Хариутай бол бариутай: Зурхайн ордууд өөрт нь таагүй зүйл хийсэн хүмүүсээс хэрхэн өшөөгөө авдаг вэ?

1

Балчир наснаасаа авахуулаад бид өшөө авах нь зөв зүйл биш гэдгийг эцэг эхээрээ заалгуулсаар ирсэн. Гэхдээ танд таагүй зүйл хийсэн хэн нэгнээс өшөөгөө авах нь сэтгэл ханамж өгдөг. Иймд олон хүн өөрт нь таагүй зүйл хийсэн хүнээс өшөө авах сэдлийг дотроо агуулж байдагт гайхах зүйлгүй юм. Хүн бүр өшөөгөө өөр өөр байдлаар авцгаадаг. Одон орон судлаачид хүмүүсийн бусдаас өшөө авах арга нь зурхайн ямар ордод төрснөөс нь ихээхэн шалтгаалдаг гэж үзжээ. Тийм эсэхийг нь хамтдаа олж мэдэцгээе!

Зурхайн ордууд өшөөгөө хэрхэн авдаг вэ?

Хонь

Хонинууд өшөө авахын тулд хэзээ ч төлөвлөдөггүй. Тэд хоёр дахь удаагаа бодолгүйгээр тэр дор нь буцаагаад хариуг нь барьдаг. Гэхдээ хэрэв та тэдэнд дор зүйл хийвэл, Хонинууд илүү дор зүйл хийхийн тулд яах эсэхээ тодорхой хугацаанд бодоход хүрдэг.

 

Үхэр

Үхрийн уурыг хүргэж, хяналтаас гаргах маш амархан. Тиймээс хэрэв та түүнд ямар нэгэн таагүй зүйл хийсэн бол, тэр дор нь нуугдах хэрэгтэйг анхааруулъя. Гэхдээ тэглээ гээд ч танд тус болохгүй л болов уу. Учир нь Үхэр таныг хаанаас л бол хаанаас олно.

 

Ихэр

Болгоомжтой байгаарай. Ихрүүд өшөө авахын тулд төлөвлөгөө зохиодог. Таны бүх сул талуудыг судлана. Дээрээс нь тэдний төлөвлөгөө ховорхон бүтэлгүйтдэг.

 

Мэлхий

Таныг таамагласан, таамаглаагүй Мэлхий өшөөгөө заавал авна. Тэд таны хийсэн зүйлийг чинь мартсан юм шиг танд санагдаж болох ч, энэ нь тэдний чєтгөрийн санаа агуулсан аймшигтай төлөвлөгөөнийх нь ердөө эхлэл юм.

 

Арслан

Арслангууд маш ихэмсэг хүмүүс учраас танаас өшөөгөө авахдаа өөрийнхөө гарыг бохирдуулах зүйл хийхгүй. Тэд маш боловсронгуй арга замаар бусдаас өшөөгөө авдаг. Жишээ нь, танд тэдний маш чухал туслалцаа хэрэгтэй болох үед Арслангууд бахархалтайгаар нуруугаа харуулна.

 

Охин

Хэрэв та Охины ордод төрсөн хөрштэй бол азгүй л байна даа. Энэ ордынхон өшөө авахдаа хэт хувийн асуудал болгодог. Тэд шалих, шалихгүй шалтгаанаар таныг холбогдох байгууллагад хэлэх болно. Эсвэл бүр илүү хүнд нөхцөлд тэд бусад хөршүүдэд чинь таны талаар таагүй зүйлсийг ярьж, нэр хүндийг чинь унагаана.

 

Жинлүүр

Жинлүүрийн ордод төрсөн хүмүүс маш мэдрэмтгий боловч, харьцангуй тайван байдаг. Ихэнх нөхцөлд жижиг зүйл гэж бодвол, тэд тоохгүй өнгөрнө.

 

Хилэнц

Хилэнц танаас өшөө авахын тулд толгойгоо тэгтлээ их гашилгахгүй. Та түүнд ямар гэм хор учруулсан бэ? Тэр танд түүнийг чинь буцаагаад барих болно. Энэ ордынхон өөрт нь таагүй зүйл хийсэн хүнээ аль болох өвтгөж, шаналгахыг хүсдэг. Хилэнц маш хортой орд. Тэд шаардлагатай бол дотны хүнээсээ ч өшөө авч чадна.

 

Нум

Нумууд олон нийтийн өмнө бусдаас өшөө авахыг эрхэмлэдэг. Хэрэв та олон хүний өмнө ичгэвтэр байдалд ормооргүй байгаа бол, тэдэнд сайхан хандсан чинь дээр.

 

Матар

Матрууд хэрхэн бусдаас өшөө авдаг вэ? Юу ч ярихгүй, огтхон ч харилцахгүй, таг дуугай байх! Энэ нь бусад хүмүүсийн хувьд шийтгэл болдог бол, зарим нь үүнийг тэдний төрөлхийн зан чанарыг илтгэсэн бэлэг гэж үзэх нь бий.

 

Хумх

Хумхууд таныг өөрт нь юу хийснийг маш удаан хугацааны турш бодож явна. Тэд танаас өшөө авах боломж гарах хүртэл, удаан хугацаагаар өс санахаасаа хэзээ ч төвөгшөөхгүй.

 

Загас

Өвдсөн, шархалсан мэдрэмж бол Загасны өшөө авах төгс зэвсэг. Тэд үүгээрээ дамжуулан бусдаас өшөөгөө авдаг. Энэ нь тэдэнд таагүй зүйл хийсэн хүний хувьд үнэхээр уур хүргэмээр хэцүү мэдрэмжийг төрүүлнэ!

Дараагийн удаа та хэн нэгнээс өшөө авахынхаа өмнө өшөө авсны дараах мэдрэмж удаан хугацаанд үргэлжлэхгүй гэдгийг тунгааж бодоорой. Магадгүй уучлах нь илүү дээр сонголт болох ч юм билүү? Та юу гэж бодож байна вэ?

41
ГоёГоё
19
ГайхмаарГайхмаар
13
Ха ХаХа Ха
7
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Zultsetseg Zultsetseg

    Zultsetseg Zultsetseg

    2021/01/24 at 16:29

    Яаг үнэн байж энтэр

  2. Eñkhjîñ Eñkhjîñ

    Eñkhjîñ Eñkhjîñ

    2021/01/24 at 21:04

    Unen2 bi uurlahaaraa uurlasan hundteige yu c dugardagq chat bicvel hariu ugduggui

  3. Ariunsolongo Ariunsolongo

    Ariunsolongo Ariunsolongo

    2021/01/24 at 22:33

    yg unen bdimda

  4. Eñkhjîñ Eñkhjîñ

    Eñkhjîñ Eñkhjîñ

    2021/01/24 at 22:38

    Ariunsolongo Ariunsolongo harin tm bgz

  5. Erdenetogtoh Eegii

    Erdenetogtoh Eegii

    2021/01/25 at 00:33

    Gandush Duushguu hha

  6. Sodoo Amina

    Sodoo Amina

    2021/01/25 at 01:26

    tiim shd

  7. Мейрамгүл Хумар

    Мейрамгүл Хумар

    2021/01/25 at 15:50

    Яг тийм

  8. Anu Anu

    Anu Anu

    2021/01/26 at 22:12

    Yg yg

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *