Хэрэв та зурган дээрээс аз жаргалтай хүмүүсийг олж харж чадаагүй бол сэтгэл зүйчид хандах цаг чинь болжээ

4

Айдас хүн болгонд л тодорхой хэмжээгээр байдаг. Таагүй бодлоос бага ч болов хол байлгах үүднээс та бүхэнд хөгжилтэй гэмээр сэтгэл зүйн сонжоог хариутай нь бэлдлээ. Заримдаа сэтгэл санаагаа сэргээж стрессийн сөрөг нөлөөг багасгахад хэдхэн хором л хэрэгтэй болдог. За, эхэлцгээх үү?

Сэтгэл зүйн сонжоо, хариуны хамт

Зургийг зэрвэс хараад хамгийн түрүүнд толгойд орж ирсэн бодлоо тогтоо. Доод хэсгээс та тайлбартай танилцана.

Гараа өргөсөн эрчүүдийг харсан бол сүүлийн үед та нойр муутай яваагийн шинж. Өөртөө анхаарал халамж тавь, ваннтай усанд хэвт, тостой зөөлөн иллэг хийлгэж тайвшир. Мөн нүүрэндээ тайвшруулах үйлчилгээтэй маск тавьж сайхан амраарай.

Нүдэнд хамгийн түрүүнд бүжиглэж байгаа эмэгтэйчүүд туссан бол танд санаа зовох зүйл алга. Та өөдрөг, сэргэг, бүхий л зүйлд амархан дасан зохицох чадвартай. Сэтгэл зүйн хувьд атаархмаар тогтвортой хүн. Эргэн тойрон байгаа хүмүүстэйгээ өөрийн өөдрөг, эерэг энергиэ хуваалцахыг хичээгээрэй. Тан шиг хүчтэй хүн рүү тэд өөрийн эрхгүй татагдана, та ч тэдэнд нэн хэрэгтэй цаг үе байж болох юм.

Хувцасгүй эмэгтэй хүний дүр төрх зүгээр ч нэг харагдахгүй. Чухам ийм л дүр зураг харсан бол танд халамж, тав тух, аюулгүйн мэдрэмж дутагдаж байж болзошгүй. Өнөөдөр амьдарч байгаа газартаа тав тух, аюулгүй байдлыг бий болгохыг хичээ. Гэр орноо сайхан цэвэрлэ. Цагаан хэрэглэлээ соль. Гэрээ анхилуун, таатай үнэрээр дүүргэ.

 

Зураг дээрх шувуудыг хараад ямар дуу санаанд орж байна вэ? Аялгуу таны чихэнд сонсогдох ёстой. За, зургийг хараад ямар аялгууг чихэндээ сонсов?

Энэ зургийг хараад шууд л “Амьтдын ертөнц” нэвтрүүлэг санаанд орсон бол танд баяр хүргэе. Баялаг төсөөлөл, тэнцвэртэй сэтгэл зүй хүнд үеийг даван туулахад танд тусалдаг. Танил дүр зураг ой санамжид тань сэргээгүй бол та ихэд ядарсан байж болзошгүй. Идэх дуртай амттай хоолоо гараа гарган хийж ид, хэдхэн цаг ч гэсэн өөрийгөө бүхнээс чөлөөлж зүгээр суу. Бие махбод өөрийгөө дахин ачаалаг. Ирээдүйн аз жаргалтай амьдралынхаа төлөө хөдөлмөрлөх чадлаа олж аваг.

 

Дотоод сэтгэлийг ойлгох хөнгөн сонжоо

Доорх гэрэл зургийг гүйлгэж харна уу. Шууд төрсөн анхны сэтгэгдэл юу байна? Бодолгүй шууд л хэлэх ёстой.

 

Дурлалт хосуудыг харсан бол та эерэг энергитэй, сэтгэлийн хаттай хүн юм. Амьдрал танд нимбэг илгээвэл та нимбэгийн шүүс бэлдэн бүрэн хүртэж чадна. Ямар нэгэн үйл хэрэг бүтэлгүй болбол та огтоос бууж өгөх бодолгүй, дахин дахин туршиж эцэстээ зорьсондоо хүрдэг. Танд санаа зовох хэрэг алга, та хувь тавилангийн бэлдсэн сорилт болгоныг амжилттайгаар даван туулж чаддаг нэгэн.

Дурлалт хосуудын аль нэгнийх нь нүүр царайг олж харсан бол та засрашгүй мөрөөдөгч, уран бүтээлч сэтгэлгээтэй. Урлагт дуртай нэгэн. Амжилтад хүрэхийг хүсэж байгаа бол та санаагаар унаж, уйтгарлаж гуниглах хэрэггүй юм шүү. Өөдрөг, баяр хөөртэй алхаж бай.

Амилсан чулуу шиг харагдах нууцлаг эмэгтэйн дүрсийг анзаарсан бол та мэдлэг олж авахыг тэмүүлдэг ажээ. Тархиа шинэ ном, сэтгэлгээ шалгасан бодлогууд, сонирхолтой нэвтрүүлгээр тэжээж, сонирхолтой хүмүүстэй харилцаж байгаарай. Үүнд л таны аз жаргал, ирээдүйн хөгжил дэвшил оршино.

Бидний бэлдсэн сонирхолтой сонжоо танд таалагдсан эсэхийг сэтгэгдэл хэсгээр бидэнтэй хуваалцахыг хүсье. Сэтгэл санаа тогтворгүй, бага ч болов уйтгартай үед амттан идэхийг зөвлөж байна. Хормын дотор л таны сэтгэл санаа өөдрөг болно шүү. Өөртөө гэмших эсвэл хийсэн үйлдэлдээ ичиж байгаа бол дуг хийхийг хичээ. Та тэс өөр сэтгэл санаатай сэрэх болно. Өөрийгөө үзэн ядaад байгаа бол шүршүүрт ор. Сэтгэл санаа уйтгар гунигт автан ганцаардаад байвал агаар салхинд гарч байгальтай ойр бай. Байгалийн сайхныг харсан таны сэтгэл сэргээд л ирнэ.

Бүх зүйл сайхнаар дуусна гэдгийг байнга санаж яваарай. Бид тэмцэж чаддаг учраас ямар ч асуудлын ард гарч чадна. Одоо тулгарч байгаа таагүй нөхцөл байдлыг даван туулахын тулд бид бүгд чадах бүхнээ хийж байгаа учраас хувь тавилан биднийг шагнадаг юм. Хүндэт уншигч та өдийг хүртэл бидэнтэй байгаад бид талархаж байна.

142
БахархмаарБахархмаар
29
ТэнэглэлТэнэглэл
21
ГоёГоё
19
Ха ХаХа Ха
16
ГайхмаарГайхмаар
8
ХарамсалтайХарамсалтай
8
БурууБуруу
7
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *