Кино бүтээх бол цаг орсон, төвөгтэй үйл явц. Ганц үзэгдлийг авахын тулд магадгүй хэдэн цаг эсвэл тэр бүү хэл хэдэн өдрийг ч зарцуулж мэднэ. Мөн янз бүрийн цаг хугацаанд авсан бичлэгийг ашиглан засвар хийх болдог. Энэ бол яагаад эвгүй алдаанууд гарч ирдэг шалтгаан юм.
Жүжигчин хүн буруу хэрэгсэл өмсөх эсвэл хувцасны шүүгээг өөр газруудад байрлуулах боломжтой. Заримдаа эдгээр зүйлс киноны найруулагч зориудаар алдаа гаргахад тохиолддог. Энэ нь магадгүй үзэгчдэд нууц мессежийг хүргэхийг зорьдогтой холбоотой байж ч мэдэх юм.
Хүмүүс кинонууд дотроос эвгүй алдаанууд олохдоо дуртай байдаг – энд эвгүй алдаануудын шинэ цуглуулга байна.
“The Lost City” кинонд Sandra Bullock-ийн дүр ямар ч халаасгүй маш бариу комбинзон өмсдөг. Тэгвэл тэр гар утсаа хаана хадгалсан юм бол?
Мөн дээрх кинонд Daniel Radcliffe-ийн дүр машинаар аялдаг. Гэхдээ хэдхэн хормын өмнө та машины зорчигчийн хэсэгт хэн ч байхгүй байгааг олж харах боломжтой.
“Fantastic Beasts: The Secrets of Dumbledore” кинонд Dumbledore болон Credence нарын уулзалтын үеэр гудамжин дахь хүмүүс алга болж, эргээд гарч ирдэг.
Түүнчлэн, трамвай доторх зорчигчид шидтэнгүүд шилжилт хийж байхад хачирхалтай зүйл болоогүй юм шиг эсвэл аюултай зүйл болоогүй мэт тоосон шинжгүй байдаг.
“Don’t Look Up” кинон дахь гол дүр бээлийтэй байдаг ч, юм олох үзэгдэлд бээлий нь байхгүй болсон байдаг.
Дээрх кинонд Leonardo DiCaprio-гийн дүр гар утсаа утас тогтоогчинд тавиад үлдээдэг. Гэвч түүнийг машинаас гарах үед тэр гар утсаа аль хэдийнээ халаасандаа хийсэн байдаг.
“Don’t Look Up” киноны төгсгөлийн кредит үзэгдэлд Jonah Hill-ийн дүрийн цүнх сансарт жингүйдэж байдаг. Гэхдээ дараагийн үзэгдэлд та цүнх түүний гарт байгааг харах болно.
“Casino Royale” кинонд гар амраах хэсэг дүрийн баруун гарын доор байдаг ч, байрлалаа байнга өөрчилдөг.
“Marry Me” инээдмийн кинонд аль хэдийнээ яриад дуусчихсан байхад Jennifer Lopez-ийн гар утасны дэлгэц асаалттай байдаг.
“Red Notice” кинонд Dwayne Johnson-ий дүр стакантай усыг Ryan Reynolds-т өгдөг. Гэхдээ дараагийн хэсэгт Dwayne стаканаа өөрөө дахиад барьсан байдаг.
Дээрх кинонд гардаг энэ машин хэзээ ч асахгүй байх байсан. Яагаад гэвэл 90 жил хадгалсан учраас аккумулятор нь цэнэггүй болсон байх ёстой.
“Cruella” кинонд гол дүрийн хацранд хэрчим гадил наалдсан байдаг бөгөөд хэдхэн секундын дараа хэмжээ нь илүү томорсон байдаг.
“Death on the Nile” киноны гол дүрүүдийн толгой дээрх туузны хэсгүүд камерын өнцөг өөрчлөгдөх үед дагаад байрлалаа өөрчилсөн байдаг.
“The War with Grandpa” кинонд Robert De Niro-гийн дүр унасныхаа дараа баруун өвдгөө барьдаг. Гэхдээ дараа нь түүний зүүн өвдөг нь боолттой байдаг.
“House of Gucci” кинонд Lady Gaga-гийн дүр зөөврийн кассет тоглуулагчаар хөгжим сонсож байдаг. Гэвч энэ тоглуулагч нь кинон дахь үйл явдлаас өмнө гараагүй байсан юм.
“West Side Story” мюзикл кинонд зарим нэг шалтгааны улмаас толинуудын нэг нь тунгалаг биш байдаг. Энэ нь кино зургийн багийнхан толинд тусаж, ойж харагдахаас сэргийлсэн явдал юм.
“Witches” кинонд эмээ нь хөшгөө нээж, хүүд зориулан өрөөг гэрэлтүүлдэг. Гэхдээ камерын өнцөг өөрчлөгдөхөд хөшигний баруун талын харагдах байдал өөрчлөгдсөн байдаг.
Wonder Woman үлэмж том cэлмийг нуруундаа яаж үүрч явсан нь тодорхойгүй.
Гэхдээ хамгийн чухал нь тэр нуруунаасаа яаж cэлмийг гаргаж ирсэн юм бол? Үүнийг нэг удаагийн оролдлогоор гаргаж авч чадахгүй. Учир нь хүний гар уг cэлмийг барихаар хангалттай урт биш.
Та киноны таагүй алдаануудыг анзаардаг уу? Таны бодлоор иймэрхүү алдаанууд киног сүйтгэдэг үү?