Инстаграмын хамгийн үнэтэй сурталчилгаа: одууд инстаграмдаа ганц удаа сурталчилгааны пост оруулаад хэдийг олдог вэ?

0

Сошиал сүлжээний ертөнц маш хурдацтай хөгжиж байна: интерфейс, ажиллах алгоритм нь шинэчлэгдээд зогсохгүй мөн аккаунтуудын нэр хүнд ч өөрчлөгдөнө. Өчигдөрхөн дагагчдад сонирхолтой аккаунт байсан бол өнөөдөр сурталчилгаа өгөгчдийн дунд эрэлт хэрэгцээтэй болно. Жишээ хэлэхэд, Ким Кардашьян, Кайл Женнер шиг. Тэр цагаас хойш багагүй хугацаа өнгөрсөн тул тэд алдартай ТОП аккаунтын жагсаалтаас арай л хасагдчихаагүй байна.

Hopper HQ компани үнэлгээ хийснээс хойш Instagram-д сурталчилгаагаар чухам хэн хамгийн их мөнгө олж байгаа нь тодорхой болсон юм. Уг нийтлэлд эхний Топ-10 аккаунтыг нэрлэнэ. Таны хувьд хэн нь санамсаргүй санагдсан болон та чухам алдартнуудаас хэнийг нь дагадгаа сэтгэгдэл хэсгээр бидэнтэй хуваалцаарай.

Хөл бөмбөгчин Кристиано Рональдо лидерийн нэг буюу тодорхой хэлбэл жагсаалтыг тэргүүлэгч

Португаль хүү Кристиано Рональдо хөл бөмбөг тоглож эхэлж байхдаа өөрийгөө 2021 онд сошиал сүлжээндээ 340 сая дагагчтай болж, мөн сурталчилгааны ганц постоо 1,604,000 доллараар үнэлнэ гэдгээ таамаглаж байсан болов уу?

 

Хачирхалтай санагдах хэдий ч манай жагсаалтанд “The Rock” Дуэйн Жонсон багтсан

Рестлер, жүжигчин бас продюсер өөрийн 268 сая дагагчийнхаа ачаар жагсаалтын хоёрт бичигджээ. Хэрвээ та түүний аккаунтаар дамжуулан сурталчилгаа явуулахыг хүсвэл 1,523,000 доллар түүнд төлөх шаардлагатай болно.

 

Алдартай залуу дуучин Ариана Гранде

Дуучин бүсгүй зөвхөн 2021 онд алдаршсан юм биш ээ, гэхдээ ТОП-уудын жагсаалтанд энэ жил л багтаж чадсан. 265 сая дагагч нь түүнийг 1,1510,000 доллараар сурталчилгаа хийх боломжийг олгож байна. Гэхдээ түүний аккаунт сурталчилгаагаар дүүрээгүй, ихэнх пост нь түүний амьдрал, уран бүтээлийнх нь тухай байдаг.

 

Лидер биш ч гэлээ, эхний аравтаа багтсаар л – Кайли Женнер

Хамгийн залуу саятан хэвээрээ бөгөөд түүнийг 276 сая хүн сошиалд дагаж байна. Түүнд 1,494,000 доллар төлөөд өөрийнхөө тухай пост бичүүлж болно шүү. Үнэтэй эсэхийг нь мэдэхгүй, сурталчилгааны үр дүн л харуулах байх.

 

Селена Гомес ч гэсэн лидер байсан үе бий

Алдартан жагсаалтаар буурсан ч гэлээ өнөөдөр түүнийг 261 сая хүн сошиалд дагадаг. Ямар их хүн гэдгийг та өөрөө төсөөл л дөө. Энэ олон сая хүнд сурталчилгаагаа хүргэхийн тулд нэг пост оруулахад 1,468,000 доллар төлнө.

 

Ким Кардашьянгүй байна гэж юу байх вэ дээ?

Хэдий лидер биш ч гэлээ сурталчилгааг 1,419,000 доллараар хийдэг. Хэрвээ та сурталчилгаагаа байршуулахаар шийдсэн бол, өөрөөр хэлбэл тийм боломж нь олдвол таныг дэлхий дахинаа 252 сая хүн харах нь ээ.

 

Бас нэгэн алдартай тамирчин Лионель Месси

Инстаграм хөтлөх нь түүний үндсэн ажил биш гэдэг нь тодорхой. Гэхдээ нэг постын үнэ бага биш шүү – 1,169,000 доллар. Лионель Мессиг 260 сая хүн сошиалд дагадаг. Та дагадаг уу?

 

Сошиал сүлжээнд алдартай бас нэгэн од – Бейонсе

Энэ бүсгүй зөвхөн алдартай брэндүүдийн сурталчилгааны кампанит ажилд оролцоод зогсохгүй өөрийн Инстаграм хуудсанд мэдээллийг нь байрлуулж өгдөг. Нэг ийм постын үнэ 1,147,000 доллар. Түүний хуудсанд байрлуулсан зураг эсвэл бичлэгийг 206 сая хүн үзэх боломжтой.

 

Жастин Бибер

195 сая дагагагчид Жастин Биберийг сошиал сүлжээнээс мөнгө олоход нь тусалдаг. Нэг пост нь ойролцоогоор 1,112,000 долларын үнэтэй. Борлуулалтын орлого нь энэ зардлаа нөхөж байгаа бол үзээд л алдах хэрэгтэй.

 

Өнөөдрийн ТОП-ыг Кендалл Женнер дуусгана

Энэ жагсаалтын сүүлд орох нь тийм ч муу зүйл биш. Дараагийн хүмүүсийн орлогыг хараад л сэтгэл нь уужирдаг байх. 11 болон 12 дугаарт Тейлор Свифт, Женнифер Лопес нар жагсана. Кендалл сурталчилгааг 188 сая хүнд хүргэх “ажил”-ыг 1,053,000 доллараар гүйцэтгэдэг ажээ. Юу гэмээр байна? 25 настай хүний хувьд муугүй орлого биз дээ?

6
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *