Хэрэв та ирээдүйд баян чинээлэг болохыг хүсч байвал, яг одооноос эдгээр 10 зүйлээс ангижрах хэрэгтэй

0

Нэг л өдөр чинээлэг сайхан амьдралтай болно доо гэж боддог л биз дээ? Тэгвэл танд дуулгах сайхан мэдээ бидэнд байна. 2016 оны судалгаагаар нийт долларын саятнуудын 78% нь ядуу зүдүү амьдрал дундаас дээш гарч ирсэн хүмүүс байдаг гэжээ. Өөрөөр хэлбэл хэнд ч саятан болох боломж бий гэсэн үг. Манай сайт энэ удаад уншигч танд биднийг санхүүгийн эрх чөлөөнөөс хойш татдаг 10 шалтгаан ба түүнээс хэрхэн ангижрах аргуудыг хуваалцахаар бэлдлээ.

1. Гадаад үзэмж харж шийдвэр гаргах

Хүмүүс аливаа нэгэн асуудлыг байгаа орчиндоо тохируулан шийдэх хандлагатай байдаг. Үүнийг ч судалгаагаар баталсан бөгөөд нэг ижил барааг цементэн шалтай газар болон модон шалан дээр тавиад үнийг нь таахыг хүсэхэд модон шалтай газар байршуулсан барааг илүү өндрөөр үнэлжээ. Тухайлбал, хүн ажилд орох үедээ ажиллах орчин сайтай газрыг сонгож, ирээдүйд ашиг олох боломж дүүрэн ажлын саналаас татгалзах хандлага их байдаг.

 

2. Сөрөг зүйлсийг үл хайхрах хандлагатай байх

Хүмүүст сөрөг болон хүнд хэцүү ажлыг хойш нь тавьж, өөрөө хийгдчих юм шиг авирлах үе цөөнгүй бий. Харамсалтай нь удирдлагын зүгээс ирэх шүүмжлэл, төлөгдөөгүй төлбөрийн баримтууд, элдэв маргаан зөрчил гэх мэт зүйлс л биднийг санхүүгийн эрх чөлөөнөөс хойш нь татаж байдаг ажээ. Сөрөг зүйлсээс өөрийгөө тусгаарлах хандлагатай хүмүүсийг “Pollyanna” гэдэг бөгөөд энэ нь бүх зүйлсээс эерэг талыг нь харахыг хүсдэг нэгэн охины тухай романаас үүдэлтэй нэршил юм. Иймээс та аливаа сөрөг зүйлсийг шүүмж хэмээн үнэлж, алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч сураарай.

 

3. Залхууралд автах

Судлаачид хэсэг хүмүүсийн дунд хэрэв та эмч байсан бол энэ өвчтөнд ямар эмчилгээ хийх байсан тухай сэдэвтэй судалгаа явуулжээ. Судалгааны үр дүнд тэдний 15% нь өвчтөнийг үхэлд хүргэх магадлалтай эмчилгээний замыг сонгосон бол, 13% нь өвчтөний үхэх эсэх нь хамаагүй тул үл хайхарч байжээ. Судалгаанаас үзэхэд хүн аливаа эрсдлийг хүрэхээс илүүтэй юу ч хийхгүй байхыг илүүд үздэг ажээ. Үүнийг телевизийн өмнө өөрт ашиггүй зүйлсийг үзэж цагийг барахтай зүйрлэж болох юм. Иймээс ирээдүйн нэмэлт орлогын төлөө эрсдэл хүлээж сурах хэрэгтэй.

 

4. Өөрт буй боломжоо ашиглахгүй өнгөрүүлэх

2021 он гэхэд “Нөөц хуваалцах” буюу “Sharing economy” хэмжээ дахин нэмэгдэнэ гэсэн тооцоолол бий. Нөөц хуваалцах эдийн засаг гэдэг нь өөрт буй бусадтай хуваалцах боломж бүхий зүйлсээ солилцох, үнэгүй болон үнэтэй бусдад хэрэглүүлэх ойлголт ажээ. Үүний хамгийн тод жишээ нь Airbnb, Uber, eBay нар билээ. Эдгээр платформууд нь таны хэрэглэхгүй байгаа ч бусдад хэрэгтэй зүйлсээ арилжиж, хоёр талд ашигтай нөхцлийг бүрдүүлэх боломжийг олгодог. Энэ нь таны хувийн эдийн засагт нэмэлт орлого оруулах нь дамжиггүй.

 

5. Хувийн төсвөө нэг жилээс бага хугацаагаар төлөвлөх

Урт хугацааны төлөвлөлт бол амжилтын гол үндэс суурь болж байдаг. Иймээс хэрэв та машинтай болохыг хүсч байгаа бол зээл авахын оронд хэтдээ зарцуулах төсвөө базааж авах нь зүйтэй болов уу. Хэрэв танд урт хугацааны төлөвлөгөө байхгүй бол та хуримтлалаа дэмий үрэх эсвэл бусдад зээлүүлэх гэсэн хоёр л сонголттой үлдсэн гэсэн үг.

 

6. Юмны үнийг мэдэхгүй байх

Аливаа зүйлсийн үнэ ямар хэмжээнд байдгийг мэдэх хүртлээ та илүү их мөнгийг үрсээр л байх болно. Энэ тал дээр ч худалдааны мэргэжилтнүүд тун овжин ажиллаж чаддаг тул бараа бүтээгдэхүүний дундаж үнийг мэддэг байх нь чухал.

 

7. Өөрийгөө хөгжөөх контентуудад мөнгө үрэхгүй байх

Киног гэртээ үзэж, гадуур хооллох нь тухгүй хэмээн үздэг бол та тун удахгүй өөрийн амьдралаас залхаж мэдэх юм шүү. Энэ байдлаар нэмэлт зардлаа танах нь таныг нийгмийн амьдралаас тусгаарлах эхлэл болдог бөгөөд хэсэг хугацааны дараа та ресторанд найзуудтайгаа ярилцаж суухаас илүү тэднийг гэртээ урьж, кофе уухыг л илүүд үздэг нэгэн болж хувирах болно гэдгийг санах хэрэгтэй болов уу.

 

8. Тохиролцоо хийхдээ муу байх

Ганцаараа амжилтанд хүрэх нь тун хүнд асуудал тул, тохиролцоо хийх урлагийг эзэмших хэрэгтэй. Аливаад тохиролцоо сайн хийдэг хүмүүс бусдаас илүү өндөр цалинтай, даргынхаа итгэлийг хүлээсэн байх нь элбэг. Хэрэв та энэ тал дээр сул бол цахим хичээлүүд байдаг гэдгийг санаарай.

 

9. Хэрхэн харилцаа тогтоохыг мэдэхгүй байх

Чинээлэг хүмүүс голчлон ганцаардмал найзуудтай байх нь элбэг байдаг. Учир нь хүмүүс санхүүгийн асуудалдаа анхаарал хандуулах үедээ найз нөхрийн харилцааг хойш нь тавих хандлагатай байдаг ажээ.

 

10. Баяжих нь хүн чанарыг үгүй хийдэг гэдэгт итгэх

Хүмүүсийн дунд баян чинээлэг байх нь хүн чанаргүй болгодог гэсэн ойлголт байдаг хэдий ч энэ нь өрөөсгөл ойлголт гэдгийг санах хэрэгтэй. Тухайлбал, та тэрбумтан болсон тохиолдолд хүрээлэн буй орчноо илүү сайн сайхан болгохын төлөө гараа сунгах байсан нь мэдээж биз ээ. Мөн өөрийн эд хөрөнгө, цаг зав бүхнээ сайн сайхны төлөө зориулдаг олон хүмүүс байдгийг бид мэднэ.

Баян чинээлэг болох үедээ та юу хийхийг хүсч байна вэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

20
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *