2023 оны хайр дурлалын зурхай: энэ жил ордуудын хайр дурлалын асуудал ямар байх вэ?

4

Таны хувийн амьдралд ямар нэгэн өөрчлөлт гараагүй бол ирэх жилийн зурхайн таамгийг дуустал нь уншихыг хүсье. Энэ удаад бид хайр дурлалын 2023 оны зурхайг бэлдлээ. Зурхайн ордуудаас хэн нь хайртайгаа учрах, хэн нь хувийн амьдралаа зохиохдоо болгоомжтой хандах ёстойг толилуулж байна.

© Depositphotos

 

2023 оны хайр дурлалын зурхай

Зурхайчдын анхааруулж байгаагаар бол: ирэх жил биднийг маш олон шинэ танил, хайр дурлалын харилцаа хүлээж буй. Хонины ордынхонд хамгийн тааламжтай үе. Харилцаа мухардалд орсон юм шиг санагдаад байвал хайртай хүнтэйгээ сэтгэлийн гүнээс ярилцаж үзээрэй. Магадгүй, харилцаа тань шинэ түвшинд гарах цаг нь болжээ. Тийм ээ тийм, хурим хийх тухай ярьж байна.

Үхрийн ордныхон 2023 онд хайр дурлалын харилцаанд цаг ерөөс гаргаж чадахгүй. Тэд өөрсдийгөө ажил төрөлдөө бүхэлд нь зориулж хайр дурлалын тухай умартана. Гэхдээ хавраас нөхцөл байдал өөрчлөгдөж болзошгүй. Таны амьдралд хайртай хүн гарч ирэхийг үгүйсгэхгүй юм. Хайртай хүн байсан бол харилцаагаа шинэ түвшинд гаргана. Түүндээ итгээд гэнэтийн бэлгэнд нь өөрийгөө бэлдэж байхад буруудахгүй.

© Depositphotos

Ихрийн ордныхон тавдугаар сарыг тэсэн ядан хүлээцгээх болно. Энэ сард та хайртай хүнтэйгээ учирна. Өөрөөрөө бай, ингэж байж л бат бөх, итгэлтэй харилцааг бий болгож чадах юм. Худлаа жүжиглэлт гаргаад байвал та хоёрын харилцаа сонирхол төдийхнөөр дуусаж болохыг анхааруулъя.

Харин Мэлхийн ордныхонд болгоомжтой байхад илүүдэхгүй. Оны эхэнд таны амьдралд шинэ хүн гарч ирнэ. Та хоёрын хооронд нэгэн өвөрмөц харилцаа үүснэ. Гэхдээ төдийлөн нухацтай байж чадахгүй нь. Энэ харилцаанд битгий их горьдлого тавь, магадгүй таныг хууран мэхэлж ч болзошгүй. 2023 оны зун таныг чин сэтгэлээсээ хайрлах нэгэн гарч ирэх магадлал тун өндөр байна.

© Depositphotos

Хайр дурлалдаа умбасан Арслангийн хувьд 2023 оны эхэн үе амаргүй өнгөрнө. Харилцаа аль хэр бат бөх байх шалгалт явагдахыг үгүйсгэхгүй. Шуудхан хэлэхэд таны өөрийн байр байдал хайр дурлалын харилцаа цааш үргэлжлэх эсэхэд их нөлөөлнө шүү. Учирсан болгондоо дурласан гэж бодохоо боль. Таны жинхэнэ хайр таныг хүлээж буйг бүү мартаарай.

 

Охин, Жинлүүр Хилэнц, Нум болон Загасны ордныхныг юу хүлээж байна вэ?

Охины ордныхон харилцаагаа эргэж харахад буруудахгүй. Харилцаан дээрээ дахин ажиллах ёстойг мартсан байж болзошгүй. Ганцаардалтай нүүр тулгарахгүйн тулд хайртай хүндээ илүү их цаг гаргахыг хичээгээрэй. Хайр дурлалын харилцаагаа бататгахын тулд цугтаа амьдарч болох юм. Ялангуяа эхнэр, нөхөртэй Охины ордныхон гэр бүлийнхээ хүнд илүү их анхаарал тавьбал зохино.

Ирэх жил Жинлүүрийн ордныхонд аз гийх нь ээ. Шинэхэн, гал шиг оргилсон хайрын халуун сэтгэл уулын цаахна хүлээж байна. Гэхдээ хурим хийх гэж огт яарсны хэрэггүй. Цаг нь болохоор бүх зүйл болдгоороо л болно. Юуны түрүүнд хайрыг бүрэн мэдэрч аваарай.

© Depositphotos

Хилэнцийн ордныхон бүх зүйлийг төлөвлөж ул суурьтай хийдэг ч гэлээ 2023 онд бүх зүйл түүний төлөвлөгөөнөөс гадуур өрнөх болно. Та энэ удаад өөрийн дотоод сэтгэлээ сонсож сурах нь ээ. Тийм учраас таны амьдралд маш чухал хүн гарч ирнэ, түүнийхээ төлөө та бүхнээ өөрчлөхөд бэлэн.

Харин Нумын ордынхонд маш чухал шийдвэр гаргахад хүрнэ. Уг шийдвэрээс таны харилцааны хувь тавилан тодорхойлогдоно. Хэрвээ та хайртай хүнээ алдахыг хүсэхгүй байгаа бол түүнд өөрийгөө нээж сураарай. Дуугүй явах нь асуудлын эх суурь болдог юм шүү. Өөрт таалагдаж байгаа хүнтэй учирсан бол битгий тээнэгэлзээрэй. Эс бөгөөс жинхэнэ аз жаргалаа алдаж болзошгүй.

© Depositphotos

Матрын ордны хувьд ирэх жил эрс өөрчлөлтөд бэлдвэл зохино. Таныг хайрлаж явдаг хүн санал тавих байх. Таны мөрөөдөл биелэх нь тэр. Намар хуримаа хийхийг зурхайчид зөвлөж байна. Тиймээс хуримдаа бэлдэх цаг хугацаа танд хангалттай байх болно. Үүнээс гадна, гэр бүлд шинэ гишүүн ч нэмэгдэж болзошгүй.

 

Нум болон Загасны ордныхны хайр дурлалын зурхай

Эрх чөлөөг эрхэмлэгч Нумынхан 2023 онд амьдралыг нь орвонгоор өөрчлөх нэгэнтэй учирна. Нэг мэдэхэд л үлгэр жишээ гэр бүлийн хүн болсон байхыг үгүйсгэхгүй. Ийм өөрчлөлтөөс битгий айж эмээгээрэй. Хажууд хайртай хүн байхад ямар ч хүндрэлийг даваад л гардаг. Хамгийн гол нь – түүнд үнэнч бай, өөртөө ч үнэнч бай.

© Depositphotos

Харин Загасны ордынхонд дүгнэлт хийх гэж яарсны хэрэггүй гэж зөвлөмөөр байна. Та өөрт таалагдаж байгаа хүнийг дандаа төгс төгөлдрөөр бодож явдаг шүү. Энэ нь таны эсрэг тоглолт хийхэд хүрдэг гэдгийг бүү март. Дахиад мэхэнд унахгүйн тулд саруул ухаантай байгаарай. Хайрлаж яваа хүнтэй гэж бодож яваа бол дахин эргэн нэг хараарай, магадгүй өөрт тань тохирохгүй нэгэнтэй нөхөрлөж яваа юм биш биз?

Та шинэ онд юу хүлээж байна вэ? Хайр дурлалын зурхайд та итгэдэг үү?

52
ХөөрхөнХөөрхөн
13
ГоёГоё
12
БурууБуруу
11
ТэнэглэлТэнэглэл
8
БахархмаарБахархмаар
6
Ха ХаХа Ха
6
ХарамсалтайХарамсалтай
5
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Dshdlgr

    2023/01/04 at 11:54

    humh

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *