
Хүн төрөлхтөн түүхийнхээ хугацаанд олон хүчирхэг зүйлсийг бүтээж ирсэн. Хүчирхэг нисэх онгоц, хүчирхэг хөлөг онгоц, хүчирхэг компьютер, хүчирхэг машин гээд үүнд олон зүйлийг дурдаж болно. Эдгээр хүчирхэг хэрэгслүүд, төхөөрөмжүүдийн дундаас зарим нь амьдрал дээр биелэлээ олж, бодит зүйл болсон бол зарим нь бүтээн байгуулалтын болоод туршилтын шатандаа явж байгаа. Үүн дундаас зах зээл дээрх хамгийн хүчирхэг 10 машиныг хурдтай, хүчтэй автомашин сонирхогчдын сонирхол таалалд нийцүүлэн танилцуулж байна.
1. BUGATTI VEYRON 16.4 SUPER SPORT
1200 морины хүчтэй хөдөлгүүр бүхий Veyron Super Sport машин нь ердөө 435 ширхэг зарагдсан. 407 км/цаг хүртэл хурдлах энэхүү машин нь тусгайлан бүтээгдсэн дугуй ашигладаг ба үүнийг нь зөвхөн Франц дахь нэгэн салбарт нь 70,000 доллараар засварладаг байна.
2. FERRARI LAFERARRI
Заримдаа F150 хэмээн нэрлэгддэг Ferrari-гийн LaFerarri машин нь хүчирхэгээс гадна түлш болон цахилгаанаар ажилладаг байгальд ээлтэй хосолмол хөдөлгүүртэй. 950 морины хүчтэй энэ машин 300 км/цаг хурдыг ердөө 15-хан секундэд авдаг. Энэ машины дээд хурд 350 км/цаг хүрдэг.
3. MCLAREN P1
903 морины хүчтэй McLaren P1 нь 350 км/цаг хүртэл дээд хурдыг гаргадаг хосолмол хөдөлгүүртэй. 100 км/цагийг ердөө 2,8 секундэд авдаг.
4. PORSCHE 918 SPYDER
795 морины хүчтэй энэ машин 100 км/цагийн хурдыг ердөө 2,2 секундэд авдаг. Энэхүү машиныг зах зээл дээрээс 845,000 доллараар худалдан авч болно.
5. FERRARI F12 BERLINETTA
730 морины хүчтэй, V12 хөдөлгүүр бүхий энэ машиныг Top Gear сэтгүүл 2012 онд Оны шилдэг супер машинаар нэрлэж байсан. 354 км/цаг хүртэл хурдлах энэ машин 100 км/цаг хурдыг ердөө 3,1 секундэд авдаг.
6. DODGE CHARGER SRT HELLCAT
707 морины хүчтэй 6,2 литрийн хөдөлгүүр бүхий энэ машины дээд хурд 328 км/цаг. 100 км/цагийн хурдыг ердөө 3,7 секундэд авах энэ машин 59,995 долларын үнэтэй.
7. LAMBORGHINI AVENTADOR LP700
690 морины хүчтэй энэ машин 2,9 секундэд 100 км/цагийн хурдыг авдаг. Мөн 350 км/цаг хүртэл дээд хурдыг гаргаж чадна.
8. FERRARI FF
651 морины хүчтэй, дөрвөн дугуйндаа хөтлөгчтэй энэ машины гаргаж чадах дээд хурд нь 334 км/цаг. Ердөө 3,7 секундэд 100 км/цаг хүртэл хурдлах энэ машин 300,000 долларын үнэтэй бөгөөд анхны жилдээ ердөө 800 ширхэг үйлдвэрлэгджээ.
9. MCLAREN 650S
Энэхүү хоёр хаалгатай хүчирхэг машин 641 морины хүчтэй, 3,8 литрийн V8 хөдөлгүүртэй. Ердөө 3-хан секундэд 100 км/цаг хүртэл хурдална.
10. SRT VIPER
640 морины хүчтэй энэ машины гаргах дээд хурд нь 331 км/цаг. 459,000 долларын үнэтэй энэ машины Time Attack package хэмээн нэрлэгдсэн limited edition package бүхий хувилбарыг авах бол 16,000 доллар нэмж төлөх учиртай.








Зочин
2015/03/11 at 18:47
agera ntr hna bgaan be shal hud2
Зочин
2015/03/11 at 18:59
Koenigsegg alga bna da. one:1 geed 1800BHP shde