрхийг Монгол Улсын Оюуны өмчийн газраас авсан, гэтэл тэр дүрсийг нь бас нэг томоохон компани хулгайлан түүний өмчлөх эрхийг ноцтой зөрчиж буй талаар мэдээлэл ихээхэн цацагдах болсон.Уг нь сэтгүүлч надад хамаагүй асуудал хэмээгээд орхиж болох хэдий ч зүгээр өнгөрөх үнэхээр аргагүй болсон тул зарим нэг том эндүүрлийн талаар та бүхэндээ товчхон тайлбар өгөхийг зорилоо.
Хамгийн түрүүнд тэрхүү мэдээллийг хөндлөнгөөс харахад хэн нэгэн этгээд ямар нэгэн дүрсийг өмчлөх боломжтой байдаг юм болов уу гэдэг асуулт ургаж гарч ирнэ. Энэ дэлхийн хаа нэгтээ хэн нэгэн ямар нэгэн дүрсийг интернэтээс хуулж зураад, түүнийгээ бусад этгээд, магадгүй уншигч таныг ашиглахыг хориглон “Надаас зөвшөөрөл авч мөнгө төл, тэгээд ашигла” гэсэн шаардлага тавьбал уншигч та үүнд хэрхэн хандах вэ?За яахав үнэхээр цоо шинэ дүрс зохиочихсон, тэр нь магадгүй ямар нэг хуулиар хамгаалагдаж, түүнийгээ өмчлөх эрхтэй бол өөр хэрэг. Гэтэл яг одоо маргаан үүсээд байгаа уг дүрсний хувьд арай л өөр асуудал. Энэхүү дүрсний уг гарвалыг нь судлаад үзвэл 1880 ондАмерикийн эрдэмтэн Жонн Венн бүтээсэн бөгөөд өнөөдөрта бидний өдөр тутмын ажилд хэрэглэгдэж байгаа дүрс байдаг. Манай улсын нэгдсэн“Утгазохиол, урлагийнбүтээлийгхамгаалахтухайБернийнконвенц” -ийн 7 дугаарзүйлд “Зохиогчийнэрхэнэхүүконвенцоорнасантуршхамгаалалтадбайхбөгөөдтүүнийгнасбарснаасхойштавинжилүйлчилнэ” гэжзаасанбайдагбөгөөдЗохиогчийнэрхүйлчлэххугацаадууссаныдарааугбүтээлийг нийтийнбаялаггэжүздэг. Энэтөрлийнбүтээлийгаливааэтгээдзохиогчийншагналтөлөхгүйгээр, чөлөөтэйашиглажболдоггэсэнбайхюм.Тэгэхээр олон тайлбар ч хэрэггүй шууд л тодорхой байгаа биз.Ингээд олныг үл нуршин дараах цөөн баримтыг сөхөе.

1. Та яг одоо компьютерынхоо оффисын программ руу ороод Insert цэсний “Smart art” хэсэгрүү орж харвал ижил төрлийн олон хувилбарт дүрсүүдийг харах боломжтой.

2. Магадгүй та интернэтээсээ гармааргүй байвалgoogle-ийн хайлтын системээр “venn diagram” гэсэн утга оруулаад хайгаад үзээрэй. Тэгэхээртэр олон сая дүрсийг харахаар танд нэг хариулт олдох вий.

3. 2008 оны 5 сарын 8-ны өдөр Английн Wiltshire мужийн Alton barnesгэх газарт байрлах талбайд өөрөө гэнэт бий болсон гэх дүрсийг гэрэл зурагчин Peter Sorenson зургийн хальснаа буулгасан байна. Петер Соренсоны хувьд 2008 онд авсан энэхүү гэрэл зургаа /дүрсийг биш/ зохиогчийн эрхээр баталгаажуулсан. http://www.ditrianum.org/english/Articles/CropCircles/a2008/02.htm

4. Crescent Enterprises компанийн лого мөн л Б.Буянгийн шинээр бүтээсэн гэх дүрстэй адил байгаа нь:

Дараах линкнээс үзнэ үү: http://www.crescententerprises.com/index.html
5. “Aga Khan Health Services” компанийн лого мөн л Б.Буянгийн шинээр бүтээсэн гэх дүрстэй ижил байгаа нь:


Aga Khan Health Services

Дараах линкнээс үзнэ үү: http://www.akdn.org/AKHS

6. “Shutterstock” болон “Vector images” компаниудын вэбсайтад буй Б.Буянгийн шинээр бүтээсэн гэх дүрстэй ижил дүрсүүд:

8. АНУ-ын иргэн Bruce Rawles-ын график дизайны ажил гүйцэтгэхдээ зориулан бүтээсэн вэб сайт дахь логоны график дизайны жишээнүүд дунд доорх дүрс байна.

a.

9. МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН лого

Энэ мэтчилэн олон тайлбаруудыг хийж болохоор юм билээ. Энэ дэлхий ертөнцийн үй түмэн хэлбэр, дүрстэй давхцахгүй хэлбэр, дүрс шинээр зохионо эсвэл ямар нэг хэлбэр, дүрсийг хэн нэгэн этгээд өмчилж бусад этгээдийг өөрөөс нь зөвшөөрөл авахыг шаардана гэдэг нь утгагүй явдал юм.Хэрэв тэгдэг бол маргааш та, нөгөөдөр би, тэрний маргааш тэд ямарваа нэгэн дүрсийг зурахдаа хэн нэгнээс зөвшөөрөл авдаг, мөнгө төлөх шаардлагатай болно гэсэн үг юм.Учир мэдэх хүнээс лавлахад дүрсний хувьд хэн нэгэн этгээд өмчлөх учиргүй бөгөөд харин тодорхой дүрс ашиглан хийсэн логог Оюуны өмчийн байгууллагад бүртгүүлэн бараа, үйлчилгээгээ бусдын бараа үйлчилгээнээс ялгах зорилгоор барааны тэмдгээр ашиглах, бусад этгээд бүртгүүлсэн логог нь барааны тэмдгээр ашиглахыг хориглох хууль зүйн боломж бол бий гэнэ.Нэмэлтээр нэг тайлбар хүргэхэд энэхүү дүрсний эзэмшигч гээд байгаа иргэний хувьдМонгол улсын Оюуны өмчийн газар уг дүрсийг барааны тэмдгийн зориулалтаар ашиглах зөвшөөрөл өгөөгүй, зөвхөн дүрснүүдийг зурах аргачлал бүхий номын зохиогч мөн гэсэн гэрчилгээг олгосон гэх тайлбар өгдөг юм билээ.

Л.Индранил

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *