Зохион бүтээсэн зүйлийнхээ золиос болж, хорвоог орхисон 10 зохион бүтээгч

0

Хүн төрөлхтний амьдралд гайхалтай тусыг хүргэсэн шинэ бүтээлийг зохион бүтээснээрээ алдар нэрээ цуурайтуулж, асар их мөнгийг олж чадсан азтай зохион бүтээгчид олон байдаг. Гэвч эсрэгээр [tweetable]өөрийн бүтээсэн зүйлээсээ болж амь насаа алдсан зохион бүтээгчид ч байдаг аж[/tweetable]. Тэдний зохион бүтээсэн зүйлийн шагнал нь нэр алдар, нийт олны талархал, их хэмжээний мөнгө бус байжээ. [tweetable]Үнэхээр харуусалтай нь зохион бүтээсэн зүйл нь өөрийн нь амь насаар үнэлэгдэх үнэтэй байсан байна[/tweetable].

1. Далавчтай өмсгөлийг зохион бүтээсэн эрэгтэй хувцасны оёдолчин Franz Reichelt
Зохион бүтээсэн зүйлийнхээ золиос болж, хорвоог орхисон 10 зохион бүтээгч 2

Зохион бүтээсэн зүйлийнхээ золиос болж, хорвоог орхисон 10 зохион бүтээгч 3
Franz Reichelt өнөөгийн шүхэртэй төстэй загвартай далавчтай өмсгөлийг зохион бүтээхээр шийджээ. Тэрээр энэхүү өмсгөл нь ямар ч хүчин чармайлт гаргахгүйгээр шумбан нисэх боломжийг олгоно гэж үзэж байсан байна. 1912 оны 2-р сарын 4-нд Эйфелийн цамхгийн орой руу авирсан Reichelt урьд нь Францын эрх бүхий хүмүүст хиймэл хүнд далавчтай өмсгөлөө өмсгөж туршина гэж хэлж байжээ. Гэвч цамхаг руу авирч байхдаа бодлоо өөрчилж, өөрөө өмсөн өөрөө үсрэхээр болсон байна. Хамт байсан хүмүүс нь түүнийг болиулахаар ятгасан ч Reichelt өөрийн бүтээлийн үнэ цэнийг батлахын тулд ямар ч заль мэх хэрэглэхгүйгээр өөрөө харуулна хэмээн няцашгүйгээр зүтгэжээ. 30 орчим сэтгүүлчид, цугларсан олон, 2 кино зураглаачийн нүдэн дээр [tweetable]97 метр хавтгай дөрвөлжин хэмжээ бүхий болж дэлгэгддэг шүхэр хэлбэрийн зүйлтэй өмсгөлтэйгээ үсэрчээ[/tweetable]. Харамсалтай нь гараа сунгахад далавч адил дэлгэгдэх ёстой байсан өмсгөл нь түүний биеийг ороон, 57 метрийн өндрөөс яг л чулуу шиг унасан байна. 16 см-ийн гүнтэй нүх үүстэл хүчтэй унасан тэрээр аймшигтай гэмтсэн боловч түүний үхлийн шалтгаан нь гэмтэл бус өндрөөс унах үед зүрхний шигдээс болсон байжээ.

2. Афины Perillos болон түүний хүрэл бух
Зохион бүтээсэн зүйлийнхээ золиос болж, хорвоог орхисон 10 зохион бүтээгч 4
Афины хүрлийн дархан Perillos нь хүрэл бух зохион бүтээсэн гэдгээрээ алдартай. Гэмт хэрэгтнийг удаан тарчилган зовоож хөнөөх зориулалт бүхий энэхүү төхөөрөмж нь бух шиг хэлбэртэй. [tweetable]Дотроо хүн багтах хөндийтэй бухын гэдсэн доор гал түлснээр нэг ёсондоо гэмт хэрэгтнийг шарж хөнөөх зориулалттай[/tweetable]гаар бүтээгджээ. Perillos Акрагасын харгис удирдагч Phalaris-т үхрийн толгой доторх гуурсан хоолойнуудын цогц систем нь доторх тарчилж буй хүний орилоон хашхирааныг уурлаж хилэгнэсэн бухны мөөрөөн шиг болгон хувиргаж сонсогдуулах уг бүтээлээ танилцуулахдаа “Орилж хашхирах дууг гайхалтай уянгалаг, зөөлөн, өрөвдмөөр мөөрөөн болгож танд сонсогдуулна” гэж хэлсэн нь Phalaris-ыг зэвүүцүүлжээ. Тиймээс Perillos-ыг өөрийг нь бухандаа орж туршихыг тушаасан байна. Халуун галд улайссан бухын дотроос түүний орилж хашхирахыг сонссон Phalaris бухын гэдсийг онгойлгож, зохион бүтээгчийг гаргасан ч өндөр хадан дээрээс шидэн хөнөөжээ. Хожим нь Telemachus Акрагасын удирдагчийг ширээнээс нь унагаснаар [tweetable]Phalaris өөрөө хүрэл бухын гэдсэнд шарагдан амиа алдсан байна[/tweetable].

3. Аюултай үзүүлбэр үзүүлэгч Karel Soucek болон түүний торх
Зохион бүтээсэн зүйлийнхээ золиос болж, хорвоог орхисон 10 зохион бүтээгч 5
1984 онд Ниагарын хүрхрээг торхонд хэвтээд туулсан аюултай үзүүлбэр үзүүлэгч Karel Soucek тухайн үедээ гайхалтай гэмээр байдлаар амьд үлдэж чадсан юм. Гэвч жилийн дараа [tweetable]Хаустоны сансрын ажиглалт хийх цамхгийн 55 метрийн өндрөөс дүүрэн устай усан сан руу шидүүлэхээр шийджээ[/tweetable]. Энэ удаад түүнд аз таараагүй бөгөөд Soucek-ыг агуулж байсан торх усан сангийн ирмэгийг цохисноор аюултай гэмтэж бэртсэн тэрээр хэдхэн цагийн дараа эмнэлэгт амиа алдсан байна.

4. Horace Lawson Hunley болон түүний шумбагч онгоц
Зохион бүтээсэн зүйлийнхээ золиос болж, хорвоог орхисон 10 зохион бүтээгч 6
Хуульч Horace Lawson Hunley шумбагч онгоц сонирхогч байжээ. Тэрээр иргэний дайны үед гурван ч загварыг бүтээхэд тусалсан юм. Гурав дахь шумбагчийг тэрээр ивээн тэтгэсэн бөгөөд 1863 оны 10-р сарын 15-нд 7 багийн гишүүний хамт Чарлестон хотод шумбагч онгоцоороо шумбасан ч онгоц живжээ. Хожим нь энэ шумбагчийг гаргаж аван сэргээн засварлаж ашиглажээ.

5. William Bullock болон түүний олшруулан хэвлэгч төхөөрөмж
Зохион бүтээсэн зүйлийнхээ золиос болж, хорвоог орхисон 10 зохион бүтээгч 7
Америкийн зохион бүтээгч [tweetable]William Bullock 1863 онд хэвлэлийн үйлдвэрлэлд өөрчлөлт авчрахад тусалсан олшруулан хэвлэгч төхөөрөмж зохион бүтээжээ[/tweetable]. Гэвч 1867 оны 4-р сарын 3-нд тэрээр төхөөрөмжөө засаж байгаад дамран дээрх дамжуургын туузыг өшиглөснөөр дамар хөлийг нь няц залгиж орхисон байна. Хэдхэн хоногийн дотор хөл нь үхжилтэнд орж, 4-р сарын 12-нд хөлөө тайруулах мэс засал хийлгэх үеэрээ хорвоог орхижээ.

6. Max Valier болон түүний шингэн шатахуунт пуужин машин
Зохион бүтээсэн зүйлийнхээ золиос болж, хорвоог орхисон 10 зохион бүтээгч 8
Шингэн шатахуунт пуужин болон пуужингийн хөдөлгүүрт машинтай ажилладаг байсан Max Valier 1930 оны 1-р сарын 25-нд амжилтанд хүрсэн байна. 1930 оны 4-р сарын 19-нд [tweetable]пуужин машины жолоодлогын туршилт нь амжилттай болсон[/tweetable] ч 1930 оны 5-р сарын 17-нд буюу 1 сарын дараа алькохолоор ажилладаг пуужин машинаа турших үед дэлбэрэлт гарч нас баржээ.

7. Thomas Midgley болон түүний уяа, дамнуурга бүхий систем
Зохион бүтээсэн зүйлийнхээ золиос болж, хорвоог орхисон 10 зохион бүтээгч 9
Механикын инженер байсан Thomas Midgley тахир дутуу болсноор хэвтрийн хүн болжээ. Тиймээс [tweetable]хэвтрийн хүнийг орноосоо өндийхөд туслах уяа, дамнуурга бүхий системийг зохион бүтээхээр шийдсэн байна[/tweetable]. Гэсэн ч 1944 оны 11-р сарын 2-нд тэрээр системийнхээ олсонд орооцолдсоноос боомилуулж нас баржээ.

8. Sieur Freminet болон түүний дахин амьсгалах төхөөрөмж
Зохион бүтээсэн зүйлийнхээ золиос болж, хорвоог орхисон 10 зохион бүтээгч 10
Sieur Freminet 1772 онд шумбалтын дахин амьсгалах төхөөрөмжийг зохион бүтээжээ. Энэхүү [tweetable]төхөөрөмж нь хоолойноос амьсгалан гарсан агаарын дахин ашиглахаар зохион бүтээгдсэн[/tweetable] байна. Гэвч амжилтгүй болсон төхөөрөмжөө турших үедээ ердөө 20-хон минутын дараа төхөөрөмж доторх хүчилтөрөгч дууссанаар Freminet амиа алджээ.

9. Henry Smolinski ба түүний нисдэг машин
Зохион бүтээсэн зүйлийнхээ золиос болж, хорвоог орхисон 10 зохион бүтээгч 11
Нисдэг машин зохион бүтээх зорилго тавьсан бэлтгэгдсэн инженер Henry Smolinski зорилгоо биелүүлэхийн тулд ажлаа орхижээ. 1973 онд [tweetable]Cessna Skymaster нисэх онгоц болон Ford Pinto машины нийлмэл байдлаар бүтсэн хоёр загвар бүтээсэн[/tweetable] байна. 1973 оны 9-р сарын 11-нд Harold Blake-ийн дагуу нисдэг машинаа турших үеэрээ осолдож, нисгэгчийн хамт хоёулаа нас баржээ.

10. Valerian Abakovsky ба түүний аэровагон галт тэрэгний хөдөлгүүр
Зохион бүтээсэн зүйлийнхээ золиос болж, хорвоог орхисон 10 зохион бүтээгч 12
[tweetable]Оросын зохион бүтээгч Valerian Abakovsky аэровагоныг зохион бүтээсэн юм[/tweetable]. Хөдөлгүүр болон нисэх онгоцны сэнснээс бүрдэх энэ хөдөлгүүрийг бүтээхэд Зөвлөлтийн мэргэжилтнүүд оролцсон байна. Бүтээл амжилттай болсон ч туршилтын аялалын үеэр аэровагон зогсоолдоо хүрэх үедээ эвдэрч, зохион бүтээгч нь нас баржээ.

2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *